Шилний сонголтод тань тусалъя
2015-04-02

Их Британийн” www.pinkchailiving.com”  сайтад нийтлэгдсэн нүдний шил сонгох зөвлөгөөг хүргэж байна.

 

Дугуй

Махлаг эмэгтэйчүүдийн ихэнх нь дугуй нүүрний хэлбэртэй байдаг. Мөн хацар болон тух нь өргөн хүмүүс дугуй хэлбэртэй хүмүүсийн тоонд багтдаг.  Дугуй хэлбэртэй төрхтэй эмэгтэйчүүд хүрээ багтай, тэгш өнцөгт буюу харааных шиг  шил сонговол тохирно. Харин дугуй болон дөрвөлжин шил зүүхгүй байхыг зөвлөе. Өөрийнхөө нүүрний хэлбэрийг дугуй хэмээн боддог бол улаан, улбар шар, шар, ногоон өнгийн хүрээтэй шил авахгүй байхыг хүсье. Энэ өнгөнүүд нүүрийг улам өргөн, дугуй харагдуулдаг нь тогтоогджээ.  Хар өнгийн шил таныг илүү туранхай, эрхэмсэг харагдуулах болно.

 

 

Дөрвөлжин

Дөрвөлжин нүүрний хэлбэртэй бүсгүйчүүд Ойрхи Дорнод болон Австралид элбэг байдаг. Эрүүний яс том, яг л эрэгтэй хүнийх шиг, өргөн духтай хүмүүс энэ ангилалд багтах юм.  Тиймээс та өөрийнхөө төрхийг дөрвөлжин гэдгээ сайн мэддэг бол эрвээхэй хэлбэрийн шил болон зуйван хэлбэрийн шил сонгоорой. Өнгөний хувьд бор, шаргал.  Жүжигчин Дэми Мур, дуучин Селена Гомезийн төрх дөрвөлжин. Тэд үргэлж, хар өнгийн зуйван шил зүүдэг.

 

 

Зуйван

Европ эмэгтэйчүүдийн нүүрний ерөнхий төрх зуйван хэлбэртэй байдаг. Хамар жижигхэн, навтгар л биш бол бүх төрлийн шил зохино. Гэхдээ хөмсөгнөөс, шанааны яс хүрсэн том шил тийм ч оновчтой биш. Ийм төрлийн шил таныг цох хорхой шиг харагдуулах эрсдэлтэй. Хэрвээ таны төрх зуйван мөртлөө арьс өнгө тань бараан бол цагаан хүрээтэй шил бүү зүү. Хоёр өнгө харшлах болно.  Энэ төрлийн нүүрний хэлбэртэй бүсгүйчүүд дөрвөлжин шил зүүвэл сайхан харагдана.

 

 

Зүрхэн

Нүүрний ерөнхий төрх дугуй боловч, урдаас нь сайтар ажиглавал зүрхэн хэлбэртэй хүмүүс бий. Жишээ нь дуучин Женнефер Лопез.  Мөн үсээ дундуур нь 50-50 хэмжээтэй хуваасан хүмүүсийн ихэнх нь зүрхэн хэлбэртэй харагддаг.  Зүрхэн хэлбэртэй хүмүүсийн дух нь өргөн, шанаа нь нарийхан, хамар нь жижигхэн байдаг. Тиймээс хүрээ нь үл мэдэгдэх шил зүүвэл илүү зохино. Хэрвээ том шил зүүвэл шархтсан зүрх шиг харагдах болно. /Зүрхэн дундуур сум орсон мэт/

 

 

Гурвалжин буюу “V”

Сүүлийн үед гурвалжин нүүрний хэлбэр гэхээсээ илүү “V” гэх нэр томьёо нь илүү ихээр алдаршиж, олонд танигдаж байгаа. Та иймэрхүү төрлийн царайг АНУ, Их Британиас илүү их харах болно. Ази бүсгүйчүүд нүүрээ “V” болохын тулд эрүүгээ хусуулах, жижгэрүүлэх мэс засал ихээр хийлгэж байна.  Хэрвээ таны төрх “V” бол та төгс, үзэсгэлэнтэй гэсэн үг. “V” нь 2020 оны хүртэл хүүхнүүдийн хамгийн сайхан нүүрний хэлбэр байх болно.  Та ямар ч шил зүүсэн гайхалтай харагдах ба жижигхэн мөртлөө дугуй, зуйван шил зүүвэл, илүү сайхан харагдах болно. “V” хэлбэртэй хүмүүсийн 10-9 нь жижигхэн нүүртэй байдаг учир шил сонгохдоо том буюу өргөн хүрээтэй шил сонгохгүй байхыг зөвлөж байна.

 

 

Урт нарийхан

Зуйван хэлбэртэй төстэй боловч илүү урт мөртлөө эрүү хавьцаа өргөн. Та иймэрхүү төрхтэй хүмүүсийн Италиас илүү их харж болно.  Бүх төрлийн шил зохино. Жишээ нь холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли урт нарийхан нүүртэй.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин