В.Батзориг: Гала тоглолт дээр шоуны ялагчийг зарлана
2015-05-08

"Хөсөгтөн" хамтлаг дэлхийн хамгийн алдартай шоуны нэг "Got talent" шоунд амжилттай оролцож байгаа билээ.

Тэгвэл тэд өчигдөр орой сүүлийн шатны шилдэг үзүүлбэрээ үзүүлж, олныг гайхшрууллаа. 

 

Сүүлчийн шатны шалгаруулалтын талаар "Хөсөгтөн" хамтлагийн  морин хуурч, хөөмийч В.Батзоригоос тодрууллаа.

 

-“Хөсөгтөн” хамтлагийнхандаа баяр хүргье. Шалгаруулалт хэр өрсөлдөөнтэй явагдаж байна вэ?

 

-Баярлалаа. Бусад өрсөлдөгчид маань их хүчтэй байна. Өчигдөр орой сүүлийн шатны шалгаруулалтаад орлоо.

 

-Санал хураалт үргэлжилж байгаа юу. Ямар хаягаар та бүхэнд саналаа өгөх боломжтой вэ?

 

-Санал хураал энэ сарын 11-нийг дуустал явагдана. “Хөсөгтөн” хамтлагийг дэмжигчид маань интернэтээс https://www.facebook.com/asiasgottalent/app_1598372720404428 хаягаар санал өгч болно.

 

Хэрэв гар утсаараа саналаа өгөх бол https://fbvotenow.asiasgottalent.tv/ хаягаар орж өгнө. Ингэхдээ бидний зурган дээр хоёр удаа дарж, асуултад OK гэж хариулах ёстой. Биднийг дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.

 

 

-Шалгаруулалтын эцсийн дүнг хэзээ зарлана гэсэн бэ?

 

-Эцсийн дүнг энэ сарын 14-нд зарлана. Шилдэг 9 хамтлагийн хамтарсан Гала тоглолт энэ өдөр болно. Тоглолт дээр ялагчийг зарлана гэсэн.

 

-Та бүхэнд амжилт хүсье.

 

Хэрэв санал асуулгаар “Хөсөгтөн” хамтлаг илт давуу санал авч чадвал, 100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм. Мөн Sony Music Entertainment-тай хамтран ажиллах гэрээ хийх ажээ.

 

Азид зохион байгуулагдаж байгаа "Asia's got talent" шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй “Хөсөгтөн” хамтлагаа та бүхэн маань дэмжээрэй.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Amjilt
2015-05-08
Зочин:
Amjilt
2015-05-08