Такси №99
2014-09-12

За манайхаан, эр хүн эр хүндээ хайртай гэж явж байж эвгүй байдалд нэг орлоо доо. Өөр олон зүйлийг үл нуршин амралтын өдөрт тань нэгэн хөгтэй хэрэг явдал тохиолдсоноо буулган хүргэж байна. Инээд ч бий, бас ярвайж шүүмжлэх бодох ч юм бий л байх. Таалал орштугай.

6

Эмэгтэйчүүдийн “тусгай салаа”

Хааяа таардаг зүс таних нэг эр яагаад ч юм гэнэт залгаж “утсыг чинь саналаа хөө, хаана явна” гэсээр утасдлаа. Нэг диско бааранд очих гээд хэдэн хүүхэнтэй явж байна. Олуулаа болохоор такси авахгүй байна аа. Ухасхийж ирээд бид нарыг ...бааранд нэг хаячихаач гэж хошуу дэвсэн гуйж байна. 10-р хороололд хүн хараалж явсан би тусыг санаж давхиад очлоо. 3-р хорооллын нэгэн баарны гадаа манай хүн дунд орчим насны хэдэн хүүхэнтэй тун дотно зогсч байна. Жоохон гуйвчихжээ. Нэлээн наасан бололтой. Өнөө хүүхнүүдийн нэг нь их том биетэй малигар цагаан хүүхэн миний машиныг олж харж “хөөе тэр ирчихэж байгаа юм биш үү” гэлээ. Нөхөр намайг харж гараараа тун ёсорхог байдлаар цэрэг ёсолгоо хийгээд “За явцгаая” гэж хүүхнүүдийнхээ армийг уриалан машин зүглэлээ. Өө тэгээд би амжиж тоолтол 6 хүүхэн цуварч дэгдэж ирээд хойд суудал руу тусгайгийнхан шиг сүн сүн гээд орж явчихлаа. Багтах нь уу яанаа ийнээ байхгүй. Хамгийн сүүлд том биетэй хүүхэн, манай танил хоёр гадаа тунаж арай бага зай эзлэхээрээ нөхөр хойшоо орж хүүхэн массын давуу байдлаа ашиглан урд суулаа. Муу машины минь хамар нь босоод ирлээ. Ер нь бол үе тэнгийн 30-аад насны хүүхнүүд байв.

6

Араас нэлээн халсан бор хүүхэн чанга дуугаар “хөөш жолооч оо, юу... чи энэ залуугийн найз юм уу ... Тийн бол айн гэж бай чамаас нуугаад байх юм алга. Бид нар сая энд ууж байгаад сайхаан танилцаад...”

Х -Аанхан.

Э/эмэгтэй/ -Бид нар энэ тэр, харж байна уу... тэр эмнэлэгт ажилладаг. Сэхээж сэргээдэг цагаан халаадтай хүмүүс байна. Эмнэлгийн тусгай салааныхан гээд л ойлгочих. Өнөөдөр бид нар яахав хамт олноороо нэг суугаад,... ккк хөөш Нараа эдний бааранд дахиж орохгүй шүү.

Н/Нараа/ -... Ёстой больё шагайхгүй.

Э -Тэр муу бацаан, бармэн нь... бармэн ч гэж дээ зөөгч л биз дээ. Бид нарыг чанга ярилаа, аяархан ярь ч гэх шиг...

Энэ нь халамцуу хүүхнүүдийн цөсийг хөөргөөдөхөв. Ээ муу нусгай, хүн яах гэж бааранд уудгийн, орилж уухайлах гэж ордог биз дээ... дараа орж өөрийг нь тэ ... хахаха. Яг үнэн хариулт мөнгө өгсөн үү, тэр одоо...юу вэ. Хөөш хөөш чи харсан уу, нэг нүд нь жоохон долир байсан уу тэ.. Аятайхан байсан бол тэр долирыг нь засч өгөхгүй... тэр засагдахгүй ээ хахаха гэх зэргээр нэг зөөгчийг ёстой байхгүй болтол муулж авлаа. Манай танил таг. Юу болов гээд үгүйлтэл хаалган талын хамгийн буланд шигдэн зүүрмэглэж яваа харагдлаа.

Урд суусан хүүхэн нэлээн хилэнтэй төрхтэй ярианд оролцохгүй явснаа “Манай нэг ажлын эгчийн төрсөн өдөр болоод... жаахан суусан нөхөр хүүхэд нь ирээд аваад явчихлаа. Үлдсэн улс яахав халуураад, бүжиглэе гээд ”... хаана очихоо мэдэж байгаа биз дээ гэлээ.

Араас нөгөө хүүхний дуу дахин хадлаа.

Э -Хөөш одоо хэдүүлээ булчингаа жаахан хөдөлгөе ... гэлээ.

Энэ яриа бас л шуугиан тарилаа. Аль булчингаа вэ, өгзөг цавины булчингаа ажиллуулах юм уу. Дундаа ганц залуутай ш тээ. Энэ амжих уу ... зургаан хүүхний булчинг ажиллуулж ... хахаха. Хөөш залуу сэрээ, чи бид зургаагийн булчинг ажиллуулж, тавируулах хэрэгтэй болоод байна хахаха, ёооё алсаан ... Хөөш энэ жолооч одоо ингэхэд ... алив харья, өө бараг үе л юм байна ш дээ. Дараа барьж үзнээ, чамайг хахаха .... гэж машинаар нэг яриа шуугиан болов.

Энэ ярианд овоо сэргэсэн танил нөхөр маань “өвгөөн өнөө ийшээ эргээд байдаг ... бүжиглэдэг баар бий ш дээ тийшээ орно шүү” гэж замчиллаа.

Ард нэг хүүхэн “хар юм залгаад байх юм... алив чи энэ утас аваад ... Ээгий чамайг зайл гэнээ, шөнө очихгүй гэж байна гээд хэлээдэхдээ... гэсэнд өнөөх найз нь “Өө больё, аягүй бол ажил дээр маргааш хүрээд ирнэ” гэс тас гүрийлээ.

Би заасан газар нь ирж зогсоход машинаас минь ёстой эмэгтэйчүүдийн тусгай салаа буух шиг болов. Тэнд байсан хүмүүс ч дуутай шуутай буух хүүхнүүдийг харж сэм шоолсон бололтой над руу харан мушийцгаав. Танил маань нөгөө талаар тойрон ирж “За андаа жоохон хүлээчих үү. Нөхөр ирж мөнгө өгнө. Энэ галзуунуудтай жоохон сууж байгаад гарна... Найз иртэл байж бай тэгэх үү, өвгөн нь тал орлогыг чинь өгнө, тэгэх үү” гэлээ.

“За за нэг их удахгүй биз дээ” гэснээр би зөвшөөрч машинаа унтраалаа.

Манай хүн бага зэрэг гуйвсхийн өнөө хэд дээрээ очтол өөдөөс нь өнөөх том биетэй хүүхэн бас нэг шадар бараа бологчийн хамт ирж манай гурав нэгэн зүйлийг ярилцан бага багаар дөхсөөр миний машины хажууд ирлээ. Манай хэд бяцхан техникийн зөвлөгөөн яриа хийж байгаа бололтой.

Э -... Нараа тэ, шударга ярьсан нь дээр тэ?

Н -Аанхан. Бид нар бол иймээ тиймээ байхгүй ш дээ. Ийшээ өөр өөрсдийнхөө мөнгийг төлөөд л орчихно. Чи харин найзаа яахын, нөгөө найз чинь ирэх юм уу?

Т/танил/ -Ирнэ л дээ. Хөөш тэгэхээр хүүхнүүдээ ийм байна. Надад бол одоо мөнгө бол байна. Гэхдээ би байна ш дээ тэ, ороод ширээн дээр чинь нэг шил юм л авч өгнө шүү. Өөр бяр байхгүй. Өглөө ажил ээлжтэй тэгээд л явлаа.

Н -Өө ок шүү дээ. Бид нар чинь бас улсад ажил хийдэг яадгаа алдсан улс биш тэ. Зүгээр сайхан бүжиглэе яахав тэ... аан чи тэгээд зургаан хүүхний булчин суллах ажилтай болоод байгаа шүү.. за орьё орьё...

Энэ хооронд манай “биг” бүсгүй бусад дээрээ очиж таксын мөнгө татаж байгаа харагдлаа. Нэг бондгор цагаан хүүхний мөнгө хүрсэнгүй бололтой чи би гэж жоохон ярилцаж зогсоно оо, өнөөх нь гомдов бололтой гарах хаалга чиглэн эрс алхаж байна. Хойноос нь өнөөх дуу чангат хөөж “Үгүй явуулахгүй ээ. Бид хэзээ ч нэгийгээ хээр хаяхгүй... үгүй гэж байна... би зохицуулчихья за” гэсээр хөтөлж буцлаа. Тэгээд хэсэг байсны эцэст манай найз дутууг нь өгсөн бололтой өнөө тусгай салааны бүсгүйчүүд маань бүгд дээш шатаар өгсөн дотогшоо орлоо. Би нэлээн суув. Ашгүй өнөөдөх утасдлаа.

Х -Өө ашгүй.  Хөөш би явлаа хө.

Т -За за чи орж ирээд найзыгаа аваад гарчих. Эд нар салж өгөхгүй байна аа. Бөөн юм болоод байна ... ёооё тэр гар мушгиад байгаа байхгүй юу гэж нэг их хөгжилтэй биш хэллээ.

Би авахаар оров. Үүдэнд нь Солонгос кинон дээр гардаг “том ах”-ын үүдийг манаж зогсдог залуустай төстэй, мантуу шиг царайтай  бондгор биеэрхүү хоёр залуу намайг хашиж “Ах таксаа авчих даа” гэлээ. Би ч саравчтай малгайгаа дарж өмссөн тул Ким Дунхан шиг духаараа харж байгаад “Ах нь таксины жолооч. Энд орсон хүнээс мөнгөө авах гээд хүлээгээд баахан зогслоо. Согтчихсон юм шиг байна. Ороод аваадхья за” гэж ширүүхэн хэлээд шууд орж явчихлаа.

Өө тэгсэн цэлийсэн том бүжгийн талбай. Тойрсон хоосон сандлууд. Арга хэмжээ албан ёсоор бол арай эхлээгүй байгаа бололтой. Харин манай тусгайгийнхан бол аль хэдийн эхэлчихжээ. Ашгүй тэд үүдэнд ойрхон ширээнд сууцгааж байлаа. ...Өө бас нэг булчин сулруулагч хүрээд ирлээ... ха ха гэсээр өнөөх чанга дуут намайг тосч авлаа. “Яваагүй байсан юм уу. Бид нарыг санаад эргээд ирэв үү .. алив хэнийх нь өвөр дээр суух юм” гээд л жигтэйхэн юм боллоо. “Өө энэ найзыгаа авах гээд” гэсээр би хажуу ширээн дээр гулжийн суух танилынхаа дэргэд сууж “За гарья, хөгшин яараад байна” гэлээ.

Намайг ирээд суунгуут зөөгч охин бушуухан хүрч ирж “билл”-ээ миний өмнө тавив. Намайг ивээн тэтгэгч ирсэн гэж андуурсан бололтой. Биллийг авч харвал 55000 төгрөг гэж байх шиг харагдав. Ширээн дээр талаасаа доош орсон 750 гр нэг шил архи бас хэдэн ус хоёр лаазтай тоник харагдана.

Т -За одоохон. Наадуул чинь новшроод...  би архины мөнгөө л өгнө ш дээ.

Х -Хөөе энэ тавин мянга гараад явчихсан байна. Чамд мөнгө байгаа юм уу?

Т -Би ... хэлсэн ш дээ. Надад нэг шил юмны мөнгө байгаа гэж. Май энийг өгчих гээд өмдний халааснаасаа үрчийлгэж базсан мөнгө гаргаж тавилаа. Нэг хорьт, нэг арван мянгатын дэвсгэрт хүн бол гомдож үг хэлмээр болтлоо базагдан үрчийжээ.

