Арслантай гүүрэнд усан хөшиг татлаа
2015-07-23

Гэрэл зургийг MPA.MN

 

Сэлбэ голын усыг ашиглаж, Арслантай гүүрэнд усан хөшиг хийжээ. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас санаачилсан усан хөшгийн нээлт өнөөдөр болов. Нээлтийн арга хэмжээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын Албаны дарга Б.Бадрал, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-ын дарга Д.Энхсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Усан хөшиг нь харахад энгийн мөртлөө тоосжилт, эрүүл ахуйд нөлөөлж байгаа бусад сөрөг зүйлүүдийг бага ч болов бууруулах ач холбогдолтой. Бид цаашид Маршил, Дунд гол зэрэг гүүрэнд усан хөшиг хийж тохижуулахаар төлөвлөж байна” гэв.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Усан хөшгийг “Хан урсгал” ХХК  хийж гүйцэтгэсэн бөгөөд ашиглалтыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ хариуцах юм байна.  Шөнийн цагаар гэрэлтэх усан хөшиг өглөөний 08.00 цагаас 23.00 цаг хүртэл ажиллах аж.

 

 


В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
болиоч ээ батүүл ээ? ард түмний татварын мөнгийг чи ингэж цуслах ёсгүй шүү?
2015-07-23
Зочин:
Iim yum 70 sayaar hiideg. Huviin company hilgesen bol 10 sayar l hiilgeh baih.
2015-07-23
Зочин:
icheesei.
2015-07-23
буруу шүү дээ:
урсаж байгаа болон хэрэглээнээс гарч байгаа ус ашиглахгүй гүний буюу цэвэр ус ашиглаж байгаа нь буруу юм биш үү цэвэр усгүй боллоо гэчихээд үр дүнгүй баахан ус зарлагдах гэж тооцоо судалгаагүй хөрөнгө мөнгө үрсэн сонгуулийн шоуны бэлтгэл ажлыг АН мөн ч их хийх юм даа
2015-07-23
Зочин:
Олигтойхон зураг оруулчихаач!
2015-07-23