Маргааш улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялгана
2015-08-21

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог. Тиймээс өмнөх жилүүдэд авч хэрэгжүүлж байсан түр зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа юм. 9 дүгээр сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулна. 08 сарын 22-н буюу бямба гарагт өглөөний 0800 цагаас 2000 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон  тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин автомашин хөдөлгөөнд оролцоно. Харин 08 сарын  23-н буюу ням гарагт сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Erdene:
Hunii erh choloond shuud haldsan uil ajillagaa shu de minii buruugaas bolj yamar zam tugjirch baigaa bish tolovloj chadaagui udirdlagaas bolj baigaa. TX yavaagui odoruudiin n tatvariig butsaaj olgo bas deer n hyazgaarlalt hiij baina gej zarlaj baigaa yum bol ted deh odor tiim dugaar n hodolgoond oroltsohgui gej heleh n humuust iluu hurne, Hunii erh choloond haldahaa boli batuul guia
2015-08-23