Барьцаалагдсан Засаг
2015-07-08

Дээдэс суудлаа олохгүй бол доодос гүйдлээ олохгүй гэдэг. Хаврын чуулган хугацаа сунган хуралдаж байгаа энэ өдрүүдэд МАН-ын 6 сайдыг огцруулж, Засгийн газрын бүрэлдэхүүнд сэлгээ хийх асуудал яригдаж байна. Үүнтэй зэрэгцээ Сангийн яам, БОНХАЖЯ, БХБЯ, ЗТЯ, Хөдөлмөрийн яамны ажилтан, албан хаагчид л лав хэн гээч шинэ сайдын нүүрийг үзэх нь вэ гэж сандралдаж байгаа. Мэдээж шинэ сайд томилогдон ирэхтэй зэрэгцээд албан хаагчдын дотор ч халаа сэлгээ хийдэг нь бараг уламжлал болсон. Басхүү бусад яамны хувьд ч хөдөлгөөн орсон байсан биз, учир нь Засгийн газар тогтворгүй, мөдхөн дэнжигнэн огцроход бэлэн байна.

Нийт ард иргэдийн хувьд эдийн засгаа сэргээж, нийгмийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй сандал ширээний төлөө албан тушаалын эрх мэдэл булаацалдаад тогтвортой ажиллахгүй байгаа төр, засгийн эрх баригчдыг шүүмжлэн буруутгахаас аргагүй. Авдаг цалин амьдралд хүрэлцэхгүй, өргөн хэрэглээний бараа зах зээлийн жамаар өсөн нэмэгдсээр байгаа энэ үед нийгэм бухимдахаас яах билээ.

Шийдлийн Засгийн газрын хувь заяа парламент дахь улс төрийн хүчнүүдийн гарт шилжсэн. АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийн дагуу МАН-тай хийсэн гэрээг цуцалж, 6 сайдыг огцрууллаа гэхэд зөрөөд ах нам Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулж ирэх нь дамжиггүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаараа ажиллахыг хүсэвч МАН-ын сайд нарыг огцруулахгүй бол өөрийг нь татаж унагана гэх өөрийнх нь намын рекет орж ирсэн. Ийнхүү төрийн дээр улс төрийн хүчин ноёлсон энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намуудын дарга нар, УИХ дахь бүлэг, эвслийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр МАН-ыг Засгийн газраасаа гаргана гэдэг хууль зөрчсөн асуудал. Аль нэг намын хүсэлтээр Засгийн газрыг халж солих асуудал байж болохгүй гэдгийг онцолсон. Тэгээд ч Засгийн газрыг буулгалаа гэж бодоход үүнээс илүү Засгийн газар гарч ирэхгүй гэдгийг сануулна лээ. Өрнөж байгаа энэ үйл явц Засгийн газрыг огцруулахад хүрнэ гэдгийг Төрийн тэргүүний гярхай хараанаас холуур өнгөрсөнгүй. Нөгөөтэйгүүр шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт хандаж санаачлагыг гартаа авахыг зөвлөлөө. “Сайд нарынхаа асуудлыг Ерөнхий сайд л шийдэх ёстой. Тэрнээс намаас гарсан шийдвэр юм чинь би яах вэ дээ гэсэн байдлаар хандаж болохгүй” гэдгийг чухалчлан захисан. Гэхдээ Ерөнхийлөгчийн үг захиас, зөвлөгөө, анхааруулга бол шийдвэр, тогтоол зарлиг биш. Тиймээс улс төрийн хүчнүүд өөр өөрсдийн байр суурь, өнцгөөс асуудалд хандана.  

МАН-ын дарга М.Энхболд “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд нар манай намын бүлэг дээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард орж ирээд долоон цагийн турш ярьсан. Сайхан зүйл зөндөө л ярьсан. Манай хүмүүсийг авч явснаараа Ерөнхий сайд өөрөө УИХ-д зургаан сайдын асуудлыг оруулж ирээрэй” гэсэн бол АН-ын дарга З.Энхболд “Хамтарсан гэрээг дүгнэх асуудлыг бол дахиж хийж болно. Манай нам Засгийн газрыг огцруулахгүй гэдэг Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. Харин сайд нарыг солих асуудал бол хууль зөрчихгүй” хэмээн тус тусын намынхаа Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг хамгаалав.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эхний ээлжинд парламентад суудалтай бүх намууд учраа олох хэрэгтэй. Үүний дараа би эрх үүргийнхээ хүрээн дэх ажлаа хийнэ. Зургаан сайдыг огцруулах асуудлыг би УИХ-д оруулахгүй” хэмээн хоёр намын дарга нарт хандаж ойлголцолд хүрэхийг илүүд үзэж, нөгөөтэйгүүр өөрийнхөө байр суурийг тодорхой хэлнэ лээ. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхнаасаа Засгийн газрын танхимын зарим сайдаа огцруулахыг, тэр дундаа МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлахын эсрэг байсан. Харамсалтай нь АН-ын Гүйцэтгэх зөвлөл гэрээ цуцлах шийдвэрийг түүний эзгүйд, гадаадад томилолттой явсан хойгуур гаргасан. Ерөнхий сайд намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд тухайн үед оролцсон ч өөрийнх нь байр суурь дэмжлэг авахгүй, хүч дутна. Учир нь тэрбээр намдаа С.Баярцогтоос өөр итгэж түшиж тулах нөхөргүй шахам, бусад нь урваж шарвасан эрхмүүд. Тиймээс Ч.Сайханбилэг өөрийн бодлогоо хэрэгжүүлэхэд намдаа цөөнхийн цөөнх. Ийнхүү АН-ын фракц, бүлэглэлийн зөрчил, намын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрын эсрэг тэсрэг байр сууриар лавшран үргэлжиллээ. Цаашлаад энэ нь төр, засгийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж, түмэн олны ая тухыг алдагдуулахад хүргэж байгаа юм.

Ерөнхий сайд 6 сайдыг огцруулах асуудлаа оруулж ирэхгүй бол намын бодлогодоо тэрсэлсэн гээд өөрийг нь огцруулах асуудлыг АН хөндөнө. Хэдийгээр АН-ын дарга Засгийн газрыг огцруулахгүй гэж байгаа ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүчинд автан МАН-тай хийсэн гэрээ цуцлагдвал ах намынхан түүний Засгийн газрыг огцруулах дараагийн ажиллагаандаа орно.

Ийнхүү шийдлийн Засгийн газар өнөөдөр парламент дахь улс төрийн хүчнүүдэд барьцаалагдаад байна. Засгийн газрыг барьцаанаас гаргах гарц нь тохиролцоо. Гэхдээ Ерөнхий сайд энэ удаад ямар нүүдэл хийхийг харъя. Хэнтэй ч эв эеэ олж чаддаг гэх түүний улс төрийн имижийг одоо дахин нотлон харуулах цаг ирлээ. Танхимаа бүтнээр нь авч үлдэх нь үү, замын дундаас зарим сайдаа явуулж сэлгээ хийх үү, бүр эсвээс бүрэлдэхүүнээ огцрох нь уу.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
AN-iin teneg tavitargui bair suuriin esreg MAN-iinhan harin ch ulstoriin huchnii zangaragiig haruulan zogsoj baina daa
2015-07-09

njhgrewq:
Ofshor Bayartsogt danjaadiin gar hul bolson Saihabileg hurdan ogtsroh ni tumen zuv mongolchuud aa
2015-07-09
Зочин:
Сайханбилэгийн хийсэн ажил гэвэл орд газраа гадаадын гар хөлүүддээ үнэгүй өгч монгол улсаа өрөнд оруулахаас өөр ямарч олигтой ажил хийгээгүй ийм чадамжгүй ерөнхий сайд үтэр түргэн огцрох нь улс орны хөгжилд хэрэгтэй. Гадагш гарах тоолондоо мөнгө гуйж өр нэмэхээс өөр ажил хийхгүй улс орондоо бүтээн байгуулалтын ажил хийж өрөө барагдуулахын оронд дахин өр дахин өр.
2015-07-08
Зочин:
Ene alban tushaal erh medlees shunaj zuuraldsan luivarchid toroor togloj baina. Ted buruugaa huleegeed ogtsorch sandal suudlaa tavij ogohgui. luivarchidaas toroo avarch uldehiin tuld ard tumnii davalgaalsan turleg duu hooloi temtsel toriin ergelt hiih tsag bolson baina.
2015-07-08
зочин:
АН-аас хурдан салах юмсан, улс орны эрх ашиг эдэнд хамаа алга аа, өөрсдөө эрх дархаа баталгаажуулж байвал, тэнэг хогнуудыг 16 онд нэгийг ч сонгож болохгүй
2015-07-08
Зочин:
Намын дарга Энхболдын зөв, олон гишүүд дэижиж байна.
2015-07-08
ЗОЧИН:
ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ЦАГ ОЙРТОЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДА!!! ОДОО ӨӨРӨӨР ЯАХАВ ДЭ, ДАНГААРАА ЗАСАГ БАРЬЖ ЧАДАХГҮЙ, ХАМТАРААД ЧАДАХГҮЙ, ТӨРИЙН ДАМПУУРЛЫГ АРД ТҮМЭН НЭЭГ ИХ УДААН ТЭСЭХГҮЙ БАЙХ ШҮҮ!!!!!
2015-07-08
Зочин:
tavan tolgoin geree oorchlogdoh vii
2015-07-08
Зочин:
ardiin nam eronhii saidad erhelj zasgaa gamhnuulj baina
2015-07-08
Зочин:
Зи-ийн байж байгааг хусмаа чамласан хүүхэд шиг.
2015-07-08
Зочин:
Mongoliin ulstord alivaag eruul saruul ontsgoor harj chaddag ulstorchid dutagdaj bga, asuudliig iluu nemj ulstorjuulehee l bodood bdg bolohoos bish herhen yaj zov shiidverleh ve, uchig shaltgaan n eh undes n yu ve gedgee bodoj tolovlhiig husdeggui. Harin M.Enhboldiin huvid oor l doo. Ter bol аливаа асуудал дээр тодор­хой шийдвэр гаргахын өмнө заавал тухайн салбарын мэргэжлийн хүмүүсийн байр суурийг асуудаг. Түүн дээр нь суурилдаг. Анхнаасаа тэгж ажилладаг байсан. Тэгээд шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ бодит ажил болгох, ямар арга техникээр, ямар төслөөр хийх вэ гэдгийг бүгдийг нь тооцож үнэлж үзэхийг хичээдэг. Мэдээж томоохон бүтээн байгуулалт, нарийн мэргэж­лийн салбарын асуудлаар багаар ажиллах зарчим маш чухал gedgiig ter sain medne. Гэхдээ шийдвэр гаргахын өмнө зайлшгүй тал талын дэнсэн дээр тавьж үзэж, шалгаж нягталж байж шийдвэр гаргахыг хичээдэг. Энэ бол түүний зарчим юм.
2015-07-08
юу дутагдаж байна гэч:

шидлийн ЗГ:
жинхэнэ за зайлаа за юу
2015-07-08
Дампуу АН:
АН-ынхан тэрдундаа З.Энхболд нтэр бол улстөрийг зориудаар эмх замбараагүй болгох сонирхол маш өндөр байгаа. Ямартаа л наадмын өмнөх 7 хоногийг “Тавантолгойн гэрээний шинэ хувилбарыг Баярцогтоос авахгүй гэж Зи зугтан, хүүхэлдэйн киногоо дахин тоглох долоо хоног.” Хэмээх жиргээ хүртэл гарах вэ дээ...

The Avengers:
MAN ZAIL ZAIL garguulah taarna enkhboldiin zov shde
2015-07-08
Иргэн:
Ghj bitii shaa alaa huuli meddeg yum shig shah yumaa
2015-07-08
Иргэн:
Хуулиар бол ЗГ нийт бүрэлдэхүүний 50 огцрох юм бол Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгвөл УИХ 25 буюу түүнээс дээш гишүүд ЗГ гарын үсэг зурах юм бол УИХ авч хэлэлцээд санал хураадаг
2015-07-08
Зочин:
З.Энхболд бол хумсаа нуусан муур шиг гэтэж байдаг, ямар ч тулхгүй нөхөр, улстөрчийн хувьд. Харин М.Энхболдын тухайд ялж, ялагдаж сурсан, тэр чинээгээрээ цаашдынхаа зорилго чиглэлээ төгөлдөршүүлж чаддаг өгөгдөлтэй цөөн хэдэн улстөрчдийн нэг шүү дээ. Өнгөрсөн сонгуулийн дараа тэр Ард түмэн бол асар их зүйлийг хүсч хүлээж байдаг л даа. Үнэндээ бид 2008-2012 онд дэвшүүлсэн бүх зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө маш их ажилласан. Сонгуулиар дэвшүүл­сэн хөтөлбөрийн хүрээнд тодорхой алхмуудыг хийсэн. Эхлэлүүдийг тавь­сан, зөв ч эхлэлүүдийг тавьсан. Гэхдээ ард түмэн илүү, улам илүү сайхан зүйлийг хүсч байсан байх. Тэгж хүсч бас шаардахын буруу байх­гүй шүү дээ. Харин ганцхан жи­лийн дараа эдийн засаг ийм болчихно, бизнесийн орчин ингээд хумигд­чихна, хөрөнгө оруулагчид дайжаад гарчихна, нөхцөл байдал ийм хүнд болчихно гэдгийг бодоогүй байж. Хэргийн явцаар манай намын ялагдал ганц бидний ялагдал биш байж. Хэрэв заавал ялагдал гэдэг үгээр нөхцөл байдлыг тодорхойлъё гэвэл “ялагдал гэдэг чинь зорилгот

ghj:
Хуулиараа бол бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой
2015-07-08
Зочин:
M.ENHBOLD UNENIIG L HELEED BGA SHUU DEE. AN AJLIIG ASUUDLUUDIG GATSAAJ IRSEN GEDGIIG BODITOI BARIMTTAI HELJ YRIJ BGA. BURMAA ERDENECHIMEGIIN AHALSAN AJLIIN HESGUUD AJLAA HIIDEGGUI, HURALDDAGGUI GEDEG CHIN AN-IIN BAIJ BGA TSARAI BAIHGUI YU

aD:
ARWIN URWAGCH
2015-07-08
Baagii:
Guitsetgeh zovlold Saihanaa, Bayartsogt 2-oos busad ni urvagch gej yu bicheed bna aa. Olon myangan gishuud ni MAN-tai hamtrahiin esreg bsan. Gevch Sbileg, Btsogt 2 ih yum hiine gej MAN-iig zasagt uria biz dee. Gishuuded taalagdsan ni urvagch uu, MAN-d taalagdsan ni urvagch uu
2015-07-08