Арилжааны банкнуудын зээлийн хүүг бууруулна
2015-11-10

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2016 оны Мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн гаргаасан зээлийн хүүг бууруулах зарчмын зөрүүтэй саналд гишүүд саналаа хэллээ. Уг саналыг байнгын хорооны хуралдаанаар дэмжжээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

Эрсдэл бууруулах, санхүүгийн зуучлал гэсэн томъёолол байгаагүй юм.  Зээлийн  хүү бууруулах тухай л байсан юм. Монгол банк, УИХ-ын Тамгын газрын нөхдүүд  мэргэжлийн хэллэг оруулж ирье гэсэн юм.  Банкны зээлийн өндөр хүүний хайчинд орсон нь үнэн. УИХ бөөрөнхий үгээр цаашаа явбал ямар ч арилжааны банк зээлийн хүүгээ бууруулахгүй.  18 хувийн хүүтэй зээлээр чинь 25 жил амьдралаа. Гадна талд хөрш орны банкуудын зээлийн хүүг Ж.Батзандан гишүүн гаргасан жагсаалтаар нь харуулсан. Хөрш орны банкууд 3-5 хувийн хүүтэй зээл байна лээ. Алийн болгон арилжааны банкны зээлийг харж, улс орныг зээлэнд барьж туух юм. Өнөөдөр хаана өндөр үнэтэй байшин барина, тэнд арилжааны банкууд орж байна. УИХ үүнийг бодлогоор хийх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Банкуудын ашиг орлого нь дэндсэн юм биш үү. Саяхан Худалдаа хөгжлийн банкны сайхан барилгыг нураагаад шинээр барьж байна. Яасан их мөнгөтэй юм бэ? Монгол банкны бодлогын хүүг биш арилжааны банкны зээлийн хүүг бууруулвал ямар вэ?

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

Бодлогын хүүгийн тухай  ерөөсөө яриагүй. Бодлогын хүүгээ Монгол банк нь бууруулах, Засгийн газар зардлаа танах нь өөрсдийнх нь ажил. Мөнгөний бодлого өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт байнгын хорооны хуралдаанаар орсон юм. Миний  санал дэмжигдсэн.  Өнгөрсөн хугацаанд зээлийн хүүг бууруулъя гэхээр Монгол банкны асуудалд оролцох гэлээ гэсэн үгээр хааж ирсэн юм. Миний санал дэмжигдсэн тохиолдолд Засгийн газрын зарлага дээр эргэж харах байх. Засгийн газрын зарлагын асуудлаар элдэв будлиан гаргаж байна. Зардлаа танана гэсэн чинь цэргээ албадан хөдөлмөр хийлгэнэ гээд 24 тэрбум төгрөг нэмээд оруулчих юм. Манайх цэргээр албадан хөдөлмөр хийлгэхийн эсрэг конвенцид нэгдээд орсон шүү дээ гэлээ.

 

Ийнхүү зээлийн хүүг бууруулах санал хураалт явуулахад гишүүдийн 79 хувийн саналаар дэмжлээ. Зарчмын зөрүүтэй санал хураалт явуулж дууссаны дараагаар Төрөөс 2016 онд мөнгөний бодлогын талаар баримтлах  төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
маш зөв:
Монголын бхнкнууд дэндүү өнөр хүү тавьж олон жил иргэпээ шулж байгаа. МОНГОЛ банкны дарга нар, авгай хүүхдүүд нь ломбард болон банк бус санхүү байгуулж мөнгө хүүлэхийн амтанд орсон бөгөөд тэд зээлийн хүүг бууруулахыг улайран эсэргүүцэж байгаа. Ц.Нямдорж гишүүн үнэхээр нүдээ олсон зөв хууль санаачилсан байна. Сүүлийн үед чадалтай компаниуд гаднаас хүүгүй шахуу эсвэл бага хувийн хүүтэй зээл оруулж ирээд, банкинд хадгалуулан зөвхөн хүүгээр нь ашиг олоод сууж байгаа. Ингэж баялаг бүтээх биш харин жижиг дунд үйлдвэрлэгчээ банкны хүүгээр дамжуулан шулан мөлжиж байгааг зогсоох цаг ирвэл Монгол улсын бас нэгэн хөгжих зам нээгдэнэ
2015-11-11
Зочин:
Эргүү духнууд. Санхүүгийн анхны мэдлэг алга.
2015-11-10
mongol:
bankyyd zeel. get ondor huutei ogch bgaa n unen tuureeree. l bankuud orlogo olj bna tocliin zee bags huutei bidend oldohgui er nmongold bgaa banknii staana dandaa gadaad humuuc bgaa tiim bolhoo Mongols mongo ugaaj bgaa humuuciinmongonii huug bags bailgah ectoi Mongol hunee modooch gadaa humuuciinmongiig ygaahad. Mongol uil ajilgaa ybuulj bgaag can UIH nohdoo
2015-11-10
Зочин:
Mash zuv shde!!! Ugaasaa hadgalamjind hedehen hunii l mungu bga
2015-11-10
Зочин:
Зах зээлийн бус тэнэг юм ярихаа болимоор юм
2015-11-10
Bolro:
shshshshsh bur ediin zasag unagaah gej bn
2015-11-10