Шаардлагагүй бол БНСУ-д бүү зорч
2015-06-03

Манай орны иргэд ихээр зорчдог Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгдэж, одоогийн байдлаар 15 хүн өвчилж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.  Анх өвчилсөн өвчтөн нь Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Катар улсаар аялсан өгүүлэмжтэй байна. Одоогийн байдлаар түүний эхнэр, хүүхэд, эмнэлэгт хамт хэвтэж байсан өвчтнүүд өвчлөөд байгаа аж.

 

Коронавируст халдвар (MERS-CoV) нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм.  Иймд Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс өглөө.

Үүнд:

  • Онцын шаардлагагүй бол Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчихгүй байх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
  • Биеийн эсэргүүцэл сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх
  • Зэрлэг амьтадтай харьцахгүй байх, амьтны захаар явахгүй байх
  • Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах зэрэг болно.
Shuud.mn
Сонин хачин
zochin:
Солонгосоос 118.45.228.116 d handaj bna. 700 hun haldvar avsan gej haana tiim medeelel baigaa yumbol . Medeellin eh survalj LINK tavina uu . Bi bas SOlongost amidarch bna. Alban yosoor 30 hun haldvar avsan gej unuudur garsan bna.
2015-06-03
Зочин:
merstei ornoos irj baigaa humuusiig tusgaarlahgui bol emchilgeegui ovchin shuudee
2015-06-03
Солонгосоос:
700 хүн халдвар авсан байгаа ба томоохон хотуудаар тархалт нэмэгдэж байна. Сургууль цэцэрлэг бүгд хаалгаа барьсан
2015-06-03