Хорват эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2015-01-12

Хорват улс түүхэндээ анх удаагаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улсын Ерөнхийлөгчөөр 2005-2008 онуудад Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Колинда Грабарь-Китарович сонгогджээ. Тэрбээр ирэх долоо хоногт албан ёсоор тангарагаа өргөж, ажилдаа орох гэнэ. Өнгөрсөн оноос эхлэн тэрбээр “НАТО”-ийн ерөнхий нарийн бичгийн нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан билээ.

1

Колинда сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Иво Ёсиповичтэй өрсөлдөж, нэгхэн хувийн саналаар ялалт байгуулсан аж. Ерөнхийлөгч Иво сонгуулийг шударга явагдсан хэмээгээд Колинда Грабарь-Китаровичт баяр хүргэсэн байна. Тэрбээр “Энэ хатагтай Хорватыг хөгжүүлж чадна” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин