Цагдаагийн газрын даргад нэр дэвшигч тодорчээ
2014-10-02

Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт хотын Цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн хотын Захирагч томилно гэж заасны дагуу уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах салбар комиссыг Нийслэлийн болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хамтарсан тогтоолоор байгуулж, сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан.  Сонгон шалгаруулалтад оролцохоор 6 хүн материалаа ирүүлснээс зарлагдсан ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг 4 хүн хангагдсан бөгөөд хууль, эрх зүй,ерөнхий эрдмийн шалгалт өгч, дараахь 2 нэр дэвшигч шалгарлаа.
ү
  • Чойжанцангийн Болдбаатар
  • Дамбийнямын Цэрэндорж

а

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг анх удаа иргэдийн оролцоотой, иргэний зөвлөлийн хяналттайгаар сонгон шалгаруулах гэж байгаа бөгөөд дээрх нэр дэвшигчид Эрүүл Аюулгүй Улаанбаатар төлөө хэрхэн ажиллах талаар өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан юм. Нэр дэвшигчдийн хураангуй мөрийн хөтөлбөрийг Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ, Үндэсний шуудан сонины 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаарт нийтэлсэн бөгөөд дэлгэрэнгүй хөтөлбөрийг нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршууллаа. Тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад иргэдийн санал, үнэлгээ чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс өнөөдрөөс эхэлж буй сонгон шалгаруулалтын санал асуулгад идэвхтэй оролцож, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, саналаа өгөөрэй. Таны саналыг 10 дугаар сарын 08-ны өдрийг дуустал www.ulaanbaatar.mn сайтаар авна. Та саналаа өгөхдөө тус сайтын баруун хэсэгт байрлах санал авах баннертай танилцаарай. Санал авах ажиллагааг шударга байлгах зорилгоор мөрийн хөтөлбөрийг танилцуулахдаа нэр дэвшигчдийн нэрийг нууцалж, А, Б гэсэн тэмдэгтээр тэмдэглэсэн байна. Харин сонгон шалгаруулалтад нэг үнэлгээ болох нэр дэвшигчдийн шууд халз ярилцлага, мэтгэлцээн 10 дугаар сарын 05-ны өдөр /ням гараг/ UBS телевизээр 21 цагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
/202.70.44.132/ хаанаас ирсийн:
/202.70.44.132/ хаанаас ирсийн bee uuuruu? umhii buriad uul-g bid songogui ee, harin amerikiin sanal luivarddag mashin songoson yum , ard tumen bid namschuudiig demjsen yum shuu....
2014-10-02
onoroo:
hotiin ajil urd baigaagui shuurhai il tod bolj, zam, tsetserlegjuulelt, hotiin ongo, tohijilt uneheersain bgaa shuu. hotiin hun l hotiinhoo ajliig sain hiideg yum bna
2014-10-02
гэнха:
цагдаа улс төрөөс илэрхий хараат болж байгаа юм биш үү, цагдааг ингэж сонгож болохгүй юм шиг санагдаад байна юмаа
2014-10-02
zochin:
ene songogdoj garsan tsagdaagiin darga yamar ch said darga naraa mai l gex yum bna daa. ard tumnees songogdson ta nar bol mai shuu l gex bx daa.eleg avmaar yum xiix yum daa .ardchilal gedeg chin aimaar yum bna 1odor togniixoo mongiig toloogui xotsoroxod tog ireed l tasalj bna.toriin xumuus yamarch xariltsaanii soyolgui bolson bna.xaana taslana gej l uurlasan xumuus.xuviin xevshiliin tatvariin mongoor tsalinjidagaa meddegui l yum shig bna lee.xonog xotosorson bol xuu tootsoj bolno sh dee shuud taslana gedeg arai l deerelxuu bna aa
2014-10-02
хххх:
202,179,22,145 хаанаас ирсийн эвий хөөрхий ой санамжаа алдсан хөөрхийд сануулхад энэ үүл гэдэн хүнийг их хотын иргэд бид өөрсдөө сонгосийн
2014-10-02
зочин:
харин тэгсэн дор хотынхоо даргыг л сонгомоор байна даа. өөрөө дураараа гараад суучихдаг. гэнээ дурак чинь.
2014-10-02
зочин:
энгийн иргэдээ худал үнэн юмаар бүү үүрэгжүүл. хулгайч улстөрчидийн гар хөлийг бид сонгож өгөх ёстой юу. дараа нь эргүү бат- үүл нь та нар өөрсдөө сонгосон биз дээ гэж гуцна биз. зүгээр амар тайван амьдрахымсан. түгшүүртэй юм.
2014-10-02
зочин:
түүх намтарыг нь мэдэхгүй 2 хүнийг бингодох уу???
2014-10-02