Шагайн харваан УАШТ үргэлжилж байна
2015-06-12

Гэрэл зургуудыг MPA.mn

Шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн Шагайн төв асарт болж байна.

УАШТ өчигдөр цуваа харваагаар эхэлсэн. Өнөөдөр багийн харваагаар үргэлжилнэ. Багийн болон цуваа харвааны дүн ирэх ням гаригт тодрох юм.

 

Энэхүү тэмцээнд хот, хөдөөгийн 80 гаруй багийн 800 орчим харваач цэц мэргэнээ сорьж байна. Тэмцээний эхний гурван байрт шалгарсан харваачид улсын цол зэрэг хүртдэг билээ.

 

Монгол үндэстний уламжлалт наадгай шагайн харвааг ЮНЕСКО-д энэ онд бүртгэсэн билээ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин