“Гацуурт”-ын ашиглалтын талбайд хүн шороонд дарагджээ
2015-12-01

Гар аргаар алт олборлож байсан хоёр хүн шороонд дарагджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Сүн” уул гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд гар аргаар ухсан нүхэнд, хууль бусаар ашигт малтмал олборлогч  иргэн Х /42 настай, эрэгтэй/, Д /31 настай, эрэгтэй/ шороонд дарагдсан байна. 

 

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид шороонд дарагдсан иргэдийг гаргахаар ажиллаж байгаа аж.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хүмүүс мэдээд ч дуугарч чадахгүй.Учир нь гаднынхны гар хөл гэсэн нэр зүүчихнэ.Тэр газрыг алттай гэдгийг мэдсэн юм чинь улс хамгаалалтандаа авсан ч хамгаалж чадах уу.Анхны дархан цаазат Богд уулаа ч хамгаалж чадахгүй байгаа биз дээ.Бороо гоулд жишиг уурхай гэдгийг дотор нь ажиллаж байсан хүмүүс болоод уул уурхайн салбарт ажилдаг хүмүүс мэдэж байгаа. Хэлж дуугарах гэхээр гаднынхны гар хөл гэсэн нэр зүүхээс айдаг л байх даа хөөрхий.Уул уурхайн салбараа өрөвдөх ч шиг.Улс төрийн тоглоом болчихсон.Уурхайчид нь болхоор урд хөрш эсвэл гаднынхны гар хөл ах дүү нэр зүүчинэ.Бусад салбарынхан болоод хөдөлгөөнийхэн бүгд Эх орончид. Авьяаслаг монголчуудыг Гацуурт гээд компани ивээн тэтгэжээ.тэгсэн Босоо монголын эх орончид бороогоулд ард түмний анхаарлыг өөрсдөөсөө холдуулах арга гэсэн байхын.Инээд ч хүрэх шиг, эмгэнэл төрөх шиг.мэдээлэл муутай, юм уншдаггүй хүмүүс нь аймаар дэмжжээ.Яана даа бидний уурхайчид
2015-12-03
Эх орондоо хайртай Уурхайчдын жирийн нэг төлөөлөл.:
Үнэхээр харамсалтай.Сэлэнгэ аймгийн онцгой байдлийнхан бараг л хувцасан дээрх бичгээрээ л онцгойгийнхон гэж ялгарна уу гэхээс ямар ч техник,багаж байхгүй хэцүүхэн хүмүүс байна гэж дуулдсан.бүтэн 30 хэдэн цаг болж байж гаргаж ирсэн дээ.Нөхцөл байдал ийм байхад амьд хүний амь насннас булш бунхан илүү байдаг юм байх даа.Эрхэм гишүүд сонгуульд бэлдэж дүр эсгэхийнхээ оронд Гацууртийн асуудлийг хурдан шийдээд татвар мөнгийг нь улс орондоо хоног хугацаа алдалгүй авч хэрэглэвэл таарна.Хятад эзэнтэй ч юм уу, монгол компаниудийн асуудлууд болхоор хурдан шийдэгдээл бх шиг.Ард нь авилгал байгаа болхоор л бх даа.Гадны компани гэхээрээ муу байдаг гээд босоо монголын аймшигтай хүмүүст хэн нь ч ойлгуулцан юм бол.Харин ч гадны компанид ажиллаж байгаа монгол залуус хариуцлага, дэг журам, хэл ус, соёл гээд бүгдийг сурч мэддэг.ажил мэргэжлийн хувьд бол бүр ойлгомжтой.Асар өндөр чадвартай боловсон хүчнүүдийг Бороо гоулд л бэлтгэсээр ирсэн.Нөхөн сэргээлтийн талаар монголдоо л жишиг гэдгийг мэргэжлийнх нь х
2015-12-02
Зочин:
boljee bolj, baigal suitgedeg hognuud
2015-12-01