2011 онд өндөр амжилт гаргасан тамирчдад мөнгөн урамшуулал олгов
2011-12-30

2011 онд тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдад Засгийн газрын тогтоолоор мөнгөн урамшуулал олгох болсон байна. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа шинэ оны босгон дээр шагнал хүртсэн тамирчдын төлөөллийг хүлээн авч, мөнгөн урамшууллын дээжээс гардуулан өгөөд тамирчдад баяр хүргэж, спортын улам өндөр амжилт гаргахыг хүсэв. 2011 онд тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдаа төлөөлөн жүдо бөхийн дэлхий аваргын алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, чөлөөт бөхийн өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт Ц.Намуунцэцэг, хүрэл медальт С.Цэрэнчимэд, чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Б.Батцэцэг, пара хөнгөн атлетикийн дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Мөнхбат, Кикбоксын дэлхийн аваргын алтан медальт Ө.Төрбаяр, Мутайкикбоксын дэлхийн аваргын мөнгөн медөльт М.Борхүү, шатрын өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт Т.Мөнхзул, жүдо бөхийн дэлхийн цомын алтан медальт С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа нар хүрэлцэн ирсэн байв.
Shuud.mn
Сонин хачин
namuun:
amjilt gargan delxiin avrag bolson hund mungun shagnal uguugui shu de
2012-03-28
1000 zahia com udahgvi dampuurah bahuu tsarai aldaj tsavaa maajsan aalznuud
2012-01-03
delxiin tsomoos l alt awsiishde chansaa muutai temtseend mongolchuudtaigaal barildsiishde trnees tvwshee tom tsemtseend alt awax xvn munuu ergvv setgvvlch mine
2012-01-01
Түвшинбаяр дэлхийн аварга болоогүй шүүдээ эрхэм хүн гуай
2011-12-30