Авлигаар баяжсан эмч нарт цалин өгөхөө болъё
2015-04-16

Эрүүл мэндийн салбар дампуурчээ... ингэж гаслах хүн маш олон таарах болсон. Ард түмэн эмнэлэгт хэвтэх гэж, эмчид үзүүлэх гэж үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгааж байна. Үнэндээ мөнгөгүй хүн бол эмнэлэг рүү зүглэх ч хэрэггүй, өвчиндөө шаналж, үхлээ хүлээ гэсэнтэй агаар нэг сонсогдож байгаа юм. Яагаад ингэж бухимдаад байна вэ гэвэл Монгол Улсын эрүүл мэндийн салбар уналтад орж, эмч, сувилагч нар “авлига”-аар хөдөлдөг болчихсонд хамаг учир оршиж байна. Хамгийн энгийн жишээ татахад л, хөл хүнд бүсгүйчүүд маань амаржих газрын үүдийг сахиж, эмч сувилагч, бүр асрагч нарыг нь царайчлах нь энүүхэнд болжээ.

 

Өвдөөд, уйлаад ирж байгаа ээж нарыг асрагч, сувилагч нар хяргачих шахам загнаж, бухимдах. Энэ бол гарыг нь хүндрүүлээгүйг хэлж, сануулаад байгаа хэрэг шүү дээ. За тэгээд цааш үйлчлүүлэхээр бол ямар нэг аргаар сувилагч, эмч нарт хэд гурван төгрөг өгч байж, уур бухимдлыг нь дарж, өөрөө ч аятайхан төрнө. Энэ бол зүгээр л эмнэлгийн жишиг болсон гэлтэй.

 

Саяхан нэг танилын маань хүүхэд төрөх гэж сандаргаад харьяа амаржих газартаа очтол хүлээн авахын үүдээр нь нэг төрөх дөхсөн эмэгтэйчүүд дугаарлаж байж. Танилын маань хүүхдийн ус нь гарчихсан, үүнээс хойш 30 орчим цаг өвдөөд өөрөөрөө төрж чадахгүй учраас кесорава хагалгаанд орохоор болсон гэж байгаа юм.

 

Яагаад ингэж удаан хугацаагаар хүлээлгэж, эцэст нь хагалгаа хийлгэх болсны учрыг олоогүй танил маань үүдэнд суух хүмүүсийн ярианаас “Дүү маань энд төрөх гээд ирчихсэн. Кесорава хагалгаанд орж байгаа. Гэтэл эмч, сувилагч нарт “бэлэг” гэж хэдэн төгрөг өгөхгүй бол хөдлөхгүй шинжтэй. Бас мэс засалд орохоос нь өмнө эмч нартай нь уулзахгүй бол оёдлыг нь хүртэл муухай хийдэг гэж хүмүүс хэлэхээр нь айгаад эмч нарт нь тус бүр 100 мянга, сувилагч, асрагчид нь тус бүр 50 мянган төгрөг өгсөн.

 

Би бараг хамгийн багыг нь өгсөн байх. Миний өгсөн зэргийн мөнгийг тоодоггүй гэсэн” гэхийг сонсоод бас л өнөөх жишгийг дагаж эмч, сувилагч нарт “сэтгэлийн бэлэг” өгч байж, хүүхдээ төрүүлж авсан гэнэ билээ. Уг нь Монгол Улсад жирэмсэн эмэгтэй эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах ёстой. 

 

Эрүүл мэндийн тухай хуульд Монгол Улсын иргэн түүний эрүүл мэндийн даатгалд даатгуулсан эсэхээс үл хамааран жирэмсэн, төрөх, төрсний  дараах үед  эмнэлгийн  заалтаар хийлгэсэн  үзлэг, шинжилгээ,  эмчилгээ зэрэг тусламж, үйлчилгээний  төлбөрийг төр хариуцна гээд заачихсан байдаг. Төр хариуцна гээд заачихсан учраас эмчид цалингаас нь өөр орлого олдохгүй гэсэн үг. Тийм ч учраас хөөрхий хөл хүнд бүсгүйчүүдэд хүнд суртал гаргаж, танил тал харсаар байгаад таван цаас салгадаг жишиг тогтоосон гэлтэй. Энэ бол үнэн хэрэгтээ “сэтгэлийн бэлэг” нэртэй авлига шүү дээ.

 

Авлигын энэ байдал өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж, гараас гарт бус картнаас картад шилжсэн тухай мэдээлэл ч цөөнгүй байх аж. Бэлэн мөнгөний авлига ийнхүү цэцэглэхийн хэрээр эмч нарын өрөө рүү пицца, шарсан тахиа зөөж гүйх жолооч нар бас их бий. Энэ бол өөрийгөө мэдэгдүүлэхгүй авлига өгөх бас нэгэн арга гэж байгаа. Үүнээс гадна эмч, сувилагчдад өгч байгаа авлига ялгаатай байдаг гэнэ. Уг нь ойр дотныхоо хүнийг аюулт өвчнөөс салгаж, амийг нь аварсан эмч, сувилагч нарт талархлаа илэрхийлж болно л доо.

 

Үүнийг иргэдийн баярлаж, талархсан сэтгэлийн илэрхийлэл гэж хүлээж авах нь зүйн хэрэг. Тэгээд ч баярлаж, талархаж зориулж авсан зүйлээ иргэд эмч, сувилагчдаа өгөхгүй явна гэж байхгүй. Харин иргэдээс, өвчтөнүүдээс ил далд хэлбэрээр “шаардаж”, бүр тариф тогтоож, юу ч өгөөгүй нэгнийг өгүүлэхийг шаардаж байгаа нь авлига, хээл хахууль гэхээс өөр юу гэх билээ. Ганц амаржих газар ч биш эрүүл мэндийн салбарын бүх шатныхан өвчтөний гараас юм нэхэж, авлига авдагийг хүн бүхэн нотлон ярьсаар байна. Өгөхгүй бол үйлчилгээ үзүүлэхгүй байгаа учраас тэр шүү дээ.

 

Зарим нь бүр тухайн өдрийн байдлаас шалтгаалж, үнийн тариф тогтоон “Би сайхан ааштай байгаа учраас 300-400 байхад болно. Өөр үед таарсан бол сая төгрөгөөс буухгүй шүү дээ” хэмээн ярьдаг гэнэ шүү. Ийм байгаа эрүүл мэндийн салбарын авлигаар баяжсан эмч нарт төрөөс цалин өгөх хэрэг байна уу даа, ер нь. Авлига дээрээ цалин бодуулж байхаар, нэгмөсөн цалинг нь хасаад, авлигынх нь тарифыг жигд тогтоогоод өгвөл ард түмэнд амар болох юм биш үү.

