Арьс ширний үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл
2015-12-23

 

Санхүүжилтийн дүн:

55 төсөл  – 80,1 тэрбум төгрөг

 

Бүтээгдэхүүний нэр төрөл:

  • Гутлын үйлдвэрлэл
  • Арьс ширний үйлдвэрлэл
  • Торгон савхи үйлдвэрлэл
  • Арьсан урлалын үйлдвэрлэл
  • Түрийвч үйлдвэрлэл
  • Сурагч цүнх
  • Савхин эдлэл
  • Савхин бээлий
  • Морины тоног хэрэгслэл болон арьсан цүнх жижиг эдлэлийн үйлдвэрлэл

 

Шинээр нэмэгдэх ажлын байрны тоо:

Хөтөлбөрийн хүрээнд 2016 он гэхэд 25,000 ажлын байр шинээр бий болно.

 

Салбарын мэдээлэл:

Арьс ширэн түүхий эдийн нөөц 150 тэрбум төгрөг байна.

Үүний 25 хувь буюу 38 тэрбум төгрөгийн түүхий эдийг үндэсний үйлдвэрүүд авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 75 хувь буюу 112 тэрбум төгрөгийн түүхий эдийг дотоод, гадаадын худалдаачид худалдан авч түүхий болон анхан шатны боловсруулалт хийсэн байдлаар экспортод гаргаж байгаа нь 800-900 тэрбум төгрөгийн эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг алдаж байна. /графикт оруулах/

 

Үр дүн:

  • Монгол Улсад жил бүр бэлтгэгдэж буй 10 гаруй сая ширхэг арьс, ширийг гүн боловсруулж, түүгээр арьс, нэхий бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
  • 2016 он гэхэд гарах үр дүн нь гутал, хувцас, цүнх, жижиг эдлэл үйлдвэрлэх оёдлын 200 үйлдвэр орон нутагт бий болно.
  • 150 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий арьс ширийг боловсруулна
  • 1,01 их наяд орчим төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулна.
  • 450 сая орчим ам.долларын бүтээгдэхүүнийг ОХУ, Европын холбооны улсууд, БНХАУ болон бусад орнууд бэлэн бүтээгдэхүүн болон боловсруулсан арьс хэлбэрээр экспортолж, зах зээлээ өргөжүүлнэ.
  • 202 тэрбум орчим төгрөгийг татварыг Улсын төсөвт татан төвлөрүүлнэ. 

 

 

 

эх сурвалж: "Өнөөдөр Сонин"

Shuud.mn
Сонин хачин
МММ:
САЙХАН Л ТӨСЛҮҮД БАЙНА. ДААНЧ АН БҮТЭЭНЭ, ХӨГЖҮҮЛНЭ ГЭХЭЭРЭЭ Л УЛАМ НУРААЧИХДАГ БОЛХООС. ТИЙМ БОЛОХООР АРЬС ШИР ЭНЭЭ ТЭРЭЭ НЬ УЛАМ Л УНАЛТАНД ОРОХ ЮМ БАЙНА Л ДАА
2015-12-23