”Сонор” баг тэргүүлжээ
2015-04-28

Сургуулийн өмнөх насны хүүхдийг  зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, таниулах зорилгоор жил бүр зохион явуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээнийг амжилттай боллоо.

 

Энэ удаагийн тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, Төмөр замын цэцэрлэгүүдээс  шалгарсан нийт 10 багийн бяцхан хүүхэд мэдлэг чадвар, авьяас, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцсноос Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн “Сонор” баг I байр эзэлжээ. Мөн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн “Сонор” баг II байр, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн “Зохицуулагч” баг III байр, Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн “Шонхор” баг тусгай байрыг тус тус эзлэв.

 

“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн нь хоёр үе шаттай зохион байгуулагджээ. Эхний шатны тэмцээн нь дүүргүүдийн цэцэрлэгүүдийн дунд, хоёр дах шатны тэмцээн нь дүүргүүдээс шалгарсан багуудын дунд буюу нийт 104 цэцэрлэгийн 1250 хүүхдийг хамруулсан байна.

Б.Хүлэг
           

Shuud.mn
Сонин хачин