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
doko:
ulsiin emneleg tulburgui bolovch gar tsailgaval hurdan shuurhai boldog yum bna lee. turiin busad salbaruudad bas adilhan. bayn humuus ugch surgachihsan bolohoor avah yostoi yum shig tarif gargachihsan neheed bhaar uguhuus uur argagui boloh yum. ymarch ih shunaltai bolchihson yum. hunii zovlongoor hurungujuud bh yum
2019-04-03
Buyanaa:
ta nar gandan garch lam har zalhaaraa dor hayj 50-60 myangiig ugdug murtluu altan amiig chine avarch. ur huuhdiig chine esen mend turvvlj ugch bgaa altan gartai emch nariig arai ch ingej bolohgui bh. emch nariin tsaling medeh uu 500 myangashdee....
2015-04-16
Зочин:
yag zuv nzaa. bidnii mongolchuud iim archaagui boltson shdee
2015-04-16
Зочин:
Hutstsvaa
2015-04-16
buyanaa:
za bitgii Hutstsaa l gej heley de. uvduud uheh bolhooroo chi emch hun gej yamar ach buyantai hun baidgiig medrenee
2015-04-16
зочин:
Монголчууд машиныхаа хагархай дугуйн хийг шалгуулаад 1000 төгрөг өгдөг мөртлөө даралтаа эмчээр үзүүлэхдээ сохор зоосгүй үзүүлэх гээд дайрдаг улс даа Ямар ч баримтгүй бүхэл бүтэн нэг салбарын хүмүүсийн нэр хүндэд халдсан гэмт хэрэг.Үхэл болвол эмч цагдаа гээд лам нараасаа эхлээд гүйдэг мөртлөө хуцах хэрэггүй Өөрсдөө өвдвөл гадаадад эмчлүүлдэг тэгсэн мөртөө ард түмнийг үнэгүй эмчлэнэ гэж хуурдаг улс төрчдөөсөө асуу. Би бол цагдаа эмч нарыг муу хэлэх дургүй хүн
2015-04-16
зочин:
Монголчууд машиныхаа хагархай дугуйн хийг шалгуулаад 1000 төгрөг өгдөг мөртлөө даралтаа эмчээр үзүүлэхдээ сохор зоосгүй үзүүлэх гээд дайрдаг улс даа Ямар ч баримтгүй бүхэл бүтэн нэг салбарын хүмүүсийн нэр хүндэд халдсан гэмт хэрэг.Үхэл болвол эмч цагдаа гээд лам нараасаа эхлээд гүйдэг мөртлөө хуцах хэрэггүй Өөрсдөө өвдвөл гадаадад эмчлүүлдэг тэгсэн мөртөө ард түмнийг үнэгүй эмчлэнэ гэж хуурдаг улс төрчдөөсөө асуу. Би бол цагдаа эмч нарыг муу хэлэх дургүй хүн
2015-04-16
Зочин:
xunii shunal gedeg xayzgaargui,,zobxon bayriig l gexed xar l daa, emch nariin tsalin ter bum bolgoson ch ted shunalaa zogsoono gej uu, alibaa ajiliig xiixed xunii setgel l baidag yum daa, xunii chanar yum uu daa
2015-04-16
Зочин:
Яагаад заавал эмч сувилагч гээд байгаа юм бэ. Бүх л салбар ийм байна. Хэний буруу вэ? Төр засгийн ажлаа хийхгүй байгаатай холбоотой гэж бодож байна. Жишээ нь улсын цэцэрлэгт хүүхдээ өгөх хамгийн хэцүү. 500000 төгрөгтөй бол орж чадна, байхгүй бол гэртээ л гэсэн үг. Муу л гэвэл эмч нар гэдгээ болиоч, ямар хэцүү нөхцөлд ажиллаж байгааг мэдэхгүй байж. Өөрсдөө ажлын онцлогоосоо хамаараад халдвар авна, сүрьетэй хүн эмчилж байгаад сүрьеэ, цустай их ажилдаг эмч сувилагч нар залуугаараа буурал үстэй болно гээд нэрлээд байвал зөндөө л юм байна. Юу бичиж байгаагаа бас бодмоор юм. Дээдүүл нь ард иргэдээ бодохгүй байна шүү дээ.
2015-04-16
Зочин:
Би 3 удаа төрсөн. Аль алинд нь мөнгө өгөөгүй, эмч сувилагч гэлтгүй бүгдээрээ сайхан үйлчилсэн. Сүүлийн төрөлт хүндрэлтэй байсан. Одоо эрүүл сайхан хүүхдүүдтэй, эмнэлгийн ажилчдад баярладаг. Өөрсдөө дуртайдаа мөнгө өгчөөд дараа нь ингэж ярьж бичихээ болимоор юм. Тийм их мөнгөтөй хүмүүс юм бол тэр хувийн эмнэлэгтээ очиж төрвөл зүгээр юм биш үү. Сэтгүүлчийн хувьд гэвэл баримттай бичих хэрэгтэй, ямарч баримтгүй худал зүйл нийтлэх нь хулиар хориотой. Хүний, тэр тусмаа бүх эмнэлгийн ажилчдын нэр төрд халдаж байна.
2015-04-16
Иргэн:
Үхэх төрөх адил гэдэг. Төрнө гэдэг бол өвчин биш. Тэгэхээр эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Мэргэжлийн ур чадвар гарган мэс засал хийж аюулт өвчнөөс амийг нь аварч байгаа эмч нарыг тусад нь авч үзэх хэрэгтэй.
2015-04-16
dulmaa:
Emch nar vneheer davarch bna.neg emchd arai gej vzvvlne daraan tend neg emchid vzvvl ter emiin sangaas tiim em av gene,monch ih asuudal baih yuma.Torohdoo mongo ogoogvi hvni hagalgaani oedol vnxeer 2 oor shvv de Ervvl mendin salbar xeel xaxuulini tom UURXAI ...
2015-04-16
buyanaa:
za bitgii Hutstsaa l gej heley de. uvduud uheh bolhooroo chi emch hun gej yamar ach buyantai hun baidgiig medrenee
Иргэн:
Монго огох боломжгуй нэг нь амиа алдсан тохиолдол маш их бгаа. Тугжрэл болсон хунийг ар гэр нь монго огоогуй болохоор бутэн шонийн турш овтгож тарчлаагаад оглоо нь оод болгосон, аймаар,
2015-04-16
Зочин:
Hutstsvaa
Зочин:
Эмчид мөнгө өгдөг, тэд авдаг нь үнэн. Үүний бутуутан нь эрүүл мэндийн салбартаа зөв онош тавьж эмчилж чадахгүй байгаа удирдлагуудын буруу уршиг. Эмч нарыгаа авличнаар дуудаж байхаар тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Эмчид мөнгө өгч байж л бид арай гайгүй тусламж авдаг болгосон тогтолцоо. Хавдарын эмч нар бол бүүр нэхээд авдаг ханш тогтсон. Хувийн эмнэлгийн эмч нартаа ч баярлалаа гэж мөнгө өгдөг ард түмэн шүү дээ.
2015-04-16
Зочин:
энэ хорвоо дээр үнэгүй юм гэж хаа бсийм. Тэгээд яахийм та нарт зүгээр л үйлчилээд хэдхэн төгөргөний цалин аваад гуйлагчин царайлаад эмч нар нь явж бхийм уу? Наад захын биеэ үнэлэгч хүртэл үнэгүй үйлчилдэггүй биз дээ.
2015-04-16
зочин:
энэ ч үнэн шүү. авилга авдаггүй эмч, сувилагчийг олоод ир гэвэл Монголоос л лав олдохгүй. арай дэндүү.
2015-04-16
зочин:
энэ ч үнэн шүү. авилга авдаггүй эмч, сувилагчийг олоод ир гэвэл Монголоос л лав олдохгүй. арай дэндүү.
2015-04-16
Зочин:
Хөөрхий дөө. Алтан амийг нь аврая гээд хараалгаал зүтгээд байдаг эмч нарыг заримдаа өрөвдөх ч шиг болох юм. Амь нас эрүүл мэндээ авруулчихаад баярласан сэтгэлээ яагаад илэрхийлж болохгүй гэж.
2015-04-16
zochin:
Bi emnelegt torson nadaas law mongo enee teree awaagv bi oorooch ogoogv bugdl saihan handaj bsn, yagaad emnelgiin salbariihan emch nariig urgelj muugaar heldeg yum, 500-han myangan togrognii tsalin awaad ornoos ornii hoorond amidarj hvvhdvvdeech osgoj harj chadahgv, hvnii toloo yawj bga hvmvvsiig yagaad ingej bdgiig oilgohgv yum, mongol hvmvvs iim uhaan muutai bolxhihson yumu oilgohgv bna
2015-04-16
Зочин:
yag zuv nzaa. bidnii mongolchuud iim archaagui boltson shdee