Эхнэртээ дурлачихаад, монгол хэл сурсан
2015-07-16

Монгол дахь япончуудын холбооний гишүүн Шибүяа МасарүӨнгөрөгч наадмын өдрүүдэд Сант-Асар арт галерейд   монгол, япон уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн боллоо.

 

Үзэсгэлэнгийн үеэр Монгол дахь япончуудын холбооний гишүүн Шибүяа Масарүтэй ярилцлаа.

 

 

-Сайн байна уу. Сайхан наадсан уу. Та Монголд хэд дэх жилдээ амьдарч байна вэ?

 

-Би 2008 оны зургаадугаар сараас Монголд амьдарч эхэлсэн. Одоо найман жил болох гэж байна.

 

 

-Монгол хэлийг маш сайн эзэмшсэн байна шүү.

 

-Үгүй ээ. Яг ном журмын дагуу сураагүй учраас хааяа жаахан буруу өгүүлбэр хэлчих гээд байдаг юм /инээв/. Гэхдээ монгол хэлийг чадахынхаа хэрээр сурахыг эрмэлзэж байгаа.

 

 

-Монголын үндэсний баяр наадам энэ өдрүүдэд үргэлжилж байна. Та хэрхэн баярлаж байна вэ. Монгол наадмын тухай сэтгэгдэлээ хуваалцаач?

 

-Би өөрөө Монголд амьдраад, монголын түүх соёлыг багагүй судалдсан. Тиймээс монголын баяр наадам, цагаан сарыг ерөнхийдөө мэддэг. Бас монголын түүх, монголын хэдэн зуун жилийн уламжлалыг илүү их таниж, мэдэхийг хичээдэг. Монгол наадмыг хэдэн зууны тэртээгээс монголчууд тэмдэглэж эхэлсэн юм билээ. Надад наадмын нум сум, бөх, хуушаар нь илүү их таалагддаг. Харин хурдан морийг би сайн таниж, мэдэхгүй. Цаашид монголчууд та бүхэн энэ өв уламжлалаа хадгалж, илүү их сайхан наадаасай гэж хүсч байна.

 

Саяхан Япон-Монголын  хамтын хэлэлцээр хийсэн шүү дээ. Тэрнээс шалгаалж, монгол руу япончууд олноороо ирж байна. Тэдэнд хэлмэрч, орчуулагч хийж наадлаа. Мөн гэр бүлтэйгээ ойрхон салхинд гарлаа.

 

 

-Монгол дахь япончуудын холбоо гэж юу вэ. Нийт хэдэн гишүүнтэй вэ?

 

-Монгол дахь япончуудын холбоонд Монгол улсад ажиллаж, амьдардаг, сурч боловсорч буй япон иргэд гишүүнээр байдаг. Манай холбоо монголд анх удаа ирж буй Япончуудад монголын соёл, зан заншлын анхан шатны мэдлэг олгодог.

 

Мөн тэдэнд хөтөч, орчуулагч хийдэг. Анх удаа монголд ирж байгаа хүмүүс алим, жигнэмэг хаанаас, хэдэн төгрөгөөр авахаа мэддэггүй. Тийм учраас энд амьдарч байгаа япончууд бид нийлээд, тэдэнд туслах холбоо байгуулсан юм. Гэхдээ энэ холбоонд байснаар бид цалинждаггүй. Зүгээр л, нутаг нэгтнүүддээ сайн санааны үүднээс тусладаг гэх үү дээ.

 

 

-Монгол улсын хэмжээнд хэдэн япон иргэн амьдарч байгаа вэ?

 

-Монгол улсад суугаа Японы элчин сайдын яам дээр 400 орчим хүн байнгын оршин суудаг гэсэн судалгаа байдаг. Харин  манай холбоонд 189 хүн гишүүнчлэлтэй.

 

 

-Манай улсад амьдарч байгаа япончууд ихэнхдээ ямар салбарт ажиллаж байгаа вэ?

 

-Ер нь бол тэд бизнэс хийх гэж Монголд ирдэг. Түүнчлэн, Япон-Монголын хамтарсан компанийн төлөөлөгч, мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарын ажилтан зэрэг ажлаар энд ирдэг. Мөн монгол судлалаар суралцах гэж япон оюутнууд их ирдэг болсон.

 

 

-Манай улсын хууль эрхзүйн орчин Япон улсаас хэр ялгаатай санагддаг вэ?

 

-Анх намайг монголд ирж байхад Улсын их дэлгүүрийн хажууд морьтой хүмүүс явдаг байсан. Харин одоо бол маш өөр болсон. Хотын төв рүү мал оруулж ирэхээ больсон байна.

 

Энэ үзэсгэлэнд монголд 9 жилийн өмнө ирж байсан чөлөөт уран бүтээлч ирсэн байна. Түүнтэй ярилцаж байхад, “Улаанбаатар хоггүй цэвэр цэмцгэр хот болжээ” гэсэн үгийг нэг бус удаа сонслоо.

 

Хууль эрхзүйн хувьд байгаль орчин, улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн сэтгэхгүйгээс хамаарч хуулийн хэрэгжилт, биелэл нь хэрэгждэг байх. Монгол долоон жилийн хугацаанд ингэж хөгжиж байгаа юм дахиад 10 жилийн дараа хөгжлөөрөө азид тэргүүлэх, “Азийн бар” улс болохыг үгүйсгэхгүй.

 

 

-Таны хувьд ямар ажил эрхэлж байна вэ?

 

-Би нийтийн байр, орон нууц түрээслүүдэг. Үүнийхээ хажуугаар монголд бизнэс эрхлэхээр ирсэн хүмүүст туслаж, харилцаа холбооны менежэр, зуучлагчаар ажилдаг.

 

 

-Дэлхийд өчнөөн улс орон байхад, яагаад заавал Монголыг сонгон ирж амьдарч байгаа чинь сонирхолтой байна л даа. Магадгүй манай улсад таныг татах хүчин зүйл байгаа байх гэж бодож байна. Монгол улсын нийгэм, эдийн засаг, цаг уур танай улсаас харьцагуй хүнд байх. Тийм үү?

 

 

-Тэр утгаараа ч тийм л дээ. Гэхдээ би Монголд ирэхээсээ өмнө Зүүн өмнөд азийн орнуудад аялал жуулчлалын компанид ажилдаг байлаа. Тэдгээр улс нийгэм, эдийн засгийн хувьд монголоос хамаагүй ядуу. Усан дээр амьдардаг улс гүрнүүд. Тэднээс монгол улс руу ирсэн чинь Улаанбаатар хамаагүй хөгжилтэй хот санагдсан. Мөн амьдрахад тун боломжийн санагдсан. Нийгэм эдийн засгийн хувьд их тогтвортой, сайхан санагдсан. Тэгж амьдарч байхдаа монгол эхнэр, хүүхэдтэй болсон /хурмийн бөгжөө харуулав/.

 

 

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай улс эдийн засгийн хямралтай байгаа. Уг хямрал танд нөлөөлж байна уу?

 

-Нөлөөлж байна. Би монгол эхнэртэй учраас, монгол ах дүү хамаатан садантай болсон гэсэн үг. Тэдний дунд цагдаа, эмч нар бий. Гэтэл баяр наадмын өдрүүдийн өмнөхөн тэдний цалин буугаагүй байна гэж сонслоо. Мөн бизнэс хийж буй найзууд маань хүнд асуудалтай тулгарч байгааг ярьж байна. Мөн банкуудад чанаргүй зээл их гарч байгаа учраас зээл өгөхдөө муу болсон байна. Би бас зээлтэй шүү дээ /инээв/. Тэгэхээр хямралтай тулгарч байна гэж бодож байна.

 

 

-Ихэнх гадны хүмүүс монгол эхнэртэй болчихоороо нутаг руугаа аваад буцдаг. Харин таны хувьд хэзээг хүртэл монголд амьдрах вэ. Хааяа эх орноо хааяа санана биз?

 

-Саналгүй яахав /инээв/. Тэнд аав, ээж ах дүү нар минь бий. Гэхдээ би хүүхдүүдээ том болтол Монголд амьдарна. Яагаад гэвэл, тэд монгол ээжтэй, энд төрсөн. Тийм учраас тэд монгол хэл соёл, өв уламжлал, зан заншлаа сайн суралцах ёстой. Тэднийгээ бие хүн болж, төлөвшсөний дараа Япон руу явах байх.

 

 

-Тэгэхээр хүүхдүүд чинь Монгол иргэншилтэй гэсэн үг үү?

 

-Тиймээ. Тэд монгол иргэншилтэй.

 

 

-Монгол бүсгүй япон эмэгтэйгээс юугаараа онцлог болоод монгол эмэгтэйг гэргийгээ болгосон юм бэ?

 

-Миний бодлоор монгол бүсгүйчүүд их шударга, санасан бодсоноо шулуухан хэлдэг. Бас сайхан сэтгэлтэй. Тэд гомдсон бол гомдолтой байгаагаа илэрхийлдэг. Харин япон бүсгүйчүүд хүн уурласнаа илэрхийлдэггүй. Дотроо ганцаараа бугшаад байдаг. Энэ зан чанар япон бүсгүйд ч биш нийгэм нь тийм. Монгол эмэгтэйчүүд надад тэр чинь таалагдахгүй байна гэж шууд хэлж чаддаг. Манай эхнэрийн энэ зан чанар нь надад таалагдсан учраас дурлаж, хайрласан байх гэж боддог.

 

 

-Аав, ээж чинь Японд байдаг гэсэн. Монгол бүсгүйтэй гэр бүл боллоо гэхэд хэрхэн хүлээн авсан бэ?

 

-Монгол охинтой гэр бүл болно гэхэд тэд анх дургүйцэж хүлээн авсан. Учир нь би айлын том хүү, тухайн үед 24-хөн настай байсан. Тийм учраас өвөө, аавын уламжлалаа дагах ёстой гэж тэд үзэж байсан. Мөн залуухан байсан учраас гэр бүл тэжээж чадвахигүй гэж тэд дургүйцсэн. Харин эхнэрээ гэр бүлтэйгээ танилуулсан чинь их таалагдсан. Тэгээд л гэр бүл болсон доо /инээв/.

 

 

-Эхнэр, хүүхдүүд тань Япон хэлтэй юу?

 

- Үгүй. Эхнэр маань Япон хэл мэдэхгүй.  Анх эхнэртэй дурлачихаад, өөрийгөө ойлгуулах, ойлголцохын тулд монгол хэлийг сурсан. Хүүхдүүдтэйгээ ч монгол хэлээр ярьдаг /инээв/.\

 

Б.Дэжид  

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Танай гэр бүлд сайн сайхныг хүсье. Эхнэр, хүүхдүүд дээ япон хэл сургамаар байна шүү дээ. Хүүхдүүдээ том болохоор нутагтаа очих болохоор эсвэл ганцаараа буцах юмуу. Ойлгомж муутай санагдлаа. Уучлаарай
2021-01-10
yasan aztai emegtei be, hair setgel l bhiin bol yamar ulsiin bas uur heltei baih ni oogt hamaagui um bna lee sh dee. nadad,neg gadaad zaluu sain gej gurban jil guij baisan. ter ulsiinh ni heliig sain medehgui jool gadarlana, tiim baihad l uneheer tatagdaj bgaa er hun bol uur um bna lee uuruu l araas guigeed oroldlogo huch gargaad heleeree hurtel udaan oilgomjtoi yarih geed uigagui baidag baisan.
2020-02-01
Mongolian boy:
Хоорондоо суусаар байтал цус их ойртож байна шүү. Ажилсаг ухаалаг үндэстэнгүүдтэй цус сэлгэлт хийх бол зүгээр гэж боддог, тэглээ ч хэнтэйгээ суух нь хувь хүний эрх юмдаа
2015-07-19
odoonii zaluuchuuchuud:
Mongol zaluuchuud huuhemseg, arhichin, ongiroo, ehneeree zoddog, 4 nastai huuhdee zodoj aldag.. zalhuu.. 5 nastai huuhdiig zaazuurddag,.. heseghen saihan Mongol er hun l bdag, minii nuhur bolon aav mini. Uuhai adguus l bn daa uldssen ni... yaj enegtei hun hertsgii. hunii gart udaan teshev dee!!!
2015-07-17
irgen:
Zugeer baigaa huniig alj taldag zanadag novsh mini ooroo aytaihan baigaarai.
2015-07-17
Hvn:
Ene ah goe ah bnle dandaa ineej baidag zgr hvn shig sangadsan
2015-07-17
Зочин:
248=32
2015-07-17
төгцөг царайт:
ямар хөгшин царайтай новш вэ 248=32 50 гарсан юм шиг харагдахгүй байна уу..
2015-07-17
Зочин:
248=32
hhhh:
Saihan daruuhan zaluu bn lee ene alna talna geed baigaa atmaanuud ee dee yu gehev dee
2015-07-16
зочин:
монгол улс улсын хэмжээгээр яривал, дээрээс нь соёл иргэншлийн хувьд мөхөх хэмжээнд байгаа орон шүү, тиймээс л хурдан хөгжихгүй бол эмэгтэйчүүд нь гадны хүмүүстэй суусаар байгаад уусалт гэгч аюулд удахгүй орохоор байгаа шүү, бид орос шиг 147 сая, хятад шиг 1,5 тэрбум, солонгос шиг 60 сая эсвэл япон шиг 125 сая хүнтэй биш бид 3хан сая хүн амтай, энэ байдлаараа явбал монголд монгол хүн үлдэхгүй монгол гэхэд хэцүү, гадаад гэхэд хэцүү хүмүүс байна, үүнийг ойлгох саруул ухаан одоогоор монголчуудад алга даа
2015-07-16
зочин:
чи өөрөө бас муухай юм уу, монголчуудаа муулж ханахгүй юм аа, өөрөө ялгарах зүйл алга даа хөөрхий
2015-07-16
mongol:
mongolchuud iim muuhai,gadaadiin huniig uzehgui,durgui bol gadaadad bgaa mongolchuudaa tatah heregtei shd.
2015-07-16
зочин:
чи өөрөө бас муухай юм уу, монголчуудаа муулж ханахгүй юм аа, өөрөө ялгарах зүйл алга даа хөөрхий
zochin:
Tanai ger bul ah duu sadand az jargaliig husie.
2015-07-16
Зочин:
SAIHAN YAPON ZALUU BAINA OSHOO OLON YAPONCHUUD MONGOL EHNER AVCH TSUS OIRTOLTIIG BAGASGAH HEREGTEI
2015-07-16
атман:
ална шуу муу самураи минь аятаихан хемжеендее баигаараи
2015-07-16
Bire:
Shibuya mundag bn shuu.amjilt.
2015-07-16
ZOLOO:
HUNIIG TANIHGUI BJIIJ BITII OLON YUM GUTSAAD BAIGAARAI NAAD MASARU CHINI SN ZALUU UCHRAA MEDDEG BOLSON HOINOO NAAD HEL AMAA BILUUDEEREE NOVSHOO
2015-07-16
sain bn:
mongol zaluus ingej hairlaj chadahui bhad sain bn shdee
2015-07-16
haha:
hehehe ehnergui baaagii ataarhaj uhlee l de
2015-07-16
муу:
муу новш
2015-07-16
haha:
hehehe ehnergui baaagii ataarhaj uhlee l de