Кейни сэтгүүлчдийг загнав
2015-09-07

 

Реппер Кейни Уэст эхнэр Ким Кардашиан охин Норт Уэстийн хамтаар Нью Йорк хотын нисэх буудлаар үйчлүүлсэн байна.

 

Тэд гурван хоногийн хугацаатай Итали явжээ. Нори охин онгоцонд суухаасаа өмнө унтжээ.

 

Сэтгүүлчид тэдний зургийг авахын тулд их чимээ гаргасан учир Кейни ихэд уурлаж, тэднийг загнасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр “Охин минь сэрлээ. Биднийг битгий дагаж мөрдөөд бай. Тайван орхи. Зайлцгаа” гэж хэлжээ. Кейниг ийнхүү хэлсний дараа Кардашиан сэтгүүлчдээс уучлалт гуйсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
darwagar har:
darwaasan har odoo henbeee
2015-09-07