Э.Оюунболд арсланд зориулсан “Хүндэтгэлийн Наадам” болно
2015-08-11

Хэнтий аймгийн ЗДТГ-аас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Энхтөгсийн Оюунболдод зориулсан “Хүндэтгэлийн наадам”-ыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд Чингис хотноо зохион байгуулах гэж байна.

 

Наадмын үеэр их нас, хязаалан, соёолон насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан, халх сурын харваа, шагайн харваа зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах ба наадмын арга хэмжээ үдшийн шоу, ёслолын буудлагаар үргэлжлэх ажээ.


Э.Оюунболд нь Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, Монгол Улсын Арслан хэмээх эрхэм цолыг 22 насандаа хүртэж Хан Хэнтийчүүд биднийхээ магнайг тэнийлгэн баярлуулсан юм.

 

Тэртээх 1963 онд Монгол Улсын Дархан аварга Ж.Мөнхбат 22 насандаа Монгол улсын төрийн их наадамд анх удаа түрүүлж, хамгийн залуудаа Монгол улсын Арслан цол хүртсэн бөхөөр тодорсон түүхтэй. Түүний энэ амжилтыг 52 жилийн дараа Хэнтий нутгийн хүү Э.Оюунболд давтсан нь Хан Хэнтийчүүд бидний бахархам амжилт байлаа.


Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монгол Улсын Далай, даян, дархан аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1999 оны Төрийн их баяр наадамд 11 дэх түрүүгээ авч байжээ. Түүнээс хойш 16 жилийн дараа ийнхүү “Хан Хэнтийн аварга” дэвжээ, “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Хангарьд” спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын бөх Э.Оюунболд улсын баяр наадамдаа анх удаагаа түрүүлж, Монгол Улсын арслан цолыг хүртээд байна.


Монгол улсын Арслан Э.Оюунболдод зориулсан хүндэтгэлийн наадмын хөтөлбөр


8 сарын 12-ны өдөр


10:00-18:00 Хурдан морины бүртгэл /Морь барианы газарт/
15:00-18:00 Халх сурын харвааны бүртгал / БТСГ /
15:00-18:00 Барилдах бөхчүүдийг бүртгэх / БТСГ /


8 сарын 13-ны өдөр


07:00 Соёолон насны морьд уралдааны замд гарах. /Морь барианы газарт/
10:00 Соёолон насны морьд барианд ирэх. /Морь барианы газарт/
10:00 Наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр -Цэнгэлдэх хүрээлэнд/
10:30 Хүчин бөхийн барилдааны 1,2-ын даваа /Цэнгэлдэх хүрээлэнд/


11:00 Хязаалан насны морьд уралдааны замд гарна /Морь барианы газарт/
13:00 Хязаалан насны морьд барианд ирнэ /Морь барианы газарт/
13.30 Бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа /Цэнгэлдэх хүрээлэнд/
14:00 Хүчин бөхийн барилдааны 3-6-ын даваа /Цэнгэлдэх хүрээлэнд/
14:00 Их насны морьд уралдааны замд гарах /Морь барианы газарт/
14:00 Халх сурын харваа /Сурын талбайд/


16:00 Их насны морьд барианд ирэх /Морь барианы газарт/
17:00 Хүчин бөхийн барилдааны 7,8-ын даваа / Цэнгэлдэх хүрээлэнд/
17:30 Айрагдсан морьдыг цоллож байлах, шагайн харваа, эрхий мэргэн харваачид, үзүүр түрүүний бөхчүүдэд бай шагнал гардуулах / Цэнгэлдэх хүрээлэнд/


18:30 Наадмын хаалтын ажиллагаа / Цэнгэлдэх хүрээлэнд/
21:00 Баярын үдэш шоу тоглолт / Чингисийн талбайд/
23:00 Баяр наадмын ёслолын бууд¬лага / Чингисийн талбайд /

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Bolioo boli oyunbold naadmaar yadagiin yum uguh gj bgaaa bol naadamgui l uguhgui uu
2015-08-11
Tsl:
Boliyooo ymar teneg yum be de naaadam naadam naaadam danshig danshig nam nam an mah uuur yum hiiheecheee
2015-08-11