Өршөөлийн баяр
2015-08-12

 

 

Өнөөдөр жирийн нэг өдөр мэт байвч цөөнгүй хүн гэр бүлийхний хувьд баярын магнай тэнийсэн өдөр болж байгаа. Учир нь өчигдөр орой чуулганаар батлагдсан Өршөөлийн хууль хүчин төгөлдөр үйлчлээд эхэлсэн. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ  эрх мэдлийнгээ хүрээнд Өршөөлийн хуулийг баталлаа.  Амьдралдаа алдсан олон залуус, эмэгтэйчүүд эхчүүд, өндөр настай нэгэн гээд олон иргэн энэ өдөр торны цаанаас мултарч эрх чөлөөтэй болох сайхан мэдээнд нар нь гарч байгаа байх.  

 

Хуульд хамаарсан зүйл ангиар багцаалбал 3000 гаран хүн эрх чөлөөтэй болно гэж хэвлэлээр таамаглан бичиж байгаа. Эр эндэж эрэг нурна гэдгээр нэг алдсан иргэдээ төр уучлах нь энэрэнгүй гэдгээ харуулж буй хэрэг.  Харин анхны хэргийн ялаасаа өршөөгдөж буй залуусын хэд нь хүн шиг явж ээжийгээ баярлуулах ухааралтай гарч ирж байгааг бид хэлж мэдэх юм алга.

Энэ хуулиар өршөөгдөж байгаа төрийн албан тушаалтан явсан нөхдүүд  мөн адил. Татвар төлөгчдийн мөнгийг гамгүй завшсаныхаа хариуцлагаас мултарч ялаас чөлөөлөгдөхөөр боллоо. Ямар ухааралтай гарч ирэх юм бол доо. Ядаж дотроо гэмшилтэй үлдсэн  байгаа гэж найдья. Намын томилолтоор төрийн албанд очиж, намын нөхдөө албан тушаалд тавьж, намын даалгавраар тушаал шийдвэр үйлдвэрлэж, намын даалгавраар сонгуулийн мөнгө босгож төсвийн мөнгийг тэрбумаар нь төөрүүлсэн цөөнгүй хүмүүсийг намууд нь нүүрээ ширлэж байгаад “хууль хийж” ял зэмгүй болголоо. Хэн нэгнийгээ гээчихгүй нягт нямбай хийхийн тулд намууд хаалттай хуралдаж ний нуугүй ярилцаж хуулийг баталсан байх.

 

Энгийнээр ойлгоход өөрөөр Өршөөлийн хуулийг хэлэлцэхэд олон нийтээс хааж нуугаад байх улсын нууц, тусгаар тогтнолтой холбоотой ямар сэдэв хөндөгдөх нь сонин. Хэрэгт төвөгт холбогдсон байгаа хэдэн нөхдийнхөө тухай ний нуугүй ярьж тохироогоо битүүлж авсан байгаа. Засгаа салгаад уралцаад байсан намууд камергүй хананы цаана яаж  гар барьсныг бид мэдэхгүй.  

 

Цагаан захтны хэрэг дархан хамгаалалтад орсныг Ардчилсан хувьсгал ялсны 25 дах ойн жилд бид харлаа . АТГ-ыг татан буулгах гэж хууль өргөн  барьсан. Болмооргүй болохоор нь барьсан хорьсон хүмүүсийг нь өршөөгөөд бүрдүүлсэн хавтаст хэргүүдийг нь хэрэггүй цаас болголоо.

Төрийн бохирдол арилаагүй цагт агаарын бохирдол хэзээ ч арилахгүй юм байна. Цэвэр агаар гэдэг сан бохир байх л гэж байгуулагддаг юм байна. Авилга аархуу байна. Ард нь нам байна. Нам нь хууль тогтоох дээд байгууллагыг атгах замаар  төрийг шууд удирдаж байна. Энэ аархлаараа намууд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг гартаа авч шүүх засаглалд ч хутгалдаж эхэлж байна. Энэ бүхэн бидний шүтдэг ардчилсан Үндсэн хуулийн минь эрхэм үзэл санаа мөн үү.

 

Энэ парламентын дараагийн хийх булхай нь Үндсэн хуулийн өөрчлөлт байх. Одоо хийх өөрчлөлтийн төслөөр бол Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмнэ гэж ярих болсон. Хуулийг ниймийн хэрэгцээ шаардлагын төлөө гэхээсээ илүүтэй өөрсдийн нам бүлгийн эрх ашиг, хүсэл таалалд нийцүүлэн санаачилж баталдаг жишиг тогтох бий дээ.  

 

Наад захын харамсал хэлэхэд төрийн хүн юун түрүүнд иргэн хүн байж. Иргэн хүний үүднээс асуудалд хандах зарчим гэж алдагдлаа. Тусгай хангамжтай гишүүдтэй. Үүндээ тохируулсан үйлчлэлтэй тусгай хууль гаргадаг парламенттай боллоо.  

 

Өршөөлийн хуулиар ял нь өршөөгдөх  энгийн иргэд яахав дээ. Гэртээ хариг. Гэмээ ухаарсан нь хүн шиг амьдарч, чадаагүй нь буцаад явах биз. Харин өршөөлөөр өршөөгдсөн цагаан захтнууд нь зүгээр ч нэг харьчихгүй бололтой. Зарим нь улс төрд албан ёсоор эргэн ирж төрийг бужигнуулах эрхээ ч авч байх шиг байна.

 

Энэ өдөр ял зэмээс мултарсан цөөнгүй хүний хувьд нар нь гарсан баярын өдөр болж байгаа. Харин “сонгогч” иргэн бидний хувьд бас нэгэн ухаарал , санамжийн өдөр болж байна шүү .

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хууль батлагдаагүй байхад нийгэмд буруу мэдээлэл цацаж байдаг энэ ШУУД.мн сайт яамар санаатай хэний заавараар ажилладаг сайт вэ? уул нь гайгүй сайт гэж уншидаг байсан танай сайтыг, одоо бол баяртай.сүрхий юм бол Монгол улсын ерөнхийлөгчийн Прокроруудын ойн хуралд хэлсэн үгийг нь бүрэн эхээр нь нийтлээдхээч
2015-08-14
Telmuun:
Bayrtai bayrlaj bgaa humuusiin 1 bi bnaa . Ardchilald bayrlalaa. 1 udaa aldaj endsen eh ornii huu eej aaviin huug uuchilsand bas minii amidraliig buten bolgosond bayrlalaaa . Iim l amidral utga uchirtai uhaaraltai shuu dee
2015-08-12
irgen:
Ashguidee neg eejiin okhin aabiin huu eej aabigaa bayrluulah nee. Ene bol jinhene ardchilal shuuu
2015-08-12
zo:
Монголчуудаа ямар гарц байна бид нар ийм даруухаг ард түмэн юм гэж үү
2015-08-12
Denzenism mandtygai:
Oi gytaj baina, ogiytas hurch baina. Araichdee, tatvar tulugchdiin mungunuus terbym terbymaar ni idej, heden ueree ideed yygaad ureed barshgui ih shamshigdyylsan edgeer hun harhnyyd zugeer urshuugduud bidnii dynd alhana gej bodohoor Mongol eh orondoo amidrah yamar setgeliin tenheegui bolj bainashuudee. Uuriin chadlaaraa amidrah husel ermelzleleer duuren myanga myangan zalyys baigaashudee, tedgeeriin umnuus Mongoliin turd emgenel ilerhiilye. Denzenism tsaashid mandan badrah ni todorhoi yum baina, Mongoliin zalyys yu ch hiij chadahgui, zugeer neg amigui albat, bosgonii shorooshig uzegdej bainadaa.
2015-08-12
сайхан мэдээ:
Ялтай байдал гэж нэг аюулаас болоод ажилд ч орж чадахгүй хүний нүдний бөөс болж алагчлуулж байгаа авын олон хүүхдэд буян болсон сайхан үйл явдал боллоо доо.
2015-08-12
Зочин:
Heleh ch ug oldohgui yum
2015-08-12
зочин:
ямар нам хэнийг сонгосноо одоо эргээд харах цаг болсон байхаа
2015-08-12
Хүү минь өршөөгдлөө:
Өршөөлийн хуулийн бас нэг үйлчилэл нь ялтай байх хугацааг хасах байлаа. 1,6 сарын хорих ял аваад ялаа эдлээд гараад ирсэн хүү маань ажилд орох гэтэл ял эдлэж байсан гэсэн цагдаагийн бичгээс болж өнөөдрийг хүртэл ажилд орж чадахгүй нийгэмд гадуурхагдаж явлаа. Хүү маань өршөөглөө.
2015-08-12
Mongol gej tur baihgui bolson bn:
Mongold luivarchidaar duur ch er mongol ulsiintur gej baihgui bolson yum bn duu
2015-08-12
xen cn bish yum bn:
ene toriin orshooliig enrengyi gedeg bag zyyj baigaa anarxizm ter yaltan xorigdoluudiig bambai xiij tsoovoroo cholooj avch bga tsoovoruud ardchilaliin ner barixaasaa ichexgyi yum aa ene noxduud 25 n jiliin omno UlsToriin Tovchoog yu yu gej xelj loozon barij buulgaj avlaa ted xarin ex oron ard tymnii toloo ajillaj amidarsan egel xymyys baij xarin odoo ene batuul elbegdorj nart ynxer xelex ch yg alag da
2015-08-12