Бейонси үнэнч фэнээ урамшуулав
2015-05-01

Дуучин Бейонсигийн фэн Эрик гэгч хайртай уран бүтээлчдээ гэнэтийн бэлэг барьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эрик өчигдөр Бейонсигийн 70 дууг түгдрэхгүйгээр дуулж буй бичлэгээ твиттер, инстаграмдаа байршуулсан байна. Ойролцоогоор дөрвөн минутын турш үргэлжлэх тус видеог хийхийн тулд Эрик таван цаг зарцуулжээ. Бейонсигийн “Single lady’s дуугаар эхэлж буй тус бичлэгийг “Youtube.com” сайтад байршаад хагас цагийн дотор нэг сая хүн үзжээ. Бичлэгт Эрик дөрвөн өөр өнгийн футболк өмсч, дуучны дууг дөрвөн янзаар дуулсан байна.

 

Эрик твиттертээ “Бейонси дөрвийн тоонд дуртай. Би танд хайртай” гэж жиргэжээ. Энэхүү жиргээний дараа Бейонси “Бурхан минь баярлалаа. Эрик чамаар бахархаж байна. Би баярлаад уйлж байна” гэжээ.

 

Бейонси мөн “Би хүртэл дуугаа дараалж дуулж чаддаггүй. Үгийг нь мартах эсвэл хооронд хольж хутгадаг” гэжээ. Тэрбээр Эрикийг ирэх сард Нью Йорк хотноо болох тоглолтондоо урьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин