С вирусын ХАРВОНИ эм 400 ам.доллараар зарагдана
2015-06-10

АНУ-ын “Gilead Sciences” компани манай улсад элэгний С вирусыг эмчлэх ХАРВОНИ эмийг нийлүүлэхээр болсон билээ. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэнд, спортын яам АНУ-ын “Gilead Sciences” компанитай санамж бичигт гарын үсэг зурж, уг нийлүүлэлтийг албан ёсны болголоо.

 

Гэрэл зургыг MPA.MN

 

АНУ-ын “Gilead Sciences” компани нь элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлж, Монгол Улсад нийлүүлэх аж. АНУ-д 94.000 ам.доллараар борлуулагддаг энэ эмийг зөвхөн Египет, Монгол улсуудад 400 ам.доллараар худалдаалахаар болжээ. Нэг курс эмийг гурван сар уух бөгөөд нийт 1200 ам.доллар үнэлэгдэнэ.

 

Ирэх намраас худалдаалагдаж эхлэх уг эмийг эмчийн бичгээр эмийн сангаас авч болох юм байна. Дашрамд дурьдахад энэ эм нь 96-98 хувийн үр дүн үзүүлэх аж.

 

 ХАРВОНИ эмийг хэрэглэх заавар: Уг эмийг эмчийн хяналтад хепатит С вирүсийн генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон насанд хүрэгчдийн /18-аас дээш насны / эмчилгээнд дангаар нь хэрэглэх заалттай. Зөвхөн эмчлэгч эмчийн бичсэн жор дээрх зааврын дагуу ууж хэрэглэнэ, Бусад вирүсийн эсрэг эмүүдтэй хавсарч хэрэглэх шаардлагагүй. Эмчилгээний хугацаа нь өвчний байдлаас шалтгаалан 3-6 сар байна.

 

    Харвони эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргасан бөгөөд, үндсэн судалгаа нь гурван шатлалт эмнэлзүйн судалгааны үр дүнд 96-99% байсан. Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 гаруй улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсуудад эмчилгээнд өргөнөөр хэрэглэж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Долгион:
900-aaр зарагдана гэж байсан эмийг яахаараа бac 300 нэмчихвээ. Больё оо
2015-06-10
namjaa:
Ymar vntei yum be iim vneer awah hvn oldohuu yguugaas yduu irgedtei bj
2015-06-10