Дарханчууд жишиг хороололтой болно
2015-06-19

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа 251 айлын амины орон сууцны 25 дугаар хороололын ажил дуусах шатандаа оржээ.

 

Уг хорооллыг Монгол Улсын Засгийн газрын “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн ЗДТГ, Захирагчийн алба, Газрын харилцаа, Барилаг хот байгуулалтын газар хамтран зохион байгуулж эхлүүлсэн. Энэхүү хороолол нь 26 га газрыг эзэлж байгаа бол газрыг нь иргэдэд аймгаас үнэгүй олгож харин газар доорх инженерийн шугам сүлжээг нь иргэдийн хөрөнгөөр шийдвэрлэсэн байна. Энэ ажил өнгөрсөн оны хавраас эхлэж дулаан, цэвэр, бохир ус ариутгах татуургын шугамын угсралт, цахилгаан хангамжийн төв шугамын ажлууд бүрэн хийгджээ.

 

Дулааны улирал эхлэснээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж нэгдсэн хашаажуулалт, гадна цахилгаан хангамжийн ажлыг хийж дуусгасан. 

 

Энэ талаар Дархан-Уул аймгийн Захирагчийн албаны мэргэжилтэн Д.Өлзийтогтохоос тодруулахад “Энд газар авсан иргэд найман загварын амины орон сууцны загвараас сонголтоо хийж барилга байшингаа барих ёстой. Иймээс иргэдэд мэргэжлийн байгууллагуудын тооцоо судалгаатай хийгдсэн зураг төслөөр шугам сүлжээгээ татсан газар дээрээ хүссэнээрээ бүтээн байгуулалтаа өрнүүлэх боломжтой” гэв. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
2 HON SHIRHEG BAISHINUU JISHIG HOROOLOL CH GEH SHIG
2015-06-19