УИХ-ЫН ГИШҮҮДЭД ИЛГЭЭСЭН ИЛ ЗАХИДАЛ
2015-04-14

ХУГАЦАА АЛДВАЛ БҮХНИЙГ АЛДАНА

 

Эрхэм гишүүдээ,

 

2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн "Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХын 34 дүгээр тогтоолд “...Тавантолгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, уг зорилгоор орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх /1.4/...”, Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах /1.6/...”  гэж маш тодорхой заасны дагуу Монгол улсын Засгийн газар 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр "Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай" 268 дугаар тогтоолоо гарган уг ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалт явуулж, Монголын Энержи Ресурс ХХК, БНХАУ-ын Шенхуа Энержи, Японы Сумитомо Корпорацийн нэгдэл шалгарсан бөгөөд Засгийн газар ба энэхүү консерциум хооронд гэрээ хэлэлцээр олон сар үргэлжлэн амжилттай дуусаж буй тухай сайхан мэдээллийг бид М.Энхсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсгийн удаа дараагийн мэдээллүүд, мөн Монгол улсын Ерөнхий сайд ард түмэндээ хандан хийсэн мэдэгдлээс аваад байгаа билээ.

 

Эрхэм гишүүдээ,

 

Олон арван жил яригдсаар ирсэн Тавантолгойгоо өнөөгийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн эрчимжүүлж, уналтанд ороод байгаа уул уурхайн салбараа сэргээн олон зуун аж ахуйн нэгж ашиг орлоготой, олон мянган монгол хүн ажлын байртай болж, улсын маань эдийн засагт олон талын эерэг өөрчлөлтүүд гарч эхлэх боломжийг монголчууд энэхүү төслөөр дамжуулан бүрдүүлж чадах эсэх нь эрхэм гишүүн Таны шийдвэрээс шууд хамаарах боллоо.

 

Эх орноо эдийн засгийн эрчимтэй хөгжлийн замд хөтлөхөд тулах цэг, түлхэх хүч болох учиртай уул уурхайн салбарынхан бид Та бүхний гаргах түүхэн чухал шийдвэрийн өмнө дуу хоолойгоо нэгтгэн санал бодлоо хамтатган ил захидал хэлбэрээр илгээж байгаагийн ялдамд Монголынхоо эдийн засгийн хөгжлийг хурдасгахад бүхий л мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан идэвхитэй оролцохоо илэрхийлж буйг минь хүлээн авна уу.

 

Дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүн, түүний доторнүүрсний үнийн уналт үргэлжилж, нийлүүлэгчдийн өрсөлдөөн улам хүчтэй болсоор буй энэ амаргүй үед бид Тавантолгойн асуудлаа маш шуурхай шийдэх ёстой болж байна. Хугацаа алдвал бүхнийг алдана гэсэн үг бий.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
африкийн алтны уурхай 150 жилийн өмнө английн талтай алтны уурхайгаа хамтарч эзэмших гэрээ хийжээ. уг гэрээ нь 6 заалттай ганцхан хуудас гэрээний 1-р заалт олборлосон алтаа африкийн банкинд тушаана 2-рт африкийн татварын хууль мөрдөнө.3-рт африкийн инженерүүд английн инженерүүдээс 2 дахин илүү цалин авна 4-рт африкийн инженерүүд алдаа гаргавал 15 жилээр ажиллах эрхийг хасна 5-рт харуул хамгаалалтыг английн тал хариуцана 6рт бүх ажилчид африкийнх байна гэжээ тэгээд л болоо. харин оюу толгойн гэрээ 800 хуудас ямар уу нөхдөө
2019-06-23
Зочин:
hedhen hunii shunaliin setgelees bolood uls ornii hogjliig hoish ni tatah gej de uneheer heleh ch ug alga rd irgedee yaj ydarch bgag medej bga boluu
2015-04-14
Зочин:
hedhen hunii shunaliin setgelees bolood uls ornii hogjliig hoish ni tatah gej de uneheer heleh ch ug alga rd irgedee yaj ydarch bgag medej bga boluu
2015-04-14
Зочин:
hedhen hunii shunaliin setgelees bolood uls ornii hogjliig hoish ni tatah gej de uneheer heleh ch ug alga rd irgedee yaj ydarch bgag medej bga boluu
2015-04-14
Зочин:
ard irged bugdiinhen huselt gej oilgohod boloh bh
2015-04-14
Зочин:
Энхболд ажил хийлгэхгүй нь дэ улс ороныг хорлож ханахгүй нь дэ яацан хүн гэхээрээ ийм байдаг байна
2015-04-14
Зочин:
geree tiim aldaatai bgan bol teriiigee zasaad boloo yum bishuu ternees ashiglahgui bna gedeg chin yu gesen ugiin hen negnii ywuulga bgan todorhoi orosiin gar hol bologchid haa saagui
2015-04-14
Зочин:
mega tosluudee hurdan ywuulmaar bna buhiin doodhiig harj uneg turj uhne gegcheer yum bolj bna da
2015-04-14
Зочин:
хүлээсээр залхалаа энэ гэрээ хэзээ хийнэ гээд л байлгаад байдын болдоо цаг хугацаа алдах тусам нүүрсний унаж байна яриж хэлэлцээр 6 жил болцон байна өөрсдийн дотоодын кампонид өгөхөөр юу нь болохгүй байгаан
2015-04-14
Зочин:
zasgiin gazriig ajiin hiilguul ydiin bol ulsiin hurliin heden humhui setgeltei zawaan yumnuud TT ymar ch ashiggui bolsnii daraa l Z enhboldiin setgel amrana
2015-04-14
Зочин:
hereldehiiig chin harj hanlaa odoo boliod naad tom tom tosluudiig uragshluulaad ogdoo Enhbold gej goliiison nowsh ene uls oron hogjuulehgui ni l de jenkotoigoo hairt orosruugaa ywaach
2015-04-14
Зочин:
ajil toroltei bol shn amidramaar odriin hooloo argatsaj hedii boltol amidrah uu hurdan gereegee batlaad bh hetsuutei yum we dahaid heden jil huleeh uu
2015-04-14
Зочин:
ТТ гэрээг Зи,Женко,Баянгорхины дээрэмчидын бүлэг,МАН-ын М.Энхболд тэргүүтэй УБ ын газрын панзчидын бүлэг, улаан солиот рекетчин Уянга, Авилгалын Загалмайлсан эцэгийн Баасанхүү нар Агуу эх орончидын дүр эсгэн гадныханы захиалгаар, гараа хүндрүүлэж сонгуульд бэлдэх өчүүхэн атгаг санаагаар эсэргүүцэж байна. Юу хийж гийгүүлсэн ямар амьтад эсэргүүцэж байгааг нь хардаа...
2015-04-14
Зочин:
Зургаан жил яарах хэрэггүй гээд суулаа. Дахиад 6 жил суух юм байна. Тэгээд 10 жилийн дараа нүүрс хэрэггүй болсон үед нь яараад ч амжихгүй болох юм байна л даа.
2015-04-14
Зочин:
Манай улс төрчид шавхруугаа булаацалдаад л улс орны эрх ашгийг юман чинээ бодохгүй юмаа. Цаг алдалгүй хурдан асуудлаа шийдэхгүй бол зун дуусвал хөрөнгө оруулалт дахин 1 жилээр хойшлоно. Монголчуудын амьдрал хэцүү байна шүү. Ажлыг нь хийлгэлдээ. Юу авах гээд ингэж гацаагаад байдаг юм.
2015-04-14
Зочин:
За энэ таван толгойн УИХ-ын гишүүд гэсэн луйварчидын гарт орсон. Одоо бүтэхгүйээ. Боломж олдсон дээр нь надад хувь өгөхгүй бол тэгнээд хэвтье гэсэн ямар ч хариуцлага хүлээхгүй субъект. Даан ч монголчууд энийг ойлгох болоогүй байна даа.
2015-04-14
Уншигч:
ТТ-г 70 жилээр хуучин гэрээ, шинэ гэрээ-гээр өгөх гэж мэдэмхийрч, агдаж яаарч, мэдээллээр төөрөгдүүлэх хэрэггүй, Яаарвал даарна, УИХ-аас томилогдсон Шинэ шилдэг ажлын хэсгээр судлуулан хянуулж, УИХ-аар хэлэлцүүлж, энэ үндсэн дээр хожмын их эрсдэл, сөрөг муу үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор гэрээний хэд хэдэн заалтыг хасах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Ялангуяа Уул уурхайгаас Бусад салбарын технологи-эш-зохион бүтээлт-туршилтыг хөгжүүлэхэд, Мэдээлэл-холбооны технологи, ХАА, МАА-н, Аялал жуулчлалын бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг, ажил үйлчилгээг нь сайжруулж нэмэгдүүлэхэд л хугацаа алдаж болохгүй.
2015-04-14
Сар:
Яарах хэрэггуй дахиад монгол Улс ард тумнээ еренд оруулах л гэж яараагуй л бол яарах хэрэггуй Дахиад л О Т н гэрээ болж хэдхэн хун баяждаг уламжлалт гэрээ энэ бол ард тумний емч тийм болохоор харин ч бух зуйл ил болсонд бид баярлаж засаж залруулж шийдэж байж хийх хэрэгтэй монголынхоо нэр нурийг барж херенге оруулагчидыг ур гээд байгаа О Т н гэрээ хийсэн Таван толгойн гэрээ хийж байгаа нехдуудээсээ хариуцлага тооцох хэрэгтэй Урд херш Хятад Улс маань авилгачидтайгаа хэрхэн тэмцэж байгаагаас суралцах хэрэгтэй
2015-04-14
kub:
gants khoyor ord olborlood bosood irdeg uls gej sain medekhgui l yum, nuursnii ene unaltyg kheden jileer uragshaa kharsan bolood yaaraad baigaag unendee oilgokhgui yum ... unendee mongold delkhiin ashigt maltmalyn zakh zeeliin tuluv baidald unelelt dugnelt ugukh mergejilten baikhgui shuu dee, tegekheer ene bol yamar neg baidlaar shinjlekh ukhaany undeslelgui bichig baina ...
2015-04-14
kub:
gants khoyor ord olborlood bosood irdeg uls gej sain medekhgui l yum, nuursnii ene unaltyg kheden jileer uragshaa kharsan bolood yaaraad baigaag unendee oilgokhgui yum ... unendee mongold delkhiin ashigt maltmalyn zakh zeeliin tuluv baidald unelelt dugnelt ugukh mergejilten baikhgui shuu dee, tegekheer ene bol yamar neg baidlaar shinjlekh ukhaany undeslelgui bichig baina ...
2015-04-14