Төрийн нарийн бичгийн дарга асанд холбогдох хэргийг шүүнэ
2015-07-21

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд холбогдох шүүх Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно.

 

Анхан шатны шүүхээс Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа урвуулан ашиглаж тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж гурван жилийн хорих ял оноосон бол хуйвалдаж тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болорт хоёр жилийн хорих ял, энэ хэрэгт хамсаатан гэгдэх н.Туулд мөн хоёр жилийн ял оноож, бусад таван шүүгдэгчийн гуравт нь тэнсэн харгалзах ял оноож, хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

 

Хэргийг шалгах явцад тендерийн мөнгийг 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийн данс руу 1.735 тэрбум төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлсэн. Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжүүлж, тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл Н.Түмэндэмбэрэл нь бусадтай үгсэн хуйвалдаж өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн хэрэгт сэжигтнээр татагдсан юм.

 

Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнээр Давж заалдах шатны шүүх хурал товлогдоод байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
muu ardachilsan nam huvsgalt namin garuu ingej davraad baigaa um bii
2015-07-21
зочин:
Ухаан муутай хүнд эрх мэдэл ,албан тушаал өгөхлөөр яаж төрийн мөнгөөр тоглогч болж хувирдагийн жишээ л дээ
2015-07-21