Найрал дууны концерт болно
2015-06-24

УДБЭТеатр энэ жил Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчид болон орон нутгаас нийслэл хотод ирж буй дотоодын жуулчдад зориулсан үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж 6, 7 дугаар сард “Сонгодог Пүрэв гараг” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.

 

Тэгвэл маргааш буюу энэ сарын 25-нд  “Сонгодог Пүрэв гараг”-аар “Захгүй хөх тэнгэрийн дор” найрал дууны концертыг зохион байгуулах гэж байна.

 

Тоглолтонд УДБЭТ-ын найрал дууны анги бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож дэлхийн сонгодог болон үндэсний алдартай бүтээлүүдийг хүргэх болно.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин