Нийслэлийн прокурорын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ
2015-04-02

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Нийслэлийн прокурор Б.Бат-Оршихыг УЕПГ-т Улсын Ерөнхий Прокурорын туслах, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилсон билээ. Тиймээс Нийслэлийн прокурорын суудал одоогоор эзгүйгээд байгаа юм. Иймд далбан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ.

Энэхүү ажлыг тавдугаар сарын 09-ний өдрийн 10.00 цагаас зохион байгуулах юм байна.

Нийслэлийн прокурорын албан тушаалд мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газарт туслах прокуророос дээш албан тушаалд ажиллаж байгаа, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй гэсэн шаардлагууд тавигдаж байгаа аж.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин