Т.Санчир энэ улирлын хамгийн өндөр 47 оноог авлаа
2016-01-07

 

Ирвэс 136-119 Лидер


Эхний тоглолт Сентоза Ирвэсүүд болон, Архангай Лидерүүдийн тулаан байлаа.  Хоёр баг эхнээсээ маш их оноо авалцаж, бөмбөг хамгийн олон удаа цагирагт орсон тоглолт болсон. Багууд нийлээд 255 оноог авсан нь энэ улирлын хамгийн өндөр оноо авсан тоглолт болсон бөгөөд  Т.Санчир 47 оноо авсанаар нэг тоглолтонд авсан энэ улирлын хамгийн өндөр оноо авсан тоглогч болсон юм. Ирвэсүүдийн гарааны тавт гайхалтай байж дөрвөн тоглогч 20+  оноог авсанаар Лидерүүдийг буулгаж авахад хангалттай байлаа.  Мөн багаараа 50%-тай довтолсон. Э.Дорж-арилд 29 оноо, 9 самбараас бөмбөг авалт 63%-тай довтолж 8 удаа довтолгооны самбараас бөмбөг авсан байна. Мөн Э.Цэвэлдорж 24 оноо 66%-тай довтолсон бол С.Эрдэнэдалай 66%-тай довтолж 13 оноо, 11 самбараас бөмбөг авалт, Dylan Brewer 22 оноо, 7 ашигтай дамжуулалт гүйцэтгэснээр улирлын 6 дахь хожлоо авж хүснэгтийн нэгдүгээр байраа баталгаажууллаа.

 

Харин Архангай Лидерүүдийн хувьд  довтолгоо тун давгүй байсан ч хамгаалалтаа муу хийснээр баг нь хожигдсон юм. Очирбат гайхалтай байж 37 оноо, 17 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн нь түүний замналын хамгийн өндөр оноо болон бичигдэж байгаа юм.  Тэрээр 37 оноо авахдаа 76%-тай довтолсон гэх гайхалтай үзүүлэлттэй байгаа бол Jonathan Blake 30 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 7 ашигтай дамжуулалт гүйцэтгэсэн ч хангалтгүй байлаа. Мөн тэдний хожигдсон гол шалтгаануудын нэг бөмбөг алдалт  байсан бөгөөд тоглолтын турш багаараа 25 бөмбөг алдалт хийж эсрэг баг нь хурдан довтолгоогоо амжиллтай болгож байснаар баг нь хожигдсон юм.

 

МҮСХ

Shuud.mn
Сонин хачин