Хүүхнүүд өөр хоорондоо элдвийн юм чанга чанга ярин бид хоёрыг хэсэг мартав.

...Нараа би гурван хүүтэй. Чи хоёр охинтой. Манай Ээгийтэй унт за. Хүү гарвал чи ав. Охин гарвал би авья за юу. Би одоо охин гэж хоёр шатаад байна ш дээ.

Н -Тэгье ээ тэгье, өнөө шөнө аваад явна шүү за. Ид юу яаж байхад битгий хажууд ирчихээд больё гээд новшроод байгаарай ха ха. Би нэг тэврээд авсан бол тавьдаггүй шүү за, ха ха.

Өнөөх бондгор цагаан хүүхэн “За хуц. Би нэг яв гэсэн бол ингэнэ” ...гээд дунд хуруугаа амандаа нэлээн лав дүрж аваад гаргаж ирж гозойлгон бидэн лүү харууллаа. Бодвол гараа угаасан л байсан байлгүй дээ.

6

Өнөөх том биет бид хоёр дээр хүрээд ирлээ. Нэг их согтоогүй харагдлаа. Би асуудлыг хурдан зохицуулж өнөөхийг авч гарахаар шийдэн “Хөөш. Манай найзад яг нэг шил архины мөнгө л байгаа юм байна. Май энэ 30.000 төгрөг. Бусад ус ундаагаа та нар төлчихнө биз дээ, би яараад байна. Нөхрийг аваад явлаа” гэсэнд өнөөх хүүхэн над руу маш хянуур шүүмжлэнгүй харснаа “Тэгээд ... яах гэж хүүхнүүд дагуулж маяглаж авчирсан юм бэ” гэснээ өнөөх мөнгийг маань ч авсангүй ширээн дээр орхиж “хов” зөөхөөр шийдсэн бололтой буцаад нөгөө хүүхнүүд рүүгээ очиж толгой нийлүүлэн нэг зүйлийг ярилаа. Тэгээд нөгөө чанга дуут голоос нь “эрчүүд хөгийн ш дээ” гээд босч ирэн бид хоёрыг чиглэлээ. Би ч түгшээд явчихав. Өнөөдөх сайхан хурхирч байна. Гэтэл аз болж гэнэт заалаар нэг хөгжим тас хийж “эрхэм зочдоо манай энэ үдшийн ....эхэлж байна...” гээд л хөтлөгч DJ-ийн цогтой дуу хадаад явчихлаа. Биднийг чиглэж явсан чанга дуут хүүхэн маань тогонд цохиулсан мэт “Wow” гэж нэг орилж, таазаараа хоёр хөдөлж аваад чиглэлээ өөрчилж бүжгийн талбай руу ухасхийлээ. Бусад нь ч булчингаа суллах гол ажлаа хийхээр бүжгийн талбай руу хошуурлаа. Ийн аз дайрсныг ашиглан би нөхрийг авч гарах гэж үзлээ. Манай хүн ч чимээнд сэрж өндийв. “Өө за  эхэлчихсэн үү, өвгөн нь ганц сайхан...” гээд бас бүжгийн талбай руу явчихлаа.

6

Иртэл нь хүлээхээс өөр аргагүй болов. Нэг орхиод гарах гэснээ юмаа санахгүй болчихоод байгаа нөхрийг танихгүй хүмүүстэй орхиж төвдсөнгүй.  Байнга ордог бололтой хэдэн хүүхэн бүжгийн талбайд бие биесийн зүг найрсгаар толгой дохин мэндэлцгээгээд бүжгийг яаж хийдгийг ч харин нэг үзүүлж өгч байна. Хувцасласан энэ тэр нь ч гэсэн их онцгой содон. Ер нь  энэ газрыг зорьж ирдэг бололтой харагдав. Тэр дунд урт түрийтэй гутал богино юбка дэрвүүлсэн 30, 40 орчим насны хэдэн хүүхэн хоорондоо зохицож нийлэмжтэй бүжиглэж байгаа ч гэж жигтэйхэн.

6

Ашгүй манай хүн овоо ганцаараа түрүүлээд наашаа алхаж яваа харагдахаар нь тосч очоод сугадаж аваад хаалга зүглэлээ. Гэтэл араас “Зогс” гэж нэг хүүхэн орилсон нь өнөөх дунд хуруу гаргадаг бондгор хүүхэн байлаа. Гэтэл том биет ч араас ирж байгаа харагдав. Өнөө хоёр ирээд нэг нь намайг нөгөөх нь нөхрийг зуураад авлаа.

6

Би “хөөш тэр ширээн дээр архины мөнгийг нь тавьчихсан, чамд хэлээ биз дээ. Би найзыгаа аваад явлаа... юун орилоон хашгираан бэ” гэж учирлалаа.

7

Өнөөх хүүхэн “тэгэхгүй шүү за, мөнгөө төлж байж гар, тооцоо жаран мянга болсон шүү, хөөе зөөгчөө эд нараас мөнгөө ав” гэснээр шуугиан даамжирлаа. Өнөөх солонгос стилтэй хамгаалагч нар ч хүрээд ирэв. Ингээд олны анхааралд орж “од” болсон би хамгаалагч нарт хандаж “миний дүү нар байж бай бид нар учраа ольё” гээд нөхрийг хөтөлж буцаад ширээн рүү нь очлоо.

6

Ингээд би гадаа бааранд орохын өмнө болсон яриаг гэрчлэн хэлж манай хүн нэг архи авна гэсэн тэрнийхээ мөнгийг өгсөн байна. Тэгэхээр тооцоогүй гэж нөхрийг хамгаалав. Гэтэл өнөөх дунд хурууны хүүхэн меню барьчихсан “энд хар, архи 750 нь 40 мянга гэж байна за юу. Энд чинь 30 мянга байна, бид нар согтоогүй шүү, битгий шогтоорой” гэснээр би амаа үдүүлэв.

6

Том биет хажуугаас “ээ та нар одоо юун дорой юм. Хүүхнүүд чирч ирчихээд ганц юмны мөнгөө төлчихөж чадахгүй” гэж шогтлоо. Ингээд чанга дуут нэмэгдсэнээр бид тав хэлэлцээрийн шрээнд суулаа. Би “за хүүхнүүдээ, манай найзад 30 мянга л байгаа юм байна. Гадаа хэлж л байсан ш дээ. 0.5 авсан бол мөнгө нь хүрэх л байсан байна. 750 болохоор үнэтэй юм байна ш дээ. Та нар хаашдаа л ууж идэх гэж ирсэн улс хэдэн төгрөг байгаа биз дээ. Одоо ингээд эвтэй сайхан салья” гэж би горимын санал хэллээ. Чанга дуут нэгийг бодон дуугай болчихов. Том биет өнөөх хүүхэн рүүгээ асуусан харцаар харлаа.

6

Манай хүн гэтэл гэнэт дуу орж “ээ 30 мянгаа ч өгөхгүй, май за та нар” гэснээр байдал дахиад хурцадлаа. Нөгөөх хүүхэн дахин дунд хуруугаа бүүр тултал амандаа хийж шүлсдээд манай нөхрийн нүүрэнд тулгаж гаргаснаар бараг зодоон болох шахав. Танил маань ч зөрүүлээд гараа нэг далайснаа буцлаа. Хамгаалагч нар ч ойртон ирж зогсоод би ч байж бай гэж гараараа дохилоо.

6

Ингээд энэ ширээний чанартай мөргөлдөөнийг эцэслэхээр шийдэн би том биетэд хандлаа. “За, онигоо боллоо. Надад одоо яг арван хоёр мянга байна. Нийлээд 42 мянга. Үлдсэнээ та нар өөрсдөө шийд. Ах нь энэ нөхрөө аваад явлаа” гэсэнд өнөөх дуугай л гараа сарвайлаа. Би хүний өөрийн мөнгийг нийлүүлж гар дээр нь тавиад гар зангидсан ууртай танилаа авч нэг юм гадагш гарав. Гадаа гараад агаар амьсгалсан чинь яг л барьцаанд харанхуй газар байж байгаад чөлөөлөгдөж гэрэлд гарч ирсэн хүн шиг сэтгэгдэл төрсөн шүү... ккк.

