Долоон хүн угаарын хийнд хорджээ
2015-01-26

Энэ сарын 15-22-ны өдрүүдэд Хордлогын яаралтай тусламжийн төвд нийт 16 хүн ханджээ. Тэдний  6 нь хэвтэн эмчлүүлж, 10 хүн тусламж аван буцсан байна. Мөн энэ хугацаанд угаарийн хийн хордлогын улмаас 7, химийн бодисын улмаас 4, эмийн хордлогын улмаас 3 хүн хандсан байна.Үүнээс гадна энэ сарын 22-нд Баян-Өлгий аймгийн Бугат суманд 2 хүн мөнгөн усанд хордсон байна. Тэдний биеийн байдал дунд зэрэг, эмчилгээ хийлгэж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин