Гал түймрийн дөрвөн дуудлага иржээ
2015-09-07

Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах ангийн гал сөнөөгчид өчигдөр гал түймрийн дөрвөн дуудлага хүлээн авч, галын цаг алдалгүй унтраасан байна. Тодруулбал,

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 9 дүгээр гудамжийн 239 тоотод иргэн Б-н 6х4 хэмжээтэй өвлийн байшин, 5х4 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 13:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,

 

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 3 дугаар гудамжийн 1676 тоотод иргэн Д-н 9х7 хэмжээтэй мансардтай  байшин шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 13:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,

 

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 6 дугаар гудамжийн 117 тоотод иргэн А-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 23:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаарр ангийн 7 албан хаагч,

 

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 3 дугаар гудамжийн 52А тоотод иргэн Б-н 10х8 хэмжээтэй байшингийн цахилгааны самбар шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 23:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж тус тус ажиллаж унтраасан байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин