Саймон дахин хүүхэдтэй болохгүй
2015-05-30

“X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Коуэлл Британийн “www.telegraph.co.uk”  сайтад ярилцлага өгөх үеэрээ “Дахин хүүхэдтэй болохгүй. Надад Эрикээс өөр хүүхэд хэрэггүй” гэж хэлжээ.

 

Хөтлөгч “Яагаад дахин хүүхэдтэй болохгүй гэж. Хүүхэд хөөрхөн шүү дээ. Эсвэл хөрөнгөө хуваахаас айж байгаа хэрэг үү” хэмээн асуужээ.  Энэхүү асуултад Саймон “Азаар би хүүтэй. Хэрвээ охинтой болсон бол дахин хүүхэдтэй болох байсан. Эрик байхад хангалттай. Лауран Силвермант бид хоёр саяхан ярилцаад дахин хүүхэдтэй болохгүй гэж тохиролцсон” гэж хэлжээ. Саймон өнгөрсөн оны хоёрдугаар сард 53 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.  Тэрбээр хүүдээ өвөөгийнхөө Эрик гэх нэрийг өгсөн юм.

 

Мөн өнгөрсөн долоо хоногт Саймон хүүдээ 50 саяын хадгаламж нээж өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Баячууд хадгаламж нээдэг:
Манайхан өр тавьсаны дараа хадгаламж нээдэг
2015-06-07