6

Танилын найз ч ирсэнгүй. “Гол” болсон бололтой. Би өнөөхийгөө гэрийнх нь гадаа буулгаж өглөө. “За би ороод мөнгө авч гарч ирээд чамд өгье л” гэж байна. Замд эхнэр нь бас “хаана байна ална, шулна” гээд загнаад байсныг би сонссон болохоор айж “дараа залгаж байгаад өгчихөөрэй” гээд хөдөллөө. Яагаав дээр нэг чавхны чулуу шиг нөхөр яалаа. Эхнэрээсээ хадгалуулсан мөнгөө авч дахиж ууна гэж томорч байгаад өөрөө эхнэртээ алуулах шахсан тухай би нэг бичиж байсан даа. Хашир хүн гэж хаширсан хүнийг л хэлнэ шүү дээ ккк.

6

Ийнхүү нэг урт адал явдлыг товч буулгалаа. Сайн муу хэлэх юм алга. Амьдрал л юм даа. Бусад сонинг дараа хуваалцья. Ирэх Лхагва гарагт өнжөөд баасан гарагт Такси №100 дахь дугаараар уулзацгаая. Зарын чанартай нэг зүйл хэлэхэд, Хоовон би уншигч нартайгаа нэг уулзах талаар судалж байгаа.

6

Тэгэхийн тулд наана нь нэг “хандаа” мэддэг юм уу гэх үүднээс уншигчиддаа тавих хүсэлт байна. Ирэх Пүрэв гарагт уулзалтад  биеэр ирж оролцох сонирхол болоод цаг зав гаргаж чадах уншигчид дараах  е-майл хаяг руу нэр /боломжтой бол холбоо барих утас, шуудан хаягаа/  илгээвэл их баярлах байна.

6

mediaconvergence.mon99@yahoo.com . За нэмээд энэ линкээр хэдэн мянган “лайк” байж бас болно доо.

https://www.facebook.com/groups/600088786776105/

Амралтын өдрүүдээ гэр бүлтэйгээ байж сайхан халуун дулаан уур амьсгалд өнгөрүүлээрэй.... Баяртай манайхаан.     

6

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
хоовон:
dajgui niitlel baina
2014-09-18
хоовон ахад:
уулзалт гэхээр жаахан тиймхэн болох байх аа тэгэхээр нэг нэгээр нь ч юм уу уулзаж таксидангаа хөөрөлдвөл илүү үр дүнтэй байх гэж бодоод байх юм. таны таалал мэдэж дээ
2014-09-18
oogii:
odnoo1202@yahoo.com geed nad ruu mail bich dee 100 dahi dugaariin uulzaltand tani ochie. uurluu chin mail bichih gesen bolohgyui bna . huleeej baie
2014-09-16
emgenel:
mongoliin emgenel
2014-09-15
er hun...:
sain uu zaluusaa bichver setgegdeluud saihan bolson b,a shuu... olon huuhnuud niilheer ch bas adtai shuu . neg saihan shavaigaa hanatal bujiglej avdag yum shig b,gaan . hoovongiin taniliin huvid halsan huuhnuudiig jaal goshgoruulchihson yumuu daa tegeed tsaaduul ni sharalhaad zaaval yum salgah geed b,gaa b,hgui yuu kekke... uulzaltiin talaar bol setgeleerei l oroltsmoor b,h yum nuguu gazar hol gar oirhon bolchihson tsag shuu dee...
2014-09-15
шихихутуг:
хоовоон бариулчихгуй яасийн бэ анд такси хаагуур явна маргааш со ноентой уулзна
2014-09-14
бимаа:
юм-үзийг дэмжиж байна бүүр нэг хэлье гэснийг минь тэр чигээр нь хэлчиж :-)
2014-09-14
zolboo:
nice bnaa hoovoon
2014-09-14
schuhmacher:
ami amia bodooroi! geed davxidag shig.oor ooriigoo daagaad yavbal zugeer shig.xen xendee daraa boloxgui shig...kkkk
2014-09-14
юм-үз:
дэрвийхээрээ, гэгдэх, олон, холгож
2014-09-14
юм-үз:
сайн байцгаана уу? нэг зүйлд санаагаа хэлэх гэж байгаад орхичихож. "даах" гэдгийг ерөөсөө таашаадаггүй ээ. бхэн маань ч тэр бүгдээрээ л эрвийх дэрьийхээрээ амьдрал аж төрөлтөө дэгжээж улам жөгжөөж дэвшиж явахын хэрэг зориг хүсэл тэмүүлэлтэй л амьдрал гээчид амьдраад явцгааж байгаа. тэгж л их "ууж дарвимаар" байдаг юм бол нэгнийгээ тийн юу ч үгүй болтол "мөлжихийн" хэрэг юу байнаа, ямар яс мөлжиж байгаа юм бишдээ. харж байхад зарим нэг нь бүүр "хорлонтой" бусдыгаа хатгаж өдөж хамаг байдгийг нь мөлжөөд өөрөө сохор улаан зоосны зарлагагүй хүний юмаар хүүдэгнэгчид байдаг л харагддаг. тэгээд бүүр энүүндээ сурчихсан гаршчихсан. "идэж уух, наргиж цэнгэхийн хорхой хөдлөөд байвал" тэгээд түүнд хүрэх бэл бэнчин дутуу дулимаг аваас больж орхичихгүй юу гэмээр санагддаг. үнэхээр болимооргүй "хорхойтсон баавгай" шиг байж ядаад байхын бол хэдүүлээ эн тэнцүү санхүүжилтээ хийлцээд түүнийхээ хир хэмжээгээр, -хөнжлийнхөө хирээр хөлөө жийцгээгээд-, жаал ууж дуулж ярьж хөөрч сэтгэлээрээ биеэрээ нэг сайхан болчихоод л эргээд амьдрал гэх эгэл атлаа ижилгүй тунсаг эд рүүгээ алхаад орчихдог бол хэн хэндээ л сайхан юмдаа, уг нь. амьдрал аж төрөлт гэдгийг муутай сайтай нь, муухайтай сайхантай нь мэддэг энэ ч хирээрээ аливааг хөх мөнх тэнгэр шигээ энгээр нь дээрээс тольдож дэнсэлдэг хүмүүн нарт элдвийн ааш, өлөв долив гэсэн авир, хэн нэгнийг ашиглаж хэрэглэчих гэсэн зан үгүй байдаг. энэ бүхэн нь тухайн хүний баян хоосны ялгаа, албан тушаалаас огт хамааралгүй хүн гэгдэхийг , өрөөл бусад хэнийг ч болов хүн хэмээн хүндлэн харьцдагийг эрэмбэ зиндаа гэдгийг нэвт мөн голоор нь үлэмжийн чанараар нь, үнэнээр нь чинээр нь гэгээрч ухаарсан хүмүүн гэгдэр хүнээс тод илтгэгдэж харагдаж үзэгддэг. ийм хүмүүс хаа сайгүй, хаана ч таарч тохиохоор тохиолдохоор олн бий буй байх нь байдаг нь сайхаан. "даана" гэх халхавчаар нэг нэгнээ холгиж тольхидог авираа татаж хамжааргадвал яадаг юм болдоо зарим нэгэн хүмүүн бодьгалс л хэмээн санагдаж төрдөг юм.
2014-09-14
zarna:
1983 он комби бенз зарна 99971212 тоуота рактис задаргаа зарна 99971212
2014-09-13
ggggghh:
mongolchuudiin neg novshiin zan l daa 10 xvn uuhad zaaval negeeree daalgana. vldsen n saltaadna
2014-09-13
юм-үз:
сайн байцгаана уу? манай эмнэлгийнхний сувилагч, бага эмч нар, - үгүй ээ, ингэхэд, "бага эмч" гэж одоо байдаг юм болвуу-, эмэгтэйчүүд л гол төлөв байдаг, өнөө ч тэ л янзаараа байх шүү. эмнэлгийнхнийг ер нь сайн ууцгаадаг гэлцэхийг чих дэлсэж байсан шүү. зарим нэгэн эмэгтэйчүүд нэг дарвихаараа сайн дарвиж авчихаад хэсэгтээ л нам жим байдаг болвуу, яадаг юм болоо. хэхэхэ, хоовон ч дарвиж шаагилдаж шуугилдсан хэдэн хүүхнүүдтэй "зүс мэдэх" хүнийхээ "буянгаар" таарчдээ. хамжааргатай дарвиж дэрвэцгээх ч байлгүй л яав гэж, тэр тусмаа нас нилээд ахиагүй буй цагт. "тусгайгийн" хэдэн хүүхнүүд маань мэнд амар харьцгааж орон гэртээ элдвийн явдалгүй л байсан бол болох нь тэр.
2014-09-13
hmmm:
mungugui bol gertee l hevtej bna biz. yun ch uuj ideh durtai almasuud ve. unegui yum gej hezee ch bhgui gedgiig oilgoh heregtei. naizuudtaigaa orj garah uye bna, dan huuhnuudeeree garch bgaa bol tend 1 ch er hunii hereg bhg i, tootsoogoo huvaahaad l tulchihnu. tegeed ch uuj sogtohoisoo iiluu ayataihan hooltoi gazsr saihan yarij suuh goyo sh dee.
2014-09-13
wwwww:
ha ha ha he he he hugjiltei hyyhnyyd uym da bulchingaa ajilyylna gene yy
2014-09-12
haana yum be:
10 horoolold ali bar yum be
2014-09-12
sainuu:
sain uu hoovon mini kkkkk neeree huuhnuud neg niilbel aimaar l daa gehdee dan huuhnuud tegeed ih saihan shdee neg udriig bujeglej duulj unguruuguu l biz kkk yahab dee huuhnuud chin dandaa uuh bishdee haaya naizuudtaigaa uulzahad saihan l bdag shuu kkkk hol bgaa bolohoor ih saihan sanagdlaa buur nudend haragdaad kkkk neeree yanzluulaagui bgaa deeree salsan chin ovoodoo te kkkk eoh baahan ineelee nuhurtuu unshij uguud ta nar tiim shuu dee l genee kkkk hoovondoo bayarlalaa tsaash ni huleegeed l bhiinmaa
2014-09-12
бимаа:
энэ хүүхнүүд нээрээ, кккгүйээ тэгээд заавал эр хүнээр даалгана гэсэн сонин үзэлтэй хүмүүс байхымаа
2014-09-12
kkkkkk:
neeree yag kino uzsen shig bolloo
2014-09-12
хоовонгийн фэн:
тусалсан биш мөнгөөрөө нэмж шатаад бас болоогүй ээ янзлуулчих шахаад чи нээрээ үнэн адал явдалтай юмаа хаха.
2014-09-12
schuhmacher:
kkkkkkk.bugded ni ene odriin mend!ene bie biedee tovog uddag zan zovxon mongold l baidag yum shig.gexdee mongolchuud saixan tus ch xumuus shuu!bas ix naizarxag.taniltslaa l bol naiz bolchixdog.xalsan xuuxnuud galzuu baigaa baix l daa!,margaash ni bol urd oroini zuilseesee ichix bailgui kkkk.amjilt! xoovon mini.oir baisan bol ochmoor l baina.
2014-09-12
baadai:
halsan huuhnuud yag ingej aldag uym daa. ene ued ni tanidag hun taarah vii gehees yas havtalzana geech. deerhiug nudeer harj bga shigeer bichsen bn. bicheed baigaarai hoovon
2014-09-12
mun ch udaan huleecendee:
za 1 t ni unshsan bololtoi amjilt husie hoownodoo
2014-09-12
тэнгис:
ойрд инээгээгүйгээрээ инээв. хоовон ч нүдэнд харагдтал бичих юмаа. халсан хүүхнүүд ч харин ч нэг үзүүлээд өгөх байлгүй. тэгээд олуулаа бол ч ёстой..... харин ч гайгүй салсан юм биш үү?
2014-09-12