Х.Тэмүүжин: Ерөнхийлөгч зөв шийдвэр гаргасан
2015-03-12

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна:


Х.Тэмүүжингийн өргөн барьсан Гэмт хэргийн тухай хууль болон Д.Дорлигжавын өргөн барьсан Эрүүгийн хуулийн ялгааны тухайд:


1990 оноос шинэ нийгэмд шилжсэн, шинэ нийгмийнхээ үнэт зүйл, суурь зарчмыг хамгаалах хэрэгцээ үүссэн, шинэ төрлийн гэмт хэргүүд ч бий болсон.


Манайд үйлчилж байгаа хууль тогтоомж хэт их шоронжсон маягтай, хорих ялыг түлхүү ашигладаг.


Социализмын үед бид шоронд түшиглэж, хүмүүсийг бөөнөөр нь хорих байдлаар үнэгүй ажиллах хүчин бий болгодог байсан.


Ялын бодлогыг зөөлрүүлж, хорихоос бусад ялын төрлүүдийг нэмэгдүүлэх, олон сонголттой болгох хэрэгцээ бий болсон.


Хуулийн хуучин нэр томъёо, эрх зүйн судалгааны хоцрогдлоос болоод хүний эрх, нэр төр хохирох хандлага их байна.


Харамсалтай нь шинэ Засгийн газрын өргөн барьсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн ухралт гарсан.


Жишээ нь , “зорчих эрхийг хязгаарлах” гэдэг олон хувилбартай ялын зөвхөн “гэрийн хорио” гэдэг хэлбэрийг нь ашиглахаар өөрчилжээ. Энэ нь цахим гав гэх мэт технологийн дэвшлийг бүрэн дүүрэн ашиглах боломжийг үгүйсгэж байна.


Гүтгэхийг  гэмт хэрэг биш гэж үзсэн байсныг шинэ засгийн газар гэмт хэрэгт тооцохоор боллоо. Энэ бол том ухралт.



Эрх зүйн шинэчлэлийн талаар:


Шинэчлэлийн 30-40 хувийг хийсэн бол ойрын 8-10 жилд иргэний хяналттай, хараат бус шүүхийн тогтолцоо бий болох байлаа.


Орчин үеийн эрэлт хэрэгцээ, нийгмийн үнэт зүйлүүдэд тохирсон механизмыг ойлгож, үнэлдэг хүнгүйгээр энэ шинэчлэл явахгүй нь гэдэг нь харагдаад эхэллээ.


Д.Дорлигжав практик дээр ажиллаж, прокурорын байгууллагыг удирдаж байхдаа ч эсэргүүцэж байсан. Өнөөдөр хуулийн шинэчлэлийн хамгийн гол цэг болсон албан тушаал дээр очсон хойноо ч тэр байр сууриа бэхжүүлж байна.


Монгол Улсын хуулийн салбарын хөгжлийг 10 жилийн турш царцаасан хуучин бодлого дахин амилах дүр зураг л харагдаж байна.


Ирэх сонгуульд АН-ын нүүр бардам ярих ганц ажил нь энэ эрх зүйн шинэчлэл юм шүү. Иргэддээ үйлчилдэг, аюулгүй байдлыг нь хангадаг, хүний эрхийг эрхэмлэдэг хуулийн байгууллагын тогтолцоотой боллоо, хэн ч шударга ёсны процедурт эргэлзэхээргүй дэвшилтэт тогтолцоо руу очлоо гэдэг нь АН-ын нүүрийг тахлах ганц ажил болно шүү.


 Хуулийн салбарт хийе гэж бодсон гэрэл гэгээтэй бүхэн Увсын хоёр хүний хавчлагаар зогсох болсонд би хувьдаа харамсч л байна.



Шүүхийн тухай хуулийн тухайд:


Шүүхийн шинэчлэлтэй холбоотой цөөнгүй бодлого Үндсэн хуулийн Цэц дээр уналаа. Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэдэг тов тодорхой заалт Үндсэн хуульд байсаар атал иргэдийн оролцоотой шүүхийн шийдвэр гаргах тухай асуудлыг Цэц дээр унагаачихлаа.


Үндсэн хуулийн цэц дээр Дагнасан шүүх байгуулахтай холбоотой асуудлыг унагасан. Үүний цаад эзэн нь Д.Дорлигжав.


Уг нь Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа шүүхийн шинэчлэлийг эхлүүлсэн байдаг. Гэвч энэ замаа өөрөө баллуурдаж байгаа нь хачирхалтай.



Цагдаагийн албаны тухай хуулийн тухайд:


Цагдаа бол хүчний биш, хууль сахиулах байгууллага байх ёстой. Цэрэгжсэн биш, иргэний зохион байгуулалтад орох ёстой.


Цагдаагийн байгууллагын ажил ил тод, хариуцлагатай, иргэдэд хянагддаг, үйл ажиллагаа нь олон нийтийн дэмжлэгт суурилсан байх ёстой. Энэ л цагдаагийн албаны шинэчлэлийн суурь зарчим байсан.


Орон нутагт цагдаа иргэний зөвлөлтэйгээ хамтарч ажиллаж, иргэддээ улирал тутам тайлан тавьдаг болж. Цагдааг иргэд рүү нь ойртуулсан, айлган сүрдүүлдэг бус нээлттэй, ил тод, хамтарч ажилладаг тогтолцооны үр дүн ийм л байна.


Гомдоллосон хэдэн хурандаагийн үгээр, цэрэг удирдах донтой хэн нэгний сонирхлоор ухралт хийж болохгүй. Үүнийг би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй.



4 сая ам.долларын авлигатай холбоотой баримт, авилгын талаар:



Энэ Засгийн газар авлига өгсөн хүмүүсийг шийтгэх маягаар авсан авлигаа далдалдаг хуулийн механизмыг хэвээр хадгалахыг л хүсч байна.


Хээл хахууль өгсөн талыг өршөөдөг, ял, шийтгэл оногдуулдаггүй зохицуулалтыг бий болгоно. Энэ зохицуулалт орж байж баялаг бүтээгчид айдасгүй, харин авлигачид нь айдастай болно. 


Хохирогч нь, дээрэмдүүлэгч нь “Тэр надаас тэдэн төгрөг авлигад авсан” гэдгийг шууд зарладаг болно. Авлига авсан этгээд хариуцлагаа хүлээнэ. Авлигатай ингэж л тэмцэхээс өөр арга байхгүй.


Би уг нь хэн нэгнийг, тэр дундаа Д.Дорлигжавын нэрийг дурдаагүй. Өөрөө л “Юун гуя” гэдэг шиг юм болсо


АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт авлига өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэдэг амлалт орсон.


Шинэ ЗГ өршөөлийн хуулийн төслийг алга болгоод оронд нь Татварын өршөөлийн хууль нэртэй хэдхэн заалт оруулж ирсэн.


Шинэ Засгийн газарт авлига өгч байгаа талыг өршөөх хүсэл алга.


Энэ Засгийн газарт авлигатай тэмцэх хүсэл алга.


АН-ын хийсэн ажил, засгийн газруудын тухайд:


Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох нэг шалтгаан нь би байсан байж магадгүй.


Ирэх сонгуульд АН-ын нүүр бардам ярих ганц ажил нь эрх зүйн шинэчлэл байх байлаа.


Харамсалтай нь одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газарт би хувьдаа итгэл алдарч байна.


Ерөнхий сайд дуугүй байгаагаараа буруу өнцгөөс харсан буруу тайлбаруудыг өөгшүүлж байна.


АН-ын Засгийн газар учраас дэмжих ёстой гэж бодож явлаа. Гэвч уучлаарай!


АН өөрсдийгөө дотроосоо хэмлэдэг, хүн дагасан ашиг сонирхолд тулгуурласан фракциасаа хэзээ салах вэ


Би хувьдаа “Фракцигүй АН” гэдэг санаачилгыг дэмжиж байгаа.


Өнгөрсөн 2.5 жилд АН-аас хамгийн чанга дуугаар хашгирч байсан, АН-ыг нурааж байсан хүмүүс өнөөдөр бялуугаа авчихаж.


АН, МАН хоёр урвагчдаараа дамжиж эрх ашгаараа нэгддэг юм биш үү.

АН-ын намын үнэт зүйлийн төлөө дуугарсан хүмүүсээ МАН-тай нийлээд золигт гаргадаг юм байна.



Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурийн талаар:


Ерөнхийлөгчийн өөрийнх нь зорьсон, амласан, алсад харж байгаа зүйл нь шүүх, хуулийн байгууллагын шинэчлэл байсан.


Шударга байцгаая гэдэг үгийн ард байгаа өөрчлөлтийг Ерөнхийлөгч өөрөө эхлүүлсэн.


Х.Тэмүүжин гэдэг залуугаас илүү 25 жил хамт явсан амин найзууд нь тэр шинэчлэлийг хийчих юм шиг санасан байх. Харамсалтай нь одоо арай өөр дүр зураг харагдаад байна.


 Эх сурвалж: www.trends.mn


Shuud.mn
Сонин хачин
zochin:
ulsin horongoor garaa ugaachihaad tarbagdorjiin zob buruug temuujin bid shuugeed yahad dee. ugaasaa l tarbagdorjiin buuni nohoi biz dee sain dolignohgui bol ulsin horongoof togloson geed shorond orj magadgui shuu dee.
2015-03-13
тэнэг:
тэмүүжинг сонгосон нь тэнэг хэрэг болсон. малыг сонгосон иргэд л түүний төсвийн мөнгийг үр дүнгүй цацсан төлбөрийг төлөх нь ойлгомжтой.
2015-03-12
irgen :
ene hend ch hereggyi yumnuud mongol ulsaas zailaach mal
2015-03-12
dalai:
holgui huul
2015-03-12
mmmmmmmm:
uuchlal uzuulhees omno asuusan ch toloh bolomjgui heveeree baina shuude
2015-03-12
iltgel:
ediin zasag hunii hogjild 2 -rt tavigdana. hamgiin gol n irgediin ayulgui baidal 1-rt
2015-03-12
зочин:
харахаас ой гутам хачин эрэмдэг бие бялдартай яг тэрэндээ таарсан ой ухаантай сэжгийн новш.хамгийн аймшигтай нь ийм ёс зүйгүй тамын амьтан ардын хүүхдүүдийн тархийг угаагаад багш хийж байсан гэхээр эмгэнэлтэй.соц нийгмийн үед багш гэж арай өөр хүмүүс байсан даа.юм өөрчлөгдөнө өө гэж.удахгүй эрүүгийнхэн хүүхдүүдийн өмнө багш гээд зогсч байх цаг холгүй болжээ.
2015-03-12
тэмүжинд амжилт:
одоогийн нөхцөлд тэмүжин шиг шударга нь хол явахгүй л дээ, ойлгомжтой. шударга гэдэг үгэнд яс махнаасаа дургүй тийрэнгүүд гар нийлж хуйвалдаж байгаад л аваад шидчихнэ.
2015-03-12
долигочих юмаа:
долигочих юмаа. эрх мэдэлтэнд
2015-03-12
аааааа:
завхай тэмүүжин чи хүн л юм бол ичиж амьдараач
2015-03-12
hhaha :
abliga ogokhiig zavdaj baigaa huniig tegeed yakh ch ugui gej uu tiim teneg yum baidaggui yum avliga ogokhiig zabdsan huniig harin ch yal shiitgel onogduuldag yum harin avligagaa avsan bol avsan huniig shiitgeed ogson huniig shiitgekhgui baikh huuli gargakh heregtei
2015-03-12
үнэн:
тэр мэдэмхийрээд тойроод байсан цагдаагийн хүмүүс л цаг тухайд нь энэ асуудлын мөн чанарыг санаатай, санаатй бусаар аялдан дагалдаж хэлэлгүй ийм байдалд хүргэсэн гэж бодож байна, тэрнээс өөрсдөө цол зүүж байсан хүмүүс мэдэхийн дээдээр мэдэж байгаа, цаащид долдигоноод байсан хүнээс шударга хэлчихэдэг хүмүүсийг ойр тойрондоо байлгавал хожино, уг нь тэмүүжин эрч хүчтэй чадалтай залуу, хүний үг сонсох, өөрийгөө хэт дөвийлгөх, мэдэмхийрэх сэтгэхүйтэй болж алдсан, цаащид алдаагаа давтахгүй хүн амжилтанд хүрнээ, бас ачлалт багш нарангэрэл академчаас уучлал гуйж, сэтгэлээ хөнгөлж явах ёстой, үнэн үг хэллээ авах хаяхаа өөрөө мэдтүгэй
2015-03-12
үнэн:
цолны асуудлыг зөвхөн энэ цолыг зүүж, тэмцэж, ажиллаж, хүсэл зорилгоо мэдэрсэн хүн л ойлгоно, нэг л өдөр шинэчлэл нэрээр бүх хүсэл эрмэлзлэл хөлс зүтгэлийг нь уландаа гишгэснээс ялгаагүй цолыг нь авчихсан, энэ хүн цаащид ямар эрмэлзлэлтэй ажил хийх юм, бүх зүйл хөмөрсөн мэт болсон, энэ шуурганд олон зуун хүн хэлмэгдсэн, дөнгөж ажилд орсон жаахан хүүхдүүд арын хаалгаар энэ цолыг нь зүүчихсэн ёстой л эх толгойгүй гутамшигтай байдал үүссэн, цол ахисан хүн тэр өдөрөө таван хошуугаа архинд хийж, ууж ёстой л хөдөлмөр зүтгэлээ мэдэрч урамшиж, эрч хүчтэй ажилдаа ордог юм, эрхэм сайд өөрөө мэдэхгүй бол сайд зөвлөгчөөс үг сонсох байсан юм, ядаж л шинэ журмаа шат дараалалтай хийж болоогүй юм болов уу, ер нь мэдэхгүй юмаа мэддэг хүнээс сайн асууж, туйлын мэдрэмжтэй хийх ёстой, мэдэхгүй зүйлд их мэдэмхийрдэгийн гай энэ шүү.....
