Сөүлдэх Монголчууд айрагтай наадна
2015-07-12

 

Монгол наадам дэлгэр сайхан болж байна. Улс гэрээсээ хол хилийн чанадад суух Монголчууд маань тухайн байгаа улсынхаа хот мужаараа нэгдэн өөрсдийн наадмыг зохион явуулдаг уламжлал тогтоод удсан. Гадаад дах Монголчуудын наадам жилээс жилд өргөжиж, хамрах хүрээ оролцох хүмүүс барих сюрприз нь олон болсоор байгаа. Хэдийгээр гадаад улсад байгаа ч манай иргэд Монгол наадмынхаа ахуйг улам тод харуулахыг  хичээж ирсэн нь сайшаалтай.

 

Монголчууд маань олноороо суух Илсан хотын Монголчуудын наадам 7-р сарын 19 нд болох товч гарчээ.  Энэхүү наадмыг   Буянт Урьхан ХХК / урьхан зоогийн газар карго/ , Илсан хот дах “Гэр Бан” цуглаан хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ наадам нь морьтой мөн айрагтай болно гэдгээрээ урьд урьдын наадмаас содон сонсогдож байгаа юм. Мөн Солонгост байгаа Монголчуудад тэр бүр олдоод байдаггүй адууны мах ч чанасан байх гэнэ.

Төрийн дуулалаа эгшиглүүлж, соёмбот тугаа залж хүний газарч гэлээ сэтгэлээрээ нэгддэг Монголчуудын наадам өөрийн гэсэн ялгаралтай байдаг.  

"Буянт Урьхан" ХХК / Урьхан зоогийн газар карго/ , Илсан хотын “Гэр Бан” цуглаан  хамтран зохион байгуулж байгаа “Монгол заншил” наадам зохих бэлтгэлээ хангасан байгаа гэнэ. Наадам морин үзүүлбэртэй урлагийн тоглолттой, шагайн харваа , шатар даам, сагсан бөмбөгийн тэмцээн  зэрэг урлаг спортын арга хэмжээ олонтой болно гэж зохион байгуулагчид ярьж байна.

 

Мэдээж  хуушууртай, бөхийн барилдаантай, сурын харваатай.  Үүн дээр Монгол зан заншлаа сурталчилж наадамдаа Монгол дээлтэй ирсэн хүн бүрт тусгай бэлэг бэлдсэн байгаа гэлээ.

Сагсан бөмбөг, шагайн харваа, шатар дааманд оролцох хүмүүсээ бүртгээд эхэлсэн байна. Наадам болоход 7 хоног үлдсэн тул бүртгүүлж  амжаагүй байгаа хүмүүс яарах  хэрэгтэйг санууллаа. Мэдээж баяр наадам зэрэг томоохон арга хэмжээ олны хүч дэмээр босч таарна. Энэ удаагийн Илсан хотын наадамд “Талс” тээвэр зуучын компани, Хана банк, Korea Mobiles, 00390 олон улсын ярианы гарц, Бучон хотын  Rotary club, Шинэ эдийн засгийн өсөлт бий болгох хамтын ажиллагааны холбоо зэрэг байгууллагууд ивээн тэтгэгч байгууллагаар орж хамтран ажиллаж байгаа юм байна.

Ийнхүү ирэх долоо хоногт элэг нэгт олон Монголчууд Сөүлийн “Гүнран мунха” цэцэрлэгт хүрээлэнд цуглан амар мэндээ эрж Монгол наадмаа хийх нь ээ.

 

Сурч ажиллан цаг загүй явдаг Солонгосдах Монголчууддаа наадмын зар болгож холбоо барих утсыг нь дор үлдээлээ.

Бөх - / Буджав/ 010-4992-7273,  Сурын харваа- / Бадамгарав/  010-2556-5057, Шагайн харваа / Батбаяр /  010-2156-3388, Шатар даам /Отгонбат/ 010 5626-6388, Сагсан  бөмбөг / Чулуунбаатар / 010-2702-0366.  

Зохион байгуулагчидтай холбоо барих :   01092309304, 01028238776, 01034254858

 

Хилийн чанадад байгаа Монголчууд та бүхэн минь Сайхан наадаарай.

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
19nd topik shalgalttai shdee oyutanuud oroltsoj chadahgvin bn daa
2015-07-13
адууны мах ааа:
Адууны мах байх юм бол харин ч очино шүү
2015-07-12
Зочин:
2015.07.19niii ogloo 8-11 tsagiin hoorond bokhiin bvrtgel yvagdana bohchvvd tsagta bvrtgvvlne vv
2015-07-12