БНСУ-ын профессорт “Алтан гадас” гардуулав
2015-06-06

Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатар Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгч Филип.О.Коннелл болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр уулзалтынхаа үеэр төлөөлөгчдөд Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаад талархлаа илэрхийлсэн байна. Мөн УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэх үндэсний багийнхантай тасралтгүй арав гаруй жил хамтран ажилласан БНСУ-ын профессор Анн Кюрид Монгол Улсын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон гардуулжээ.

Shuud.mn
Сонин хачин