Нетаньхугийн нам ялалт байгууллаа
2015-03-18

Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньхугийн тэргүүлдэг “Лудик” нам урьдчилсан байдлаар ялалт байгуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ерөнхий сайд твиттертээ “Бид ялсан, итгэж байна” гэж жиргэжээ. 20 гаруй орны 2400 орчим ажиглагч тус сонгуулийг ажиглаж, 170 гаруй сэтгүүлч явц мэдээллийг дамжуулсан байна. Сонгуулийн хорооноос сонгуулийн дүнг ирэх долоо хоногт танилцуулах гэнэ.

1

“Лудик” нам сонгуульд ялалт байгуулвал АНУ-тай харилцаагаа сайжруулах, Палестинтай энхийн хэлэлцээр хийх, Газын зурвасын мөргөлдөөнд цэг тавих, Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох, эдийн засгийн уналтыг сэргээхэд гол анхаарлаа хандуулах болно хэмээн амласан билээ.

Сөрөг хүчин “Сионист” намын дарга “Лудик намын мөрийн хөтөлбөр хэрэгжиж, ажил хэрэг болоход олон жилийг зарцуулах болно. Сонгогчдын саналыг авахыг тулд хэрэгжих нь тодорхойгүй амлалт өгсөн. Мөн санал асуулгын үеэр хэд хэдэн зөрчил илэрсэн” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ликуд нам гээч:
ликуд нам гээчээ сэтгүүлчээ
2015-03-18
????:
лудик гэнэ ээ. энэ дэлгэрцэцэг гэж товарищ дандаа алдаатай мэдээ гаргахдаа нэрээ доор нь бичхээсээ ичдэггуй гар юм аа?
2015-03-18
жжжж:
нетаньяху гээч
2015-03-18
teneg:
likud geesh teneg mini
2015-03-18