Мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдыг дэмжиж байна
2015-05-12

Мэргэжлийн хяналтын байгууллага нэмүү өртөг шингэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах аж ахуйн нэгжүүдээ анхнаас нь дэмжиж мэргэжил, арга зүйгээр ханган, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

Үүний дүнд манай улс өнгөрсөн онд ОХУ-д 2217 тонн, БНХАУ-д 779 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ.  

 

Одоогоор ОХУ-д “Преком”, “Эрдэмийт”, “Завхан хүнс”, “Монтува”, БНХАУ-д “Мах маркет”, “Монгол эко”, “Дархан фүүд мийт”, “Монтува”, “Хаан хүнс” компани экспорт хийх эрхээ аваад байна.

 

Гадны хяналт, хорио цээрийн байгууллагаас тавьдаг зарим нэг шаардлагыг хангаагүй үйлдвэрийн алдаа, дутагдлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  хяналт тавьж засч залруулсан. Үүний дүнд хонины махны хэрэглээний нэг хүнд ноогдох хэмжээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа БНХАУ-д манай 9 аж ахуйн нэгж мах, махан бүтээгдэхүүнээ экспортлох зөвшөөрлөө өнгөрсөн сард авсан юм.  

 

МХЕГ энэ сарын 20-30-ны өдрүүдэд БНСВУ-ын Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүдтэй хамтран нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хянан магадлагаа хийхээр төлөвлөөд байна. Иймээс тус улсад бүтээгдэхүүнээ гаргахаар бэлтгэж байгаа 20 аж ахуйн нэгж, Махны холбоо, ХХААЯ-ны төлөөллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзан санал солилцов. Энэ үеэр гадны хяналтын байгууллагууд аж ахуйн нэгжүүдэд ямар шаардлага тавьдаг, түүнийг нь хэрхэн хангах, юунд анхаарах талаар зөвлөгөө өгч, төрийн болон төрийн бус байгууллага хэрхэн хамтран ажиллах чиглэлээр ярилцлаа.   

 

Үйл ажиллагааг нь дэмжин, махны экспортыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч, түргэн шуурхай ажиллаж байгаа Мэргэжлийн хяналтын байгууллагад “Мах маркет” компани талархаж байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн.

 

БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл авах, шалгалтад бэлтгэх, хамруулахад МХЕГ үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ цаашид экспортын зах зээлийн хамрах хүрээг нэмэгдүүлэн, чанарыг дээшлүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тус компанийн удирдлага тэмдэглэв.

 

Shuud.mn
Сонин хачин
bi:
2015 onii 5-r sariin uil yavdliin tuhai medee tavihara yadag maluud ve tanai site
2018-03-25