60 мянган төгрөгийн хохирол учруулсан хүү 10 жилийн ял авчээ
2015-05-27

 

Хар нүдтэй, даруухан бор хүү хэрэгтний ширээнд толгой гудайн сууна. Түүнийг хүний өмч хөрөнгөнд хохирол учруулсан хэргээр яллаж буй. Хохирол нь машины хагарсан цонхны шилний төлбөр болох 60 мянган төгрөг. Хүү 16 настай байв. Гэвч түүнд хохирлоо барагдуулах мөнгө байсангүй. Түүний төлөө санаа зовж гүйх аав ээж, ах дүү, найз нөхөд алга. Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн шүүхээс 16 настай А.Г-д  Эрүүгийн хуулийн 145.4 зүйлээр 10 жил зургаан хоногийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ бол 2013 онд шийдэгдсэн хэрэг. Хүү одоо Хүүхдийн хорих 411 дүгээр ангид хоёр дахь жилдээ ял эдэлж байна. Хэн нэгэнд хохирол учруулсан бол барагдуулах ёстой, хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Гэхдээ 16-хан настай хүү 60 мянган төгрөгийн төлбөрөөс болж амьдралынхаа хамгийн чухал 10 жилийг торны цаана өнгөрүүлж байна гэдэг эмгэнэл юм. 

 

ӨВЧТЭЙ ЭЭЖ, ГУРВАН ДҮҮГЭЭ ТЭЖЭЭХ НЬ ХҮҮГИЙН ҮҮРЭГ БАЙЖЭЭ

 

Аав нь 2009 онд нас барснаар 12 настай хүүгийн нуруун дээр амьдралаа авч явах ахадсан ачаа ирж. Ээж нь тал цус харвасан учир ажлын чадамжгүй хэвтэрт байдаг нэгэн. Хүүг ухаан орохын л өлөн зэлмэн амьдрал угтсан бөгөөд бусад айлын хүүхдүүд шиг сургуульд ч сурах боломж түүнд олдоогүй байна. Тиймээс хүү юухэн хийхэн хийж хоногийн хоолоо залгуулна. Амь зуухын тулд Зүүнхараагийн хөрөө рам дээр ажиллаж олсон мөнгөөрөө өвчтэй ээжийгээ, гурван дүүгээ тэжээнэ. Гурван бяцхан дүү нь ахыгаа үмх талх, аяга хоол барьж ирэхийг хүлээн суудаг гэх. Энэ айл өөрийн гэсэн орон гэргүй учраас ногооны хашаанд харуулын байранд амьдардаг юм байна. Хүү дээрээ ганц эгчтэй ч нөхөр хүүхэдтэйгээ тусдаа амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй учраас энэ хэддээ нэмэр болох нь бага. Ийм л нэг айл Сэлэнгэ аймгийн Зүүнхараад амьдардаг байж.

 

Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, зайлшгүй хэрэгцээт зүйлсээр хангах эцэг эхийн үүргээ биелүүлж чадахгүй байгаа өвчтэй эмэгтэйд туслахаар тухайн орон нутгийн засаг захиргаа ямар алхам хийсэн нь тодорхойгүй. Хүүхэд хөдөлмөр эрхлээд гэр бүлээ тэжээж байхад ч анзаарч харсан хүн байдаггүй. Уг нь хүүхэд хамгааллын хуулиар орон нутгийн засаг захиргаанд хүүхдийн эрхийг хамгаалах эрх мэдэл, үүрэг байдаг. Гэтэл энэ хүү ямар ч хараа хяналт, тус дэмгүйгээр амьдарч явсаар хэрэгт орсон нь харамсалтай.

 

ХҮҮХДЭД ХҮНДЭДСЭН ЭРҮҮГИЙН ЗААЛТ

 

Үг дуу цөөтэй, ааш зан нь эвдрээгүй хөөрхөн хүү хэмээн ойр тойрныхон нь үнэлдэг. Тэрээр найзуудтайгаа дарвиж яваад өмнө нь хэрэгт холбогдон Эрүүгийн хуулийн 147.2-оор хоёр жил зургаан сарын тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн байна. Гэвч тэнсэнтэй байх хугацаандаа 60 мянган төгрөгийн хулгайн хэрэгт оролцжээ. Тэрээр хэргийнхээ тухай ярихдаа “Тэр өдөр ажлаа тараад явж байхдаа найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэн хэдэн шил шар айраг хувааж уусан. Би дэлгүүр орчихоод иртэл хамт явсан найз маань нэг машины цонхыг хагалан дотор нь байсан цүнхийг аваад ирсэн байсан. Тэгэхээр нь би айгаад ингэж болохгүй гээд цүнхийг нь буцааж аваачиж хийгээд эргэтэл машины эзэн гарч ирээд намайг хулгай хийж байсан гээд цагдаад өгсөн” гэжээ.

 

Ингээд шүүхээс түүнд давтан хэрэг үйлдсэн гээд Эрүүгийн хуулийн 145.4 гэсэн заалтаар 10 жил зургаан хоногийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр шийтгэжээ. Эмзэг бүлгийн хүүхэд учир өмгөөллийн хөлс төлж чадахгүй. Тиймээс ч үнэгүй ажилласан өмгөөлөгч нь давж заалдсангүй орхиж. Энэ зүйл заалт бол хүүхдэд хэтэрхий хүнд гэдгийг өмгөөлөгчид ярьдаг. Эрүүгийн хуулийн 145 гэсэн заалтыг өөрчлөхгүйгээр өнөөдөр хүүхдийн эрх гэж мянга хашгираад нэмэргүй гэдгийг хуулийнхан хэлж байна.

 

Өмнө нь 20 мянган төгрөгийн үнэтэй гар утас хулгайлаад 12 жилийн ял авсан хүү, 6950 төгрөг хулгайлаад 10 жилийн ял авсан бүсгүйн талаар бид хэсэгтээ шуугисан. Гэвч манайд хулгайн гэх тодотголтой Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл заалтаар хохирол багатай ч давтан гэсэн шалтгаанаар олон жилийн ял авч буй хэргүүд байсаар байна.

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УУЧЛАЛ ХҮҮГИЙН ХУВЬ ЗАЯАГ НЬ ӨӨРЧИЛНӨ

 

Энэ хүүгийн хувь заяанд санаа зовсон Хүүхдийн хорих ангийн дарга хүүхдийн өмгөөллөөр мэргэшсэн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэтэй холбогдож хүүтэй уулзаж өгөөч гэсэн хүсэлт тавьснаар энэ хэрэг ил болжээ. Хэдийгээр хэрэг нь шийдэгдээд хоёр жил болчихсон бүх шатны давж заалдах боломж өнгөрсөн учир Ерөнхийлөгчийн тухай хууль, Эрүүгийн хуулийн нэг боломжийг барин 2014 онд хүүгийн хүсэлт, баримтуудыг хавсаргаад уучлал хүссэн өргөдөл гаргажээ. Өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн тамгын газар руу хоёр удаа холбогдоод хариу авч чадаагүй байна. Хүү энэ жил 18 нас хүрч байгаа. Тиймээс насанд хүрэгчдийн шорон руу шилжих ёстой. Шилжихээс нь өмнө хүүг гаргаад авчих чин хүсэлтэйгээ өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ ярьж байв.

 

Энэ хүү 10 жил шоронд суугаад ямар хүн болж нийгэмд гарч ирэхийг бид таашгүй. Магадгүй өнөөдрийн Ерөнхийлөгчийн уучлал маргааш хүүгийн амьдралыг гэрэл гэгээтэй, сайн сайхан болох эхлэл ч байж мэдэх. Түүний хувь заяаг өөрчлөх цор ганц боломж энэ юм. Удахгүй Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Хүн бүр хүүхэд насаа санагалзаж, үр хүүхдээ баярлуулах гэж хичээдэг. Тэгвэл нэг ч болов хүүхэд нарсанд бус наранд баяраа тэмдэглээсэй. А.Г хүүд ууттай чихэр биш эрх чөлөөт амьдрал бэлэглээсэй.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

Х.МОНГОЛХАТАН

Shuud.mn
Сонин хачин
монгохатаан:
зууны мэдээ сонин х.монголхатан энэ мэдээлэлдээ үнэн эсэх тайлбар хийхийг шаардаж байна. худал мэдээлэл бол хариуцлага тооцохыг шаардаж байна??????????????????????
2015-05-28
Зочин:
Heden ter bumaar idsen garuud 3,4 jil avaad terniigee buren edelsench yum bhgui bie uvdsun emnelegt yaraltai hevteh estoich geh dhig ulsad hohirol uchruulsan munguu tuldugch yumuu buu med getel jiriin ardiin huu amidralin erheer hajgai gishgehed buhel smidralaar ni togloj bdag iim uls iim shuuheer er ni yadiin
2015-05-27
Зочин:
асуудал дэвшүүлж байгаа, ард түмэнд уриалга гаргаж байгаа зүйлээ ер нь судалж байж нийтэлж, бодитой, үнэн мэдээллээр ард түмнээ хангахгүй бол цаг барж, цаас эрээчиж суухын хэрэг алга даа сэтгүүлч танд.Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, мэдээлэл бичиж, таамаглал дэвшүүлнэ гэдэг чинь дандаа судалгаатай бодитой байж байж хийгдэж байх ёстой ажил гэдгийг ойлгохгүй, алдаатай баахан үгтэй , утга найруулга муутай хүнийг хардсан зүйл бичээд байвал нийгэм тэр хэмжээгээр тань шиг доройтоно хөөе.дургүй хүрчихлээ
2015-05-27
Зочин:
жаахан бодитой мэдээлэл бичиж баймаар юмаа, 145.4 -өөр ял шийтгүүлэхэд нэгдүгээрт 60,000 төгрөгийн хохирлын хэмжээ хүрэхгүй, энэ хүүхэд өмнө нь булаалт, дээрмийн хэрэгт ял шийтгүүлж байсан байх, тэгээд сүүлийн хулгайн хохирлын хэмжээ бага байсан ч гэсэн арай 60,000 төгрөг бишээ, 140,400 төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр л байсан байж таараа, ингэж худал мэдээлэл гарчиглан бичиж нийгмийн сэтгэл зүйд хууль хэрэглэж байгаа байгууллагуудын нэр хүндийг унагааж байгаад харамсаж байна.Ял авсан насан хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн амьдрал хэцүү энэ бүхнийг нь харгалзаад ерөнхийлөгч өршөөл үзүүлэх эсэх асуудлыг хөндөж тавих бол өөр хэрэг шүү дээ сэтгүүлч гуай.Түүнээс хуулийн байгууллагад дандаа мэдрэл муутай хүмүүс ажиллаж сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийддэг юм шиг, тэрийг нь хүмүүнлэг нэг сэтгүүлч олж хараад асуудал гаргаж тавьж байгаа мэтээр аашлахаа больвол таарна.Хүн бүхэн хуулинд захирагдах ёстой шүү.
2015-05-27
ogchih yumsan:
Huue ee ter hohirliig ni ogchih yumsan aimariin
2015-05-27
Huuhed:
Tr yal avhuulsan hohirogch gdg n ene huugees dor amitan bjee.
2015-05-27
Зочин:
энэ арай дэндэнээ, Хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан Алдармаа гэж хүүхэн ямар ч ял авахгүй жаргаж явахад энэ хүү цонхны шил хагаллаа гэж 10 жил аваад байхдаа яадгийн бэ
2015-05-27
Huga:
60myanga deer eruu uusehgui bizdee.anduursan bailgui dee
2015-05-27
hi:
Yanaa hoorhii. Ard tumnees tuslamj husehgui dee. Ter mashinii ezen n nasaaraa gon bie gozon tolgoi yvah ogor hojuul um bn l daa. Hudlaa zaldag ch gesen eronhiilogch uuniig unshaasai. Tus boloosoi hoorhii huud
2015-05-27
urnaa:
Mongolyn shuugch nar yamarch amidralyn turshlaga bhgui. Yugaa bodoj huuhded 10 jil ugch bna aa ? Ted ih surguulidaa yu surdag bna ? Tedgeer huuhduuded 5 sar ch ugsun ihdene.
2015-05-27
urnaa:
Mongolyn shuugch nar yamarch amidralyn turshlaga bhgui. Yugaa bodoj huuhded 10 jil ugch bna aa ? Ted ih surguulidaa yu surdag bna ? Tedgeer huuhduuded 5 sar ch ugsun ihdene.
2015-05-27
urnaa:
Mongolyn shuugch nar yamarch amidralyn turshlaga bhgui. Yugaa bodoj huuhded 10 jil ugch bna aa ? Ted ih surguulidaa yu surdag bna ? Tedgeer huuhduuded 5 sar ch ugsun ihdene.
2015-05-27
Зочин:
GEHDEE SETGUULCH HUDLAA SHAAJ BNA. 60000 TOGROGNII HOHIROL BOL 2 JILIIIN OMNO CH GESEN HODOLMORIIN HOLSNII DOOD HEMJEE HUREHGUI UCHIR YU GEJ 145.4 BOLJIDIIN ONTS IH HEMJEENII HOHIROL UCHIRSAN BOL ENE ZUIL ANGIIG SHUUH HEREGLENE BIZDEE
2015-05-27
er hun:
odoo bosoh tsag bolson shu manangiin hulgaichuudiig shiitgeh tsag irsen iim shudraga bus niigemiig uzen yadjin
2015-05-27
Зочин:
mongol uls chin iim shuudee. medsench medeegui yum shig baidag ta nariin burduulsen niigem shuudee.yundaa gaihaad mayaglaad bgaaiin. Shudarga yos odoo mongold togtoh bolomjgui.
2015-05-27
Зочин:
Болиоч ээ . Шүүх шударга биш бгаа ш дээ.
2015-05-27
Зочин:
tiim sh dee, iimerhvv hvvhdiig ahrj vzdeg tur zasag baina uu? ulsiin mungiig terbumaar n ideed shorond orohgvi baihad, yagaad iim hvvg 10 jileer yallaj baigaan be????
2015-05-27