Бразилд үер усны гамшиг нүүрлээд байна
2012-01-06

Бразилд хүчтэй аадар борооны улмаас үер болж ихээхэн хэмжээний хөрсний нуралт үүсчээ. Мөн үерийн далангууд сэтэрч асар их хэмжээний газар үерийн усанд автаад байна. Үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан тус усын эрх баригчид нийслэл Рио де Жанейро хотын ойролцоох үерийн гамшигт нэрвэгдээд буй бүс нутгаас 4000 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Ажиглагчдын мэдээлж буйгаар үерийн гамшиг улам нэмэгдсээр байгаа тул цаашид бүр их хүн амыг аюулгүй бүс нутагт нүүлгэх шаардлагатай байгаа аж. Одоогийн байдлаар 10000 гаруй иргэд үерт орон гэрээ алдаад байна. Тэдгээр орон гэрээ алдсан иргэд бүгд шахуу Бразилийн доогуур түвшний амьдралтай өрх гэрүүд байгаа гэнэ. Жилийн өмнө яг нэгдүгээр сард мөн л хүчтэй аадар борооны улмаас тус улсад 800 орчим хүн амь насаа алдаж байсан юм. Одоо Бразилийн том жижиг 71 хот сууринд онц байдал зарлаад байгаа аж.
Shuud.mn
Сонин хачин
tim bna oon manaih baihgvi mgl niih udahgvi ediin zasag aar nurah baihaa
2012-01-07
thh
2012-01-07
zamiig n hardaa mongolchuudaa yamar zuzaan bn manaih bhgui 5cm
2012-01-06