Иракт цохилт өгөхөөр бэлдэж байна
2015-02-06

Йорданы нисэх хүчин Иракт цохилт өгөхөөр бэлдэж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ долоо хоногийн эхээр хэт даврагчид Йорданы нисгэгч Муаз аль Касабехийг амьдаар нь шатаасан билээ. Тус улсын тагнуулын алба нисгэгчийн аминд хүрсэн газрыг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Байршил баттай болсны дараа тусгай хүчин агаараас цохилт өгөхөөр болсон байна. Йорданы эзэн хаан II Адбуллах өчигдөр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг дахин аюул учруулахаас нь өмнө устгахыг уриалж, тэдний эсрэг нэгдэж буйгаа мэдэгдсэн билээ. Өнгөрсөн оны долоодугаар сараас хүчирхэгжиж эхэлсэн хэт даврагчдын эсрэг дэлхийн 40 гаруй улс нэгдээд буй юм.

1

Арабын Нэгдсэн Эмират улс хэт даврагчдад цохилт өгөхөө өчигдрөөс зогсоосон билээ. Тус улсын удирдлагууд аюулгүй байдлын үүднээс ийнхүү агаараас өгч буй цохилтоо зогсоожээ. Гэхдээ Эмират хэт даврагчдыг устгах холбооноос гарахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин