Хэт даврагчид 60 хүний аминд хүрчээ
2015-12-13

 

Сири улсын зүүн хойд нутгийн курдууд оршин суудаг хотод өчигдөр 15.00 цагийн орчимд гурван машин дэлбэрсний улмаас 60 хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Энэхүү халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл  захиалсан болохоо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

 

Шатахуун тээвэрлэгч хоёр машин, тэсрэх бодистой нэг машин Тэл Тамр хотын гурван өөр газарт дэлбэрсэн бөгөөд дэлбэрэлтүүд эмнэлэг болон нийтийн байрнуудын өмнө болжээ.

 

Курдын дайчдын байрыг дэлбэлэх зорилгоор гурван хэт даврагч амиа золиослосон аж. АНУ тэргүүтэй эвслийн агаарын ажиллагааны дэмжлэгтэйгээр Курдын хүчин Тал Тамр хотыг хамгаалдаг юм.

 

НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн мэдээлснээр “Тал Тамр хот Сирийн хамгийн аюулгүй хот” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин