Сөрөг хүчин ялалт байгууллаа
2014-11-06

АНУ даяар завсрын сонгууль явагдаж өчигдөр өндөрлөв. Энэ нь Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн сүүлийн хоёр жилд парламентын Доод танхимд “Ардчилсан” нам олонхийн суудлаа хадгалж үлдэх эсэхийг шийдвэрлэх сонгууль билээ. Сонгуулийн нэгдсэн дүнгээр сөрөг хүчин буюу “Бүгд найрамдах” нам 52 суудал, “Ардчилсан” нам 45 суудал авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Өмнө нь “Ардчилсан” нам 52 суудал, Бүгд найрамдах нам 45 суудал авсан байсан юм.  АНУ-ын хойд хэсгийн Арканзас, Колорадо, Айова, Монтана, Хойд Каролина, Өмнөд Дакота, Баруун Виржинигийн бүс нутгуудад “Бүгд Найрамдах” намыг сонгосон гэж Сонгуулийн хорооноос мэдээлэв.


Сонгуулийн дүнгийн дараа “Бүгд найрамдах” намын дарга Мич МакКоннелл твиттертээ “Бид яллаа. Баярлалаа Америкчуудаа” гэж жиргэжээ.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин