66616 хүүхэд вакцин хийлгэжээ
2015-05-18

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний сэжигтэй 5781 тохиолдол бүртгэгджээ. Харин Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 491 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр батлагджээ.

Улаанбурхан дэгдсэнтэй холбогдуулан нэмэлт дархлаажуулалтыг өнгөрсөн баасан гаригаас эхэлсэн. Одоогоор улсын хэмжээнд 66616 хүүхэд нэмэлт дархлаажуулалтад  хамрагдаж, хамралт 17.7 хувьтай байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин