Парис: Хэт даврагчдад цохилт өгч эхэллээ
2015-11-16

Парис хотноо болсон цуврал халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн болохоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Тус бүлэглэл Францыг цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол Парис хотноо дахин цуврал халдлага үйлдэж, олон хүний аминд хүрэхээ уламжилсан юм. Ерөнхийлөгч Франсуа Олланд харамсалтайгаар амиа алдсан иргэдийнхээ амийг нэхэж өчигдөр сөнөөгч онгоцуудаа Ойрхи Дорнод руу илгээсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Францын сөнөөгчид хэт даврагчдад цохилт өгч эхэлсэн талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв. Олланд хэт даврагчдыг бууж өгөх хүртэл цэргийн ажиллагаагаа цуцлахгүй болохоо сануулж, Парис хотын хамгаалалтыг сайжруулахыг үүрэгджээ. Тэрбээр “Хэт даврагчид дайныг хүсч байна” гэж мэдэгдсэн байна.

 

Сөнөөгчид Сирийн Ракка хотноо 30 гаруй удаа цохилт өгч, хэд хэдэн хуаранг устгасан талаар “www.slate.com” мэдээллээ.  Долоон газар болсон халдлагын үеэр 129 иргэн амиа алдаад байна. Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй, бууны шарх авсан 60 орчим иргэний биеийн байдал тааруу байгааг албаныхан мэдэгдэв.

 

Хэт даврагчид Францаас гадна АНУ, ОХУ-ыг заналхийлээд байгаа юм. Цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол нийслэл хотод нь халдлага үйлдэнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zocin:
Irak frantsiig haritsuulaad bhdaa yadag bn ter muuhai irak aluuurchidiig yund ni umuurdug bn ter nuur amaa booson ter shashin shutdegeere bol hun alj muuhai zuil hiiheergui humuus
2015-11-16
зочин:
Францыг алахаар террор болдог арабыг алахаар цохилт өгсөн болдог нь ямар ёс зүй вэ.Адилхан аллага бус уу. Францын шалиг саркози Ливи,Сири хоёрыг сүйрүүлээгүй бол өдийд ийм юм болох байсан уу. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж үг бий. Европчууд өөрсдөөсөө бусдыг хүн биш гэж үздэг садист үзэлтэй шүү дээ.Нүүрэн дээр худлаа ярзайхаас биш дотроо бол араа шүдээ билүүдэж явдаг араатнууд.
2015-11-16
Зочин:
Гол байрлалуудыг нь мэдэж л байсан байна шүү дээ. Жил гаран юу бөмбөгдсөн юм бэ. Их сонин санагдаж байна
2015-11-16
zochin:
hun alahaar butsaagaad mun l hvn alahaar puujin zevsegee ilgeedeg sur hvchee gaihuuldag moda baruunii ertuntsiig bvrhjee.... ene muuhai bartsgui dain engiin irgediin esreg mash ih hohirol daguulj baigaa...
2015-11-16
энэ:
энэ гарчигтайгаа авцалдахгүй юм
2015-11-16
Зочин:
энгийн иргэд бага л өртөөсөй гэж залбирья
2015-11-16