Үндсэн хууль тогтоогчдын гэр музейн шавыг тавилаа
2015-06-20

Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-ын Тамгын газар хамтран өнөөдөр “Үндсэн хууль тогтоогчдын гэр музейн хотхон”-ын шавыг тавьлаа.

Энэхүү хотхоны захиргааны барилгыг 56 метр өндөр цамхаг хэлбэрийн барилга байхаар төлөвлөсөн бөгөөд барилгын 1-3 давхарт музейн захиргаа байрлахаар төлөвлөжээ. Сонгосон газар нь Төв аймгийн Аргалант сумын нутагт морин уралдааны замын хажууд байрлаж байгаа учраас музейг сонирхохоор ирсэн гадаад, дотоодын жуулчид наадмын морины уралдааныг цамхагийн орой дээрээс үзэх боломжтой байх юм байна.

Үндсэн хууль тогтоогчдын гэр музейн хотхоныг Үндсэн хууль батлалцсан АИХ-ын гишүүдийн тэр үед амьдарч байсан гэрийг яг тэр байдлаар нь төлөвлөж, тэр үеийн орчныг бүрдүүлэх аж.

Энэ музейн бүтээн байгуулалтын ажил тасралтгүй үргэлжилнэ гэдгийг Үндсэн хууль тогтоогчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах онцлоод, музейгээр ард иргэд, үе үеийн АИХ, УИХ-ын гишүүд, гадны зочид төлөөлөгчид зочилж байхаар төв болно гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

Өнөөдрийн шав тавих ёслолын ажиллагаанд Ардчилсан Үндсэн хууль батлалцаж байсан АИХ-ын дептатууд болон тэдний ар гэрийхэн оролцож “Ардчилсан Үндсэн хууль” гэсэн бичиг бүхий анхны шонг нь босголоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
iim zawkharchikhsan yum khiiji baikhdaa ichdeg boloosoi
2015-06-21
иргэн:
Өөрсдийг мөн ч их дөвийлгөх юм. Сургууль,цэцэрлэг бариачээ.
2015-06-21
Зочин:
яасан өөртөө томдсон нэртэй байгууллаг вэ. ҮНДСЭН ХУУЛЬ ТОГТООГЧИД байхдаа яахав дээ. хууль баталсан нэрээр одон , хүн бүр байр авсан ш дэ эд нар уг нь бол ажилаа л хийсэн хүмүүс шүү
2015-06-21
иргэн:
Өөрсдийг мөн ч их дөвийлгөх юм. Сургууль,цэцэрлэг бариачээ.
Hyyhed:
Omg
2015-06-20
Зочин:
Татвар тологчдийн монгоор туйлж байна Ичээ Ичиг
2015-06-20