АН завсарлага авахгүй
2015-09-15

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдах хуваарьтай байсан боловч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас өнөө өглөө хуралдсан. Тус бүлгийн хурал сая дууссан байна. АН-ын бүлгээс хуралдааныхаа талаар мэдээлэл хийхгүйгээр шууд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцохоор болсон аж. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.


Ерөнхийлөгчийн хоригийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс завсарлага авсан билээ. Тус бүлгээс авсан завсарлагын хугацаа дуусч өнөөдрөөс хоригийг хэлэлцэх боловч АН бүлэг завсарлага авах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Харин АН-ынхан завсарлага авахгүй, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авна гэсэн байр суурьтаа хэвээр байгаа гэж байв.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин