“Монос” эмийн сангийнхны хордуулсан хүүхэд сэхээнд орлоо
2015-11-25

16 нярай “Люминал” хэмээх эмэнд хордсон хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сард дөрөв хоногтойгоос гурван сар хүртлэх насны 16 нярай “Монос”-ын эмэнд хордсон хэрэг гарсан.


Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмчийн бичиж өгсөн сэтгэцэд нөлөөтэй  “Люминал” эмийг “Монос-Эх нялхас” эмийн сангийн ажилтан алдаа гарган, том хүний тунгаар дээрх хүүхдүүдэд өгсөн байдаг. 5-10 мг-аар уух ёстой тус эмийг 200 мг-аар уусан хүүхдүүдэд эмийн хордлогын эсрэг эмчилгээ, ходоодны угаалга хийсэн ч хоёр хүүхдийн байдал хүнд гэсэн оноштойгоор жил гаруй хугацааг өнгөрүүлээд байгаа юм.



Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд энэхүү хэргийн анхан шатны шүүх хурлаар “Монос” эмийн үйлдвэрийн удирдлагуудыг шалгах асуудлаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа. Хохирогчид болох бяцхан хүүхдүүд байнга эмчилгээ хийлгэж байсан бөгөөд нэг хүүхэд нь одоо ЭХЭМҮТ-ийн сэхээнд эмчлэгдэж байгаа гэнэ.

 

Ж.Өөдлөн

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зайсангийн Оргил худалдааны төвөөс чигатусин 2500-аар авахад ХҮрмэн эмийн сангаас 2 ширхэгийг аваад мөнгө үлдсэн
2015-11-25
зочин:
ажлын байртай болгож өгөөд байхад энэ ажил хийж байгаа хүмүүсийн буруугаас болж бүхэл бүтэн компанийн нэр хүнд унах юм. Төмөр замын шар байранд байдаг Моносын аптекийн зарим залуухан хүүхнүүд айхтар мөнгө иддэг шүү. талоноо өгөхгүй, шаардаж байхад падан бичээд өгье, өө падаан дуусчихаж гээд. нэг удаа бүр шприц авах гэхэд томыг нь касст уншуулаад бүр жижигхэнийг өгч шогсон. хажууд нь байсан аптекийн ахимаг насны эмэгтэй бүр ичээд тэр кассны охиныг загнасан ш дэ э хэ хэ
2015-11-25
зочин:
Зайсангийн Оргил худалдааны төвөөс чигатусин 2500-аар авахад ХҮрмэн эмийн сангаас 2 ширхэгийг аваад мөнгө үлдсэн