2015-03-12
zochin :
zarim neg zuiliig hojuu uhaarchee.gehdee chi uhaalag bas chadltai hun bish...
2015-03-12
zochin x:
alddaggui hun gej baidgiimuu.yug aldaa gej ymar ontcgoos harah n gol n ym.eronhiidoo temuujingiin zov.avilga ogson huniig shiitgehee bolie.avilga avaad baigaa ter buzruudiig ilruulie.hamgiin gol ym chini avilgalshuu.avilgalaas busad n huuliin daguu bol goldiroldoo ooroo gulsaad orchihno.avilgal ogson humuusiig huulind ylgui bolgobol olon huuliinhan, gazriin naimaachid,tenderiin avilgachid geed bugd bish ymaa gehed ihenh heseg n ilrenedee.
2015-03-12
ард түмнийг:
ард түмнийг юу ч биш. улс төрч бид л бүх асуудлыг шийднэ гэж төөрөлдсөн залуу даа. за тэр хүүхэн шуухны асуудал ч яамай. гол нь ан-ын гол хэрэгтнүүдийн нэг мөнөөсөө мөн. энэ ан улсын хөрөнгийг ховх сорлоо. ман, махн гэж хорхойссон хүмүүс байна. эд нар 2016 оноос бидний ээлж ирнэ гээд арааны шүлс нь асгарч суугаа даа.
2015-03-12
tembuujin *uu :
ene huniig tsagdaagiinhan tembuujin *uu gedeg yum bnlee
2015-03-12
мууохх:
тэмүүжинг дэмжиж байна олон тэмүүжинтэй болох юм сан энэ төр
2015-03-12
kkkk:
ooriigoo zaluu ch geh shig
2015-03-12
тэмүүжин:
уучлаарай, ирэх сонгуульд ан-ын нүүрийг улайлгах ганц ажил нь миний хийчихсэн энэ эрх зүйн шинэчлэл гэгч юм шүү. иргэддээ хэт ойрхон үйлчилж аюулгүй байдлыг нь ханган хүний эрхийг эрхэмлэдэг болох нэртэй хийсэн шинэчлэл гээчийнхээ учрыг би өөрөө ч ойлгохгүй бантан болгочихлоо уучлаарай. хуулийн байгууллагыг хүчгүйдүүлж, нэр хүндийг нь унагасан, хэн ч шударга ёсны процедурт эргэлзэхээр орооцолдон унасан тогтолцоо руу очлоо гэдэг ан-ын нүүрийг улайлгахаар ганц ажил болно шүү. хуулийн салбарт хийчихсэн миний энэ алдааг увсын хоёр хүн засах болсонд би хувьдаа баярлаж байна.
2015-03-12
зочин:
тэмүүжингийн алдаа маш их байгаа тэр эмнэлэгийг албан өрөө болгох гэж улс орноо эдийн засгийн алдагдалд оруулсан одоо тэр мөнгийг ямар аргаар нөхөх вэ.тэмүүжинд хариуцлага тооцох хэрэгтэй
2015-03-12
бүү далдагнамой:
овоо шударга эр гэж хүндэлдэг байсан чинь хошногоны цаас байсан байна шүү дээ.
2015-03-12
монголчууд:
элбэгдоржийн бөгсийг долоогч * самуунд насанд хүрээгүй хүүхдийг уруу татагч,хууль зөрчиж хулгайчтай уулздаг, бяцхан авилгалч,худал хуурмагаар дүүрэн этгээд ххүхдээ сургуульд оруулахын тулд хүнд өргүүлчихээд буцаагад авчихдаг,эмнэлгийг шорон болгож улсад 20тэрбумын хохирол учируулсан нусан таглаа тэмбүүжин гэгч луйварчин байна.
2015-03-12
hai hai:
balai tembuujin
2015-03-12
zochin:
hurandaa gej erhem tsol tuund zutgej hursen humuusiig tand ingej heleh ingej yvuurga yvuulah ymar hereg bn amerik delhii niitiin ornuudiig hagalgan butargah uil ajillagaa yvuulj bgaa amerikiin bodlogo mu d er hereggui harin huuchin hevendee diplomot bodlogo l baival bolloo ene tamii hiisen aldaanuudiig zasahad 50 ter bum tugrug oroh l ym shig bn daa 10.000 tug hulgailaad 10 jil suuj bgaa hun ch shorond bii tanii ulsad uchruulsan hohirol 30 40 ter bumaas ch deesh ym shig bn ta hariult ugch tsenzurgui yriltslagand orooch
2015-03-12
зочин:
нэг л их ухаантай ярьсан хүн яаг ажил аваал бусадтай адил бүүр заримаас нь долоон дор болсон доо та
2015-03-12
tiimee:
temuujin unen ugtei shudarga uchir ad bolj baigaa umdoo,huurhii
2015-03-12