НЭМГ-ын нэрийг барьж залилан хийжээ
2015-06-09

Сүүлийн үед Нийслэлийн эрүүл мэндийн газрын нэрийг барьж амралтын өдөр болон ажлын бус цагаар  утасны цаанаас хувь хүний дансанд тодорхой хэмжээний мөнгө хийвэл Тусгай зөвшөөрөл, галын дүгнэлт, ажлын байрны дүгнэлтийг гаргаж өгнө гэсэн тохиолдол нэг бус удаа гарчээ.


Тиймээс НЭМГ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл,лавлагаа авах шаардлагатай бол 11-325054, 11-321421 утсанд хандах, сэжигтэй тохиолдол гарвал НЭМГ, Нийслэлийн цагдаагийн газарт мэдэгдэхийг хүслээ.

Shuud.mn
Сонин хачин