Сар шинээр өрхийн эмнэлгүүд ажиллана
2015-02-18

Нийслэлийн түргэн тусламжийн төв цагаан сарын битүүнээс шинийн таван хүртэл өндөржүүлсэн байдалд ажиллах юм байна. Энэ үеэр өдөрт ажиллаж байгаа эмч, автомашиын тоог 40 хувиар нэмэгдүүлэх аж.

а

Нийслэлийн түргэн тусламжийн төвд ирж байгаа дуудлагын тоо цагаан сараар энгийн өдрүүдийнхээс 50 хувиар өсдөг байна. Мөн баярын өдөр ирдэг дуудлагын ихэнх нь осол, гэмтэл болон хоолны хордлоготой холбоотой байдаг аж. Харин дүүрэг болон өрхийн эмнэлгүүд богиносгосон цагаар буюу 10.00-14.00 цагийн хооронд ажиллах юм байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин