Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн цагдаа нарыг ил болголоо
2015-05-22

АНУ-ын Мэрилэнд муж улсын Балтимор хотын иргэн 27 настай Фрэдди Грейг өнгөрсөн сарын эхээр цагдаа нарт баригдаж, улмаар нуруундаа хүнд гэмтэл авсны улмаас амиа алдсан билээ. Залуугаас мэдүүлэг авахын тулд цагдаагийн ажилчид зодож, тамласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч аминд хүрээгүй гэсэн юм. Балтимор цагдаагийн дарга залуугийн аминд хүрсэн цагдаагийн ажилчдыг баривчилж мэдүүлэг авч эхэлсэн гэсэн ч царайг нь нийтэд харуулахыг хориглосон билээ. Грейгийн гэр бүл болон олон нийтийн шахалтын дагуу өчигдөр хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдсэн зургаан цагдаагийн ажилтны зургийг хэвлэлийнхэнд Балтиморын удирдлагууд өгчээ. Зургаан цагдаагийн нэг нь өнгөт арьс эмэгтэй цагдаа аж.

 

Офицер Уильям Портер Каесер Гудсон, Гаррет Миллор, Эдвар Неро, Брайн Рисе болон Алиса Уате нарыг залуугийн аминд хүрсэн хэмээн сэжиглэн баривчилсан тухай “CNN” агентлагт хотын дарга Стефани Роулингс Блэй мэдэгджээ.  Баригдсан цагдаа нарын нэг нь Грейгийг өнгөрсөн онд хар тамхи борлуулсан хэрэгт сэжиглэн баривчилж байжээ.

 

Өнгөт арьст Грейгийн үхлийн дараа Балтимор хотын иргэд жагсаал зохион байгуулж, онц байдал зарлахад хүрсэн билээ. Жагсагчид 100 гаруй цагдаагийн машин шатааж, зэвсгийн агуулах зэрэгт хяналтаа тогтоохыг оролдож, 50 гаруй цагдаагийн биед ноцтой гэмт учруулжээ. Тэд залуугийн аминд хүрсэн зургаан цагдааг илчилж, хуулийн дагуу хариуцлага тооцохыг албаны хүмүүсээс хүссэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин