Бие давхар Хилари Дафф гэрэл зурагчдын дуранд өртжээ
2012-01-02

Холливудын залуу бүсгүйчүүдийн нэг Хилари Дафф паппацичдын хараанд өртжээ. 2007 онд Хилари Дафф NHL-ийн хоккейчин Майк Комритэй сүй тавьж улмаар 2010 онд хуримаа хийн гэрлэсэн билээ. Тэд энэ жил хүүхэдтэй болох бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард Хилари Дафф өөрийн вэбсайтаараа дамжуулан бие давхар болсон тухайгаа мэдээлж байсан юм. Холливудын оддын хувьд салж нийлэх нь энгийн үзэгдэл болсон. Хилари Дафф ч энэ тал дээр бусдаасаа хоцроогүй яваа гэнэ. Тэрбээр Аарон Картертай учир ургуулж 2001-2003 онд хамтдаа амьдарсан. Улмаар дуучин Жэел Маддентай 2004 онд гэрлээд 2006 онд салж байжээ. Ингээд жүжигчин бүсгүйн бие давхар зургууд болон энгийн зурагнуудаас сонирхоно уу.    
Shuud.mn
Сонин хачин
hoorhon ohin shuu bid 2 chin on javuud shuu dee
2012